Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00300

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00300

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: С*** аймгийн С******* сум ** дугаар баг 0* дүгээр хэсэг 0** тоотод оршин суух хаягтай , Т******* овогт М******* Б******* /РД: *******/

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй 316/2025/00235/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагчаас М.Б*******оос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ ... Миний бие 1987 он, 1988 он, 1989 онуудад Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт цахилгаанчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан боловч салбар маань миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн, би тэр үед залуу байсан асууж сураглаагүйгээс болоод одоо тэтгэвэрт гарах гэтэл 1987-1989 онуудад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний цуглуулсан баримт болох цалингийн тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн намайг 1987 оноос 1989 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт цахилгаанчнаар ажиллаж байсныг маань тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж /хх-н 2-р тал/ Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт 1987 оны 11 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, / хх-н 4р тал /, цалин авч баримт баримт /хх-н 05-26-р тал/ гэрч С.Б*******, Д.Д******* нарын мэдүүлэг, /хх-н 33-36-р тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч М.Б*******ын Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт цахилгаанчнаар 1987 оны 11 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Үүнд: Хүсэлт гаргагч М.Б*******ын ажиллаж байсан байдал нь хүсэлт гаргагчийн Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт 1987 оны 11 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсныг архиваас түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт буюу архивын лавлагаа, цалин авч байсан баримт, гэрч С.Б*******, Д.Д******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 Иймд хүсэлт гаргагч М.Б*******ыг У*** аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт 1987 оны 11 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М******* Б*******ыг 1987 оны 11 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-г дуустал У** аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Баруун туруун салбарт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ