Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00322

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00322

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Х** б*** ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Л*******, Л.П******* нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл нийт 10,820,494.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах -ыг тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн Л.Л*******, Л.П******* нар нь Х*** Б*** С*** салбарын Ж******* тооцооны төвтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 31/202456708390 тоот зээлийн гэрээ байгуулж нийт 10,000,000.00 (Арван сая) төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай газар тариалангийн зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдөр БГХ/202456708390 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Л.Л*******, Л.П******* нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2025 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар) ер, төлбөрөө төлөөгүй 98 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БГУ/202456708390 тоот барьцааны гэрээ байгуулан С*** аймаг Ж** сум 1-р баг Б******* Ж*** гудамж 2*** тоот хаягт орших 79.3 м.кв, Ү-1******* дугаар бүхий гэрчилгээтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э-1******* тоот гэрчилгээтэй 873 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан гэжээ.

 

Хариуцагч Л.Л*******, Л.П******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Х*** б** гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа.

1.    Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна.

2.    Зээлсэн 10,820,494 төгрөгийг төлж барагдуулна.

3.    Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөч байна. /барьцаа хөрөнгө болох хувийн сууц- Ү-1*******, газар Э-1*******/

4.    Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

 

Х*** б** ХК нь Л.Л*******, Л.П******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл нийт 10,820,494.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,077.91 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 94,038.95 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 94,038.95 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х** б** ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Л*******, Л.П******* нарт холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл нийт 10,820,494.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө / Сэлэнгэ аймаг Ж******* сум 1-р баг Б******* Жаргалант гудамж 2-209 тоот хаягт орших 79.3 м.кв, Ү-1******* дугаар бүхий гэрчилгээтэй хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э-1******* тоот гэрчилгээтэй 873 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын /-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,077.91 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 94,038.95 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 94,038.95 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ