| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00301/И |
| Дугаар | 316/ШШ2025/00299 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2025/00299
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2025/00299 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С*** аймгийн Засаг даргын Тамгын Газар /РД:9****/-ийн нэхэмжлэлтэй,
Э** к*** ХХК /РД:4***/-ийн захирал Б.Б*** эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний 316/2025/00301/И индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С*** аймгийн Засаг даргын Тамгын Газар -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***, хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С*** аймгийн Засаг даргын Тамгын Газар нь Э* к**о**** ХХК /РД:4****/-ийн захирал Б.Б**** эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэргийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнэт констрактив ХХК /РД:4******/-ийн захирал Б.Б*** /РД: ******* /дугаартай оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд С**** аймгийн Засаг даргын Тамгын Газар-ын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Э***** к**** ХХК /******/-ийн захирал Б.Б******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Э**** к**** ХХК /РД:4******/-ийн захирал Б.Б**** /РД: *****/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Э*** к*** ХХК /РД:4***/-ийн захирал Б.Б**** /РД:*****/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э******** к****** ХХК /РД:4****/-ийн захирал Б.Б******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч С****** аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ