| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 181/2024/07046/И |
| Дугаар | 197/ШШ2025/02070 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02070
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г****** ХК-ийн нэхэмжилсэн 9 188 095.38 /есөн сая нэг зуун наян найман мянга ерэн таван төгрөг, гучин найман мөнгө/ төгрөгөөс Ж.Н*** 3 504 057.35 төгрөгийг төлж, үлдэгдэл 5 684 038 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 960 төгрөгөөс 80 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 80 980 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 80 980 төгрөгийг хариуцагч Ж.Н***** тус тус гаргуулан Г********К-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН