Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0152

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Засаг холбогдох "Нийслэлийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Сүхбаатар дүүрэг 1 хороо, ойн 3 дугаар гудамжны 214 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн С.П*******, Р.Ч, П.А, мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах 577 м.кв газрыг иргэн Х.О, Г.Ц, Х.Э, О.А, О.Ү, О.Э, Э.Э нарт холбогдох хэсгийг тус бүр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Д.Эгийн Сүхбаатар дүүрэг 1 хороо, ойн 3 дугаар гудамжны 214 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр олгосон 18644310******* инж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Г-220300******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Эгийн мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18644310192496 нэгж талбарын дугаартай 421 м.кв талбайтай, Г-22030******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Б******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Авто тээвэрчдийн гудамж, ХД-29 байршилд 367.5 метр урттай дулааны шугам хоолой, барьж байгуулахаар 1991 онд хөрөнгө оруулалт хийж, 1991 онд ашиглалтад оруулан, 2003 онд эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэн 2203******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон бөгөөд тус гэрчилгээг 2007 онд Ү-2203******* дугаартайгаар улсын бүртгэлээс шинэчлэн олгосон, ...188,8 метр урттай цэвэр бохир усны шугам хоолой, 367,5 метр урттай дулааны шугам хоолой"-н өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Энэхүү дулааны шугам дээр нэр бүхий иргэдэд 2004 онд газар өмчлөх эрх олгогдож, тухайн газар дээр иргэн Д.Э барилга байгууламж барих зорилгоор газар шорооны ажил гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн шугамыг тасалсан үйл баримт болсон. Ингээд бусдын өмчлөлийн шугам дээр газар олголт хийсэн нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх ашиг зорчигдсон гэж шүүхэд хандсан байсан. Харин одоо гуравдагч этгээд болох Д.Э болон М******* к******* ХХК нь таслагдсан шугамыг өөрийн барьж буй барилгыг тойруулан трассыг өөрчлөн шилжүүлэн тавьж, шугамын шилжүүлсэн байдлыг нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашгийг сэргээж хэвийн байдалд оруулахаар тохиролцон эвлэрлийн гэрээ тул тус шүүхэд үүссэн Б******* ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг сэргэхээр болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байдлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         1. Б******* ХХК-аас нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан

...1.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 2014 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн С.П*******, Р.Ч, П.А, мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах 577 м.кв газрыг иргэн Х. О, Г.Ц, Х.Э, О.А, О. Ү, О.Э, Э.Э нарт холбогдох хэсгийг тус бүр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2.Д.Эгийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 214 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон 18644310*******, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Г- 220300******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Эгийн мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18644310192496 нэгж талбарын дугаартай 421 м.кв талбайтай, Г-22030******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч Б******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...1/.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 2014 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн С.П*******, Р.Ч, П.А, мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах 577 м.кв газрыг иргэн Х. О, Г.Ц, Х.Э, О.А, О. Ү, О.Э, Э.Э нарт холбогдох хэсгийг тус бүр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

2/.Д.Эгийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 214 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон 18644310*******, нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, Г- 220300******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.Эгийн мөн тус дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар гудамжны 215 тоотод байрлах өмчлөлийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18644310192496 нэгж талбарын дугаартай 421 м.кв талбайтай, Г-22030******* дугаартай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Лхамноровт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ