Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/76

 

                                  *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаатар

Яллагдагч *******

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЗ/37 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.т холбогдох эрүүгийн дугаартай 5 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн , Монгол Улсын иргэн 19******* оны ******* сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн настай , эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн сум дугаар баг н тоотод оршин суух, /РД:****************************/

Яллагдагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ялбаг гэх газрын Хорлиогийн амны баруун энгэрт мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 1,32га талбайд техник, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль экологид 42,474,454 төгрөгийн хохирол, 97,04,499 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2023 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн №29 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:   

...Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2023 оны 09 сарын -ний өдрийн 2023/шз/38 захирамжаар Энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдоогүй, *******, Т.Цолмон-Очир нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул хүчингүй болгож яллагдагчаар дахин татах шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2023 оны 09 сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг нотолсон талаар

Яллагдагч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр Байгаль орчин.байгаль хамгаалах болон ашигт малтмалын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатайгаар зөрчин техник ашиглан гэмт хэргийн улмаас хүрээлэн буй орчинд учруулах хохирол, хор уршгийг ихэсгэн ашигт малтмал олборлосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Тухайлбал: 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Хорлиогийн амны ертөнцийн зүгээр баруун хойд талын энгэр олон төрлийн модны захад 0 орчим метрийн урт 10-15 метрийн өргөнтэй, дунд хэсэгтээ сэтэлж тээврийн хэрэгсэл явуулах зам бүхий тусгайлан засаж бэлтгэсэн зайтай 5-8 орчим метрийн өндөртэй хэлбэр дүрс жигд бус ухагдсан нүхэнд үзлэгийг явууллаа...гэх тэмдэглэл

2.Гэрч С.Мөнхтулгын “...Уг үйл ажиллагааг Баялаг ялбаг нөхөрлөлийн ахлагч хариуцаж үйл ажиллагаа явуулж байсан юм....тэгээд тэндээ үйл ажиллагаа явуулж байгаад үйл ажиллагаагаа зогсоогоод Ялбагт орж ирээд Хорлиогийн амны баруун энгэрийн доод талд түр байрлаж байгаа юм гэсэн тайлбарыг надад өгөөд. техникүүдээ байрлуулсан байсан. Тухайн үед ямар нэг зөвшөөрөлгүй, газрын хэвлийд халдаж болохгүй хамгаалалтын бүсээс техникүүдээ гаргах талаар 2-3 удаа очиж мэдэгдэж байсан ба намайг Улаанбаатар хотод сургалтад явсан хойгуур буюу 2020 оны 09 сарын 25-аас 2020 оны 10 сарын *******-ны хооронд ухсан байсан” гэх мэдүүлэг

3.Гэрч *******гийн “...Болдын техникүүд бүгд Хорлиогийн амны баруун энгэрт ажиллаж байсан. Ер нь бол уг газар гар аргаар алт олборлож байсан жижиг жижиг нүхнүүд байсан газрыг нийтэд нь том хэмжээний нүх болгож ухсан байсан" гэх мэдүүлэг

4.Гэрч *******ын “...тухайн ухсан газар нь очоод тэй уулзахад Бэрлэг Майнинг ХХК-ийн зөвшөөрөлтэй өөрийн талбайд ухсан ч юу ч гарахгүй болохоор энэ газар ухсан. Бичиг баримт нь гарч байгаа гэхээр нь хөөж явуулсан" гэх мэдүүлэг

5.Ашигт малтмал, газрын тосны газрын 20 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8/283 дугаартай “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111.1.8, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдсан солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна.

Харин дээрх солбицол бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна.” гэх албан бичиг

.Монгол        Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 оны 0 дугаар сарын -ний өдрийн 03/2845 дугаартай "солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус давхцалтай. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” гэх албан бичиг зурган мэдээлэл

7.Гэрч *******ын “...Тэндээсээ удалгүй нүүгээд Ялбагийн Хорлиогийн амны баруун талд уулын энгэрт бууцгаасан. Тэгээд тэнд бид нарыг ажиллуулж байсан энд ухна гээд тэр уулын энгэр хэсэгт нүх гаргаад 2 тал руугаа ухаж ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарах байтал үндэслэлгүйгээр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах байтал яллах талын баримтад дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн дах хэсэгт заасныг зөрчин шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, *******, Т.Цолмон-Очир нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул хүчингүй болгож яллагдагчаар дахин татах шаардлагатай гэх дүгнэлтийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг зөрчин шүүх нэр бүхий иргэдийг шууд эрүүгийн хэрэгт гэм буруутай байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Гэтэл шүүх яллагдагч дан ганц мэдүүлгийг үндэслэн бусдыг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж дүгнэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шууд зааж түүнийгээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн аливаа шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хэдий ч хуулиар хамгаалагдсан бусдын эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан зохицуулалтыг зөрчих боломжгүй юм.

Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын -ний өдрийн 2023/шз/38 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагч шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр  *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Яллагдагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-27-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ялбаг гэх газрын Хорлиогийн амны баруун энгэрт мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 1,32га талбайд техник, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль экологид 42,474,454 төгрөгийн хохирол, 97,04,499 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх нь 2023 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн  2023/ШЗ/352 дугаартай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын -ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 2023/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Энэхүү захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа үндэслэлээ ..*******, ******* нарыг дахин яллагдагчаар татаж шалгах, яллах дүгнэлтийн Үндэслэх хэсэгт яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Т.Цолмон-Очир, ******* нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн ...” гэх мэдүүлгийг нотлох баримтаар дурьдсан нь эргэлзээтэй байна...“  гэж заасан нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн -д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн .1-ээс .17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.1 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 0 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

.Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн Үндэслэх хэсэгт яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн зөрүүтэй мэдүүлгийг тусгасан нь тухайн прокурорын техникийн шинжтэй алдаа байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 2023/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 2023/ШЗ/38 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ  

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ