| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/09505/И |
| Дугаар | 197/ШШ2025/02065 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02065
| 197/ШШ2025/02065 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М********-ийн нэхэмжилсэн 1 544 826 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун хорин зургаан/ төгрөгийг Б.С****** нь 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар М***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 667 төгрөгөөс 19 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19 334 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 19 334 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан М*************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН