| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/07453/И |
| Дугаар | 197/ШШ2025/02066 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02066
| 197/ШШ2025/02066 |
|
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б********-ийн нэхэмжилсэн 4 964 182.99 /дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян хоёр төгрөг, ерэн есөн мөнгө/ төгрөгийг Т.М********** нь 2025 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Б*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 377 төгрөгөөс 47 189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 47 189 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 47 189 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Бо*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН