Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/77

 

 

                                       т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүгдэгч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор т холбогдох эрүүгийн 326 дугаартай 15/2023/64/Э/20/2023/61 индекстэй 3 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын -ний  хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Мон Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, “ , ” ХХК-д машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, -Уул аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, /РД:/ урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 03 дугаар сарын -ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.0 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч нь 20 оны 0 дугаар сарын 09-ний орой цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн ******* ******* улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Арангатын давааны баруун талд зам ангийн тойрог гэх хэсэгт замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ******* амь нас хохирсон гэмт хэрэгт  холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасныг баримтлан ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4.1-д зааснаар   насанд хүрээгүй Ч.Анар, Ч.Анирлан, С. нарыг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 1 нас хүртэл сар бүр хүүхэд тус бүгд 9.1 төгрөг, бүгд 26.3 төгрөгийг шүүгдэгч оос гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс сэтгэл санааны хохирол 150.0.0 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, банкны зээл 10.064.0 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирол тооцуулах нэхэмжлэл, хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Хохирогч *******, ******* нар энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг дурьдан,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг тус тус хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10-р зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Д.ын өмгөөлөгч Л.Цуурай би Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын ны 2023/шцт/13 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон, шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлсон билээ.

Шүүгдэгч Д. нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гарган хүний амь нас хохироосон гэмт хэрэгт шалгагдан анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцогдон хорих ял шийтгэгдсэн юм. Уг хэрэг учрал болсон асуудлыг шалгасан Сэлэнгэ аймгийн цагдаа, прокурорын байгууллага дээрх хуулийн заалт шаардлагыг огт биелүүлээгүй, хэргийн газрын үзлэгийг дутуу мөчид хийж, Осол гаргасан машины жолооч нь Д. байсан тул энэ хүнийг машинаа барьж явсан нь гарцаагүй гэсэн сэжиг таамаглал дэвшүүлж шалгаж эхэлснээр хэргийн нөхцөл байдал бүрэн зөв шалгагдаагүй, үнэн зөв тогтоохын тулд хуулийн дагуу ажиллаагүй, алхам тутамдаа хуулийн заалтыг зөрчсөөр, эцэст нь тухайн үед машинд зорчиж явсан гэрчүүдийн эргэлзээтэй мэдүүлгүүдээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч гэм буруутайд тооцсон юм. Анх хэргийг шалгаж эхлэхдээ л жолооч нь болохоор, машинаа гарцаагүй барьж явсан гэж дүгнэсэн учраас хэрэг учрал болсноос хойш 6хан цагийн дараа шууд сэжигтнээр байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн .2-р зүйлийн 1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Энэ нь мөн хуулийн 16.11-р зүйлийн 1.1 д зааснаар нотлох баримт болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие өмгөөлөгчийн мэргэжлийн үүргээ биелүүлж, Мон Улсын “Өмгөөллийн тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1.1, 4.1.5-д авагдсан “хуулийг дээдлэх, шударга ёсыг сахих,үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах” гэсэн зарчмыг баримтлан, мөн хуулийн .1.3-д заагдсан өмгөөлөгчийн үүргээ биелүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн хуульч өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгаж үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-р зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтыг баримталсангүй, тухайлбал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад тэднийг нягт ням бай бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзэлгүйгээр Д.ыг гэм буруутайд тооцсоныг үндэслэл муутай” гэж үзэж байна. Д. нь согтуурсан үедээ машинаа жолооддоггүй, тийм ч учраас сумаас гарахдаа ганц лааз пиво уучихсан гээд Хонгорзул гэгч эмэгтэйг гуйж машинаа бариулж Сэлэнгэд ирсэн. Мөн тэр эмэгтэйгээр машинаа бариулж гийн 4 замын уулзвар хүргүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан гэрч Хонгорзул, , Алтанхундага нарын мэдүүлгээр нотлогддог.

Тухайн үед машины түлхүүрийг хэнд үлдээснийг ч мэдээгүй машиндаа ороод жолоочийн суудлын эсрэг талд суугаад унтсан байдаг юм. ыг унтсан байхад нь түүний утсыг нь Алтанхундага аваад бусадтай ярьж “ унтсан” гэж хэлж байсан нь гэрч Хонгорзулын мэдүүлгээр нотлогдсон. Үүнээс үзэхэд Алтанхундагын эхнэр гэх талийгаач Солонгод машиныхаа түлхүүрийг өгснийг шүүгдэгч мэдээгүй байх бүрэн боломжтой.

Шүүгдэгч нь 4 замын уулзварын камерт үзлэг хийж бичлэгийг авч өгөхийг тухайн үед олон удаа мөрдөгч болон өмгөөлөгчдөө хэлж хүссэн боловч түүнийг хүсэлт биелэгдээгүй учир өөрөө хөөцөлдөн байж 4 замын наад талын замын гарамны камераас өөрсдийнхөө машиныг гармаар гарч байгаа бичлэгийг олж аван мөрдөгчид өгч, түүнийг нь цагдаагийн байгууллага хүлээн авч эд мөрийн баримтаар тооцсон байгаа. Тухайн бичлэгээс харахад ын машиныг цагаан богино ханцуйтай хувцастай хүн жолоодож яваа нь энгийн нүдээр харахад ч тодорхой харагддаг. Энэ баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахад, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч прокурор нь "Хавтаст хэрэгт авагдсан СД бичлэгийг үзлээ 20 оны сарын 9 ны өдрийн 23 цаг 06 минутанд авагдсан бичлэгийг үзлээ. Цагаан өнгийн хувцастай хүн уг тээврийн хэрэгслийг жолоодож яваа нь харагдаж байна. Гэхдээ цагаан өнгийн хувцастай хүн тээврийн хэрэгслийг жолоодохдоо биеийн харагдах байдал дүрс бичлэгт тодорхой харагдаж байна. Тиймээс шүүгдэгч ыг... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэж ярьсан. Энэ юу гэсэн үг вэ. Шүүгдэгч тухайн үед хар өнгийн ханцуйгүй подволкон цамцтай явсан гэдэг нь тогтоогдож, өмсөж явсан хар өнгийн, цус шороо болсон подволкийг 2023--2 нд мөрдөгч Б.Барсболд хурааж аваад үзлэг хийж фото зургаар давхар баталгаажуулаад хавтаст хэрэгт хавсаргасан байгаа шүү дээ. Цагаан хувцастай хүн барьж явсныг үзэж харсаар байж хар хувцастай хүнийг гэм буруутайд тооцож байгаа нь илтэд үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэхээс өөр аргагүйд хүрч байна. Цагдаа, прокурор шүүх энэ нотлох баримтыг үнэлэхдээ хар хувцас гэрэлд ойж цагаан өнгөтэй харагдсан байх магадлалтай гэж үздэг. Гэвч энгийн нүдээр харахад тодорхой харагддаг. Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шинжилгээнд явуулсан бичлэг нь шинжилгээнд шаардлага хангахгүй гэсэн болохоос хар өнгийн хувцас цайрч харагдсан гэсэн дүгнэлт гаргаагүй.

Уг хэрэг учрал болох үед машинд сууж явсан гэх Алтанхундага /хэрэгт гэрчээр асуугдсан/ нь цагаан өнгийн хагас ханцуйтай подволктой явсан нь бүх гэрчүүдийн мэдүүлэг, осолд ороод дөнгөж эмнэлэг дээр ирсэн даруйд согтуурлыг шалгах үед авагдсан фото зураг, зэргээр бүрэн нотлогддог. Гэтэл энэ хүн хэрэг шалгаж эхлээ ч үгүй байхад гэрч д “би машин бариагүй гэж хэл” одоо мөрдөгч чамаас мэдүүлэг авна барьж явсныг нь хэлээрэй” гэх зэргээр сануулж ятгаж эхэлсэн байдаг бөгөөд өөрийгөө цагаан биш хар подволктой явсан, өмсөж явсан хувцсаа ламд үзүүлж шатаасан гэх мэт эргэлзээ төрмөөр үйлдлүүд гаргасаар ирсэн. Энэ талаар ээжтэйгээ хуйвалдаж өгсөн мэдүүлэг нь хүртэл шүүхийн шатанд тодорхой харагддаг, Ер нь энэ машиныг гэрч гэгдэх Алтанхундага барьж явсан байх магадлал ч харагддаг. Өдөр нь ын машиныг барина гэж, бариулахгүй гэж маргаж байсан явдал байсныг гэрч Хонгорзул мэдүүлсэн байдаг юм.

Шүүгдэгч тухайн үед ын тэнд байхдаа өмсөж явсан пүүзээ тайлаад машиныхаа багажинд хийгээд хөл нүцгэн байсан гэдэг бөгөөд ослын дараа эмнэлэг дээр ирэхдээ ч мөн хөл нүцгэн байсан тул эмнэлгээс тавчик өмсөөд гарсан байдаг. машинаа хөл нүцгэн жолоодох ямар ч үндэслэлгүй. Дараа нь осол болсон газраасаа очиж өмсөж явсан пүүзээ олж авсан бөгөөд гутлаа авах гэж очиход тэр газар дээр өвсөн дотор машины түлхүүр байсныг олж тэр дороо мөрдөгчдөө хэлэхэд мөрдөгч очиж үзээ ч үгүй, эд мөрийн баримтаар тооцоо ч үгүй өнгөрсөн байх жишээтэй. Үүнээс харахад л хэргийн газрын үзлэгийг ямар хуу хариуцлагагүй хийсэн гэдэг нь тодорхой байгаа. Энэ мэтчилэн маш олон зөрүүтэй зүйлүүд байхад нотлох баримтуудыг харьцуулж үзээгүй, бодит байдлыг үнэлж дүгнээгүй, нягт нямбай шалгалгүй шийдсэнд гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Өмгөөлөгч Л.Цуурайгийн гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтол үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Гэмт хэрэг гарсан байдал, энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн байдал зэргийг тогтоож чадалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг бүрэн гүйцэд шалгаж чадаагүй. Нотолбол зохих асуудлыг тогтоож чадаагүй. Гэрч нарын асар их зөрүүтэй мэдүүлэг байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Мэдүүлэгт ач холбогдол өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ хэргийг хийгээгүй. Би архи уухаараа жолоо барьдаггүй. 4 замын камерын бичлэгийг шүүж өгөөгүй. Хонгорзулаар машинаа бариулж явсан. Гэм буруугүй болохоор нотлох баримтыг олж өгсөн. Мөрдөн байцаах ажиллагаанд би гомдолтой байна. 4 замын камерын бичлэгийг хамгийн түрүүнд шүүж өгөх ёстой байсан. Мөрдөгч анх бичлэг үзээд “...таны машиныг богино тачирхан үстэй хүн барьсан...” гэж хэлсэн. Эхнэр бид 2-т бичлэгийг үзүүлээгүй. Машин дээрээ хурууны хээ олж өгөөгүй, эхнэртэйгээ аваар болсон газар сүү өргөж байхад, эхнэр машины түлхүүрийг олсон. Машины түлхүүрийг мөрдөгчид аваачиж өгөөд хурууны хээ олоод өгөөч гэж хэлэхэд боломжгүй, кинон дээр л тийм зүйл чинь гардаг, манай Монд тийм зүйл хөгжөөгүй гэж хэлсэн. Осол болоход би газар хэвтэж байсан Алтанхундага эхнэрээ тэврээд байж байгаа үеийг Баттулга мөрдөгч зураг дарсан гэж хэлчхээд дараа нь тэр зураг алга болсон. Эмнэлэг дээр хэвтэж байхад ар гэрийнхэн ирсэн Алтанхундагын ээж, дүү нараас мэдүүлэг авсан манай ар гэрээс мэдүүлэг аваагүй тэгш бус хандсан. Би энэ хэргийг хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Би 2 хүүтэй. Хүүхдүүдийнх нь толь нь аав нь байдаг. Би хүүхдүүдийнхээ хувьд халтар толь баймааргүй байна. Үнэнийг олж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* миний хувьд шүүгдэгч ыг шүүхээс гэм буруутайд тооцсон нь үнэнд нийцэнэ. Харин түүнд оногдуулсан ял дэндүү хөнгөн за яахав энэ удаад чиний толгойг илээд өнгөрөөе гэсэнтэй утга нэг шийтгэл оногдууллаа.

Миний хувьд т маш их гомдолтой байна. Энэ хэргийг анх шалгах үед нь би машин барьж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд ч

надтай ирж уулзахдаа оршуулгын зардал өгөхдөө уучлаач миний буруу, дүүгээ өршөөгөөрэй гэж хэлж байсан хүн гэнэт л шүүх хуралдаан дээр энэ гэмт хэргийг үйлдээгүй, би биш гэх зэргээр мэдүүлээд байгаад их гомдолтой байна. Түүний гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ын хувьд хэргээ хүлээн зөвшөөрдөггүй байтал түүнд 3-н жилийн хорих ял оногдуулсан. Түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдалтай тохироогүй хөнгөн ял оногдуулсан. Хэдийгээр өнөөдөр зөвхөн охин Солонгийн амь нас эрсэдсэн тухай ярьж байгаа боловч хэвлийдээ бойжиж өнөө маргаашгүй хорвоод мэндлэх гэж байсан ураг эндсэн. Мончуудын ярьдгаар хэвлийдээ бойжиж байгаа хугацааг оруулан хий нас тоолдог нь амьд хүн гэж үздэг байсан бололтой. Тэр ураг амьд, эрүүл бойжиж байсан. Би хоёр хүний амь нас хохироосон гэж үзэж байгаа. Талийгаач охины минь 3 хүүхэд над дээр өсөн торниж байна.

залуу хүн 3 жилийн ялыг эдлээд гараад ирнэ эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарна гэтэл миний зээ нар ээж байхгүй, эмээ миний бие хэзээ хэдэн нас хүртэл амьд явахыг мэдэхгүй эх нь үүрд ирэхгүй, сэтгэл санааны ямар их хэцүү байдалд байгааг хэн ч дотроос минь уудалж гаргаж ирэхгүй уй гашуу нэгэн айлын гал омт бүхлээрээ сүйрч байгааг анхаарч үзэж ялыг оногдуулах байсан.

Миний сайхан охины хувь заяаг хөсөрдүүлсэн. Үүнээс болж 3 хүүхэд өнчирч эхийн хайрыг үүрд эдлэхгүй өнчин өрөөсөн эхийн хайраар дутаж амьдрах болсон сэтгэл санааны гүн хямралд орсон. Дуугаа хураасан үргэлж бодлогоширсон нүүрэнд нь гуниг хурсан хүүхдүүдээ хараад сэтгэл шимширч, хэлж чадахгүй ч гэсэн үе тэнгийн нь хүүхдүүд ээжүүдээ ярьж, туслаж дэмждэг гэж ярихад нь зүрхийг миний зүсэж надад болон өөрсдөд нь ямар хэцүү байдаг бол гэж өдий насалсан миний хувьд бодлогоширч бөөн бодол дунд амьдарч байна даа.

Миний хувьд гомдолтой холбогдуулан хэлэх хэд хэдэн зүйл байна.Үүнд

1. яах гэж гэртээ амарч байсан хүмүүсийг архи уух гэж дуудаж авч яваад ийм байдалд хүргэв. Би хэзээ ч хүнд машинаа өгдөггүй гэж шүүх хурал дээр ярьж байсан хүн би машин бариагүй гэж мэлзэж гэмээ цайруулах гэж улайрч байгааг харахад хорвоо ямар ч хатуу юм дээ. Амьд үлдсэн нь алтан аяганаас ус ууна гэдгийн адил энэ хүн хорвоогийн сайхан мууг туулаад амьдарна, миний зээ нар яах вэ, ирээдүй нь бүрхэг үлдэж байгааг анхаарч үзэх ёстой байсан.

2.Охин минь ажил төрлөө эрхэлж байсан бол авсан цалингийн 10.064.0 төгрөгийн зээлээ төлөөд дуусгах байсан. Гэтэл банкнаас өдөр шөнөгүй зээлийг нь яах гэж байна шүүх яаж шийдсэн гэх мэтээр утасдаж тайван бус байна. Энэ хүнээс болж л зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн учраас зээлийг нь төлүүлэх ёстой гэж үзэж байна.

3.Би сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч сэтгэл санааны хохиролыг хэлэлцэхгүй иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй орхисонд гомдолтой байна.

Хүн хэргээ хүлээж уучлалт гуйж хохирол төлбөрөөс минь төлөлцөөд өгсөн бол үр хүүхэд төрүүлсэн эх хүний хувьд би хэлэх үг байсан боловч энэ хүн тийм сэтгэгдэл төрүүлсэнгүй. Хөөцөлдөх харах хандах хүнгүй гэж намайг басамжлан доромжилж байгаа мэт надад санагдаж байна. Миний гомдол тасрахгүй. Миний амьдралыг минь харгалзан үзэж нэхэмжилсэн зүйлүүдийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Оршуулга дээр очоод уучлал хүсэж байсан хүн өнөөдөр ийм зүйл ярьж байна. Хаан банкны зээлийг гаргаж шийдвэрлэх талаар ярьсан боловч анхан шатны шүүх гаргаж шийдвэрлээгүй. Хэрэв Солонго амьд байсан бол зээлээ төлөөд дуусгах байсан. Тиймээс оос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Сэтгэл санааны хохирол 150.0.0 төгрөг нэхэмжилсэн. Сэлэнгэ аймагт нээлттэй орхиод байгаа. Нэгэнт хүний амь нас эрсэдсэн тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргаж шийдвэрлэж байгаа юм билээ. Иймд эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ:

...Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нь дутуу шалгасан гэж ярьдаг. Сэжигтний эрхийг тайлбарлаж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзсэн. Тухайн үед оос 20 оны 0 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 5 минутад сэжигтнээр мэдүүлэг авсныг мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоогоогүй мэдүүлэг авсан гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлж байна. Үйл баримт болсноос хойш 6 цаг  өнгөрсний дараа мэдүүлэг авсан. Мэдүүлэг өгөх чадвартай үеийг хүлээж, харгалзаж үзээд мэдүүлэг авсан. Цаг хугацааны хувьд тодорхой гарч ирж байгаа. Мэдүүлгээр тодорхой үйл баримтуудыг хэлдэг. Аливаа зүйлийг санах  чадваргүй хүний хэлэх үг биш байсан. Санаж мэдэж байгаа зүйлийг ярьсны үндсэн дээр мэдүүлгийг өгсөн.

...Анхан шатны шүүх хурлын үеэр хохирол төлбөр төлье гэж завсарлага авсан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр хохирлоо нөхөн төлсөн, завсарлага аваад дахин хуралдаан болсон. ...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж орчихоод өнөөдөр үйлдээгүй гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Дүрс бичлэгт маргаан гардаг ...ямар хувцастай хүн жолоодсон талаар дүрс бичлэгийг хуулбар хувь байсан тул шинжилгээнд нийцэхгүй гэж дүгнэсэн. Гэрч Наранбат, Бүрэнчимэг нар тодорхой хэлдэг. Гэрчүүд 2 удаа мэдүүлсэн. Адил мэдүүлэг өгсөн. ыг харсан тодорхой гэрчтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Сэтгэл санааны хохирлыг 2023 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан хэрэгт хуулийн үйлчлэл хамаарах тул энэ хэрэгт хэрэглэх боломжгүй байна. Цалингийн зээлтэй холбоотой асуудалд Алтанхундага хамтран зээлдэгчээр оролцсон. Талийгаачийн зээлийг хэн төлж барагдуулах ёстой вэ гэсэн асуудал гарсан. Түүний хамаарал бүхий хүн дээр ирж байгаа. Гэмт хэргийн улмаас хүний амь хохирч зээлийн асуудал яригдаж байгаа тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх саналыг гаргаж байна гэв.  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр т холбогдох эрүүгийн 326 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 2. Шүүгдэгч нь 20 оны 0 дугаар сарын 09-ний орой цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн ******* ******* улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Арангатын давааны баруун талд зам ангийн тойрог гэх хэсэгт замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ******* амь нас хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийг өгсөн “...2023 оны 0-р сарын 09-ний шөнө гэртээ унтаж байхад  манай  талийгаач охины найз ирээд Солонго, Алтанхундага нар осолд орсон байна, эмнэлэг явъя гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд зээ хүү маань байсан, ******* бас цаана нь хэвтэж байсан. Би охиноо хайгаад асуугаад байсан чинь байхгүй байсан ба нас барсан байна гэж мэдсэн. Охин маань өнөө, маргаашгүй төрөх гээд том гэдэстэй, амралтаа аваад удаагүй байсан. Би сайхан охиноо алдаж 4 настай, настай, настай гурван өнчин хүүхэд өөрийн хүүхэдтэй буюу 4 өнчин хүүхдийн хамт ам бүл 5-лаа амьдарч байна. Одоо би хэдэн нялх, өнчин хүүхэдтэй хэцүү байна. Энэ хүн оршуулгын зардлын хохирол өгөхөөр 2023-04-05-нд ирэхдээ надаас уучлал гуйгаад, та гомдолгүй гэж хэлж өгөөч гэж  гуйсан. Ингэж хэлээд  мөнгө төгрөг өгөхөд нь энэ хэргийг үйлдсэн юм байна гэж би бодсон..” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******гийн өгсөн: “...Миний санаж байгаа нь машин дотор цохигдоод байсан. Эмнэлэгт ирээд сая л ухаан орлоо...” гэх /1хх-ийн 65 дугаар тал/,

“...би 20 оны 0 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш Шаамарт гэртээ байхад манайд Баян уурхайд хамт ажилладаг Хонгорзул гэх эмэгтэй, гэх залуу нар ын тээврийн хэрэгсэлтэй зочилж ирсэн. Тэгээд би тэр хоёртой хамт Сэлэнгэ аймгийн төвд очсон. Бид 3 Сэлэнгэд айлд очоод /танихгүй/ хоол идэж, жаахан архи, пиво уугаад амралтын газар очих үед би нэлээн согтож
 

тасарсан бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тээврийн хэрэгсэл хэн жолоодож байсан талаар сайн мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /1хх-ийн 66-6 дугаар тал/,

“...талийгаачийн нөхөр Алтанхундага нь цагаан өнгийн фодволктой байсан. Осол болсны дараа эмнэлэгт сэрэхэд Алтанхундага “аваар болсон, миний эхнэр нас барчихлаа, хэн машин барьсан юм бэ одоо чамаас мэдүүлэг авна машины жолооч өөрөө барьсан биздээ” гэж надад хэлээд байсан. Тэгэхээр Алтанхундага нэлээд согтолттой байсан. Алтанхундагаас өөр цагаан өнгийн хувцас өмссөн хүн байхгүй байсан. Харин гэдэг залуу хар бараан өнгийн фодволктой өдөр нь ууж байхдаа фодволкоо тайлаад нүцгэн яваад байсан. Мөн намайг эмнэлэг дээр
сэрэхэд Алтанхундага цагаан өнгийн фодволктойгоо байсан. Би жолоочийн эсрэг талын арын суудал дээр унтсан...” гэх /1хх-ийн 6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.Хонгорзулын өгсөн “... Би 20 оны 0 дугаар сарын 09-ний өдөр суманд гэртээ амарч байсан. Тэгээд 11 цагийн үед эмнэлэг дээр эгч Амаржаргалыг дагуулж очиж тариа хийлгэж байсан. Тэгэхэд над руу манай компанид уулын хэсэгт ажилладаг гэх залуу над руу 99609 дугаарын утсаар залгаж “Би д дугуй засвар дээр машины дугуйг засуулж явна, Сэлэнгэ явах ажил гараад байна. Би өөрөө бол одоо жаахан пиво уусан учраас машин жолоодож болохгүй болоод байна, намайг Сэлэнгэ рүү хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд намайг Сэлэнгэ рүү машин жолоодоод хүргээд өгөөч гээд гуйсан учир би зөвшөөрсөн. Тэгээд би оос машины түлхүүрийг аваад машиныг нь жолоодоод Сэлэнгэ аймаг руу цагийн үед явах болсон. Би манай ажилд тогоочоор ажилладаг ******* гэх эгчтэй ажил ярилцахаар явсан. Тэгэхэд урд суудалд хэвтээд унтаад явж байсан. Тэгээд би 51-94 ******* улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Шаамарын төвд ******* эгчтэй уулзаад Сэлэнгэ явахаар болсон. Тэгээд би *******, нарын хамт ******* гэх хүний гэрт очсон. Тэгээд П.Аптанхундагын гэрт , ******* нар 1 шил архи, 2,5 литрийн пиво хувааж ууцгаасан. Би бол архи, пивоноос огт уугаагүй. , ******* нар нь агаар салхинд гарцгаая Хонгороо эрүүлээрээ бид нарыг хүргээд өгөөч гэхээр би хүргэж өгөхөөр болсон. Тэгээд би тээврийн хэрэгслийг жолоодоод Хонгор морьт гэх амралтанд хүргэж өгсөн. Тэгээд би Хонгор морьт гэх газар хэсэг байж байгаад төв рүү хоол, ын гар утсыг авахаар аймгийн төв орсон. Тэгтэл над руу манай ээж залгаад “ахын чинь бие муу байна хурдан хүрээд ир” гэсэн. Би яанаа //-т хандаж “би одоо харьлаа манай ахын бие муудаад байна гэж хэлсэн. Тэгэхэд , *******, ******* нар нь бид чамайг хүргээд өгье. ын машиныг бариад 4 зам хүртэл яв гэсэн. Би Хонгорморьт амралтаас гараад 54 ******* улсын дугаартай Хонда фит маркийн машиныг жолоодоод урд талын суудалд *******, арын суудалд талийгаач *******, *******, хүү нар байсан. Тэгээд би 20 оны 0 дугаар сарын 09-ний өдөр °°-20 цагийн үед машинаа унаад Дулаанхан 4 замын пост өнгөрсөн. Тэгэхэд манай эгч намайг ын эрэг дээр перезир / замын гарам/ дээр зогсоод хүлээж байсан. Тэгээд би 20 цагийн үед ын эрэг орчимд зогсоход , Аптанхундага, талийгаач *******, ******* нар үлдсэн. Тэд нар тэндээ хононоо унтлаа гэсэн. Тэгэхээр нь машины түлхүүрийг нь талийгаач *******д өгөөд эгчийн машинд суугаад явсан. Мөн тэр үед машиндаа орж амарлаа гээд машины хаалгаар орсон. Тэгээд би рүү харих замдаа ын утас руу залгахад “энд манай ажлын газрын хүн морь уначихсан явж байна, сая хүүхэддээ морийг нь унууллаа гэж инээж ярьж байсан бөгөөд бид нарт санаа зоволтгүй, унтаад өгсөн” гэж ярьж байсан. Би суманд гэртээ очсоны дараа 23 цаг 44 минутанд Ганаа эгч
 

// утсаар залгаж “бид нар хаана осолдсноо мэдэхгүй байна, буцах замдаа юм шиг байна, машин газарт уначихсан гэхээр хааш явж байсан юм бэ? хэн жолоо барьж явсан бэ? гэхэд би юу ч мэдэхгүй байна гэж хариу өгсөн. Тэгэхэд цаана нь бол ******* “миний эхнэр үхлээ шүү дээ цус алдаад байна” гэж хэлж байхаар нь утсаа тасалсан. Тэгэхээр нь би эгч рүүгээ утсаар залгаж нөгөө хүмүүс рүү очьё осолд орсон юм шиг байна гээд эгч Амаржаргалтай хамт аваараа татаад Сэлэнгэ зүг рүү очиход Арангатын даваа урууддаг тойрог зам урд тал руу машин онхолдчихсон цагдаа нар ирээд үзлэг хийж байсан. Хүмүүсийг эмнэлэг рүү түргэн тусламж үзүүлэхээр аваад явсан байсан. Тэгэхээр би аймгийн Нэгдсэн эмнэлэгт очоод ын утас руу залгахад нэг цагдаа аваад энэ утасны эзэн дусал хийлгэж байна гэхээр хүмүүсийн бие ямар байна гэж асуухад 1 хүн нас барсан талаар ярьсан. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд ******* эмнэлгийн гадна тэрэг дээр суугаад тамхи татаад би эхнэр хүүхдээ алдчихлаа гэж ярьж байсан. Би өглөө үүрээр рүү буцсан...” гэх /1хх-ийн 6- дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн “...20 оны 0 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны шилжих шөнө хүүхэд ******* маань над руу гар утсаар залгаад “ээжээ дугараач нэг үг хэлчих л дээ” гээд уйлаад байсан. Тухайн үед би согтуу байна гэж ойлгоод утсаар юм яриагүй. Дараа нь цаг өнгөрч байхад “******* аваарт орсон” гэж Цагдаагаас залгасан. Тэгээд аваарт орсон газар руу нь би явж байтал цагдаагаас дахиж залгаад эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр яваад очиход ******* цусандаа будагдчихсан авгай, хүүхдээ алчихлаа, үхчихлээ гээд орилоод байсан. Тухайн үед миний ач хүү явж байсан тул би ачийгаа хараад байж байсан. Хэн машин барьж байсан талаар юу ч хэлээгүй. Чи машин тэрэг барьж байсан бол үнэнээ хэлээрэй гэхэд ээжээ тийм юм болоогүй гэж хэлсэн. Хар өнгийн фудболк, хар шорттой байсан. бараан өнгийн хувцастай байсан. Сайн анзаараагүй. Эмнэлэгт хэвтэж байхдаа хувцсаа сольсон. Би өглөө нь *******т цагаан өнгийн фудболк аваачиж өгсөн. Тухайн үед өмссөн хувцас нь нил шороо цус болчихсон байсан... гэх /1хх-ийн 1 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын өгсөн “...20 оны 0 дугаар сарын 09-ний өдөр би Шаамар сумын 1 дүгээр баг Арангатын даваа нэртэй газарт хулгайн дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэж байсан. Намайг мобигийн антены хажууд байж байхад хажуу талаас саарал өнгийн машинтай эмэгтэй хүн хүрч ирээд доор машин онхолдчихлоо та очоорой гэж хэлсэн. Тэгээд би цагдаа жолооч , шинжээч нарын хамт очсон. Миний байсан газраас ойролцоогоор 4 метрийн зайтай осолдсон байсан. Очиход машины байдал зүүн талаараа унасан машины ертөнцийн зүгээр зүүн талд 3 хүн, баруун талд нэг эмэгтэй; нэг хүүхэд байсан. 3 хүний нэг нь жирэмсэн эмэгтэй байсан ба нөхөр нь тэвэрчихсэн орилоод байсан. Харин хажуу талд нь гэх эрэгтэй шокын байдалтай доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд би цагийн үед эмч дуудсан гэж санаж байна. Тэгээд удалгүй эмч нар ирээд үзэхэд “жирэмсэн эмэгтэй нас барсан, шокын байдалтай доош харсан эрэгтэй нь зүгээр байсан” гэж хэлсэн. Би тухайн үед машины баруун талд байсан хүүхэдтэй хамт сууж байсан эмэгтэйгээс “жолооч хэн бэ” гэхэд доошоо хараад хэвтэж байсан шокын байдалтай залууг хэлсэн. дээд талаараа цагаан өнгийн фудволктой, доогуураа цайвар өнгийн шорттой байсан. Хүүхдийн хажууд сууж байсан эмэгтэй цагаан фудволктой байсан, өөр цагаан өнгийн хувцастай хүн байгаагүй... гэх /1хх-ийн 3 дугаар тал/,

“...би өмнөх мэдүүлэг дээр ыг цагаан цайвар өнгийн фодволк өмд өмссөн байх гэж андуураад хэлсэн байна лээ. дээд талаараа хар өнгийн фудволк өмссөн байсан. Доод талаараа ямар өнгийн өмдтэй явж байсныг одоо санахгүй байна. Ямартай ч өмдөө дээш нь шуугаад өмссөн байсан. Харин
 

******* нь мөн хар бараан өнгийн фудволк өмссөн байсан...” гэх / 1хх-ийн 4 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн “... 20 оны 0 дугаар сарын 10-ны өдөр гэж санаж байна. Арангатын даваан дээр хулгайн дуудлага мэдээлэл гарсан гээд би ажлын хэсгийн хамт орой цагийн үед ажиллаж байхад замаар явж байсан нэг машин зогсоод дотроос нь нэг хүн бууж ирээд “сая замын хажууд нэг машин уначихлаа” гэж хэлсэн. Шаамар сумын хэсгийн төлөөлөгч *******, жолооч нарын хамт осол болсон гэх газарт очсон. Би машинаас буухад урдаас нэг эгч алхаад ирж байсан ба Наранбат энэ үед  “жолооч нь хэн юм” гэхэд уг эгч “тэр хэвтэж байна” гэж нэг хүнийг заасан. Уг хэвтэж байсан хүний хажууд талийгаач эмэгтэйн нөхөр нь тэврээд ”манай эхнэр үхлээ шүү дээ, туслаач” гэж хэлсэн. Очоод жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг үзэхэд зүрх цохилж байсан. Мөн осолд орсон машины ард дугуйг нь налаад нэг хүүхэд сууж байсан. Наранбат уг хүүхэд дээр очоод юу болж байгаа талаар асуухад уг хүүхэд юм ярихгүй байсан. Наранбат уг хүүхдэд хувцсаа өмсүүлээд хажууд нь суусан. Би жирэмсэн эгч дээр буцаад очиход зүрх нь зогссон байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд жирэмсэн эмэгтэйг үзээд “нас барсан байна” гээд нөхөртэй нь хамт мөн анх газар хэвтэж байсан эрэгтэйтэй хамт аваад явсан. Анх бид нарыг очиж байхад урдаас алхаж байсан эгчийг жолооч машиндаа суулгасан. Удалгүй төвөөс ажлын хэсгийнхэн ирээд үзлэг хийсэн. Асуухад Арангатын даваа уруудаад явж байхад осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дахиад жолоо хэн барьж байсан талаар асуухад уг эмэгтэй хэсэг чимээгүй зогссон. Тэгсэн цаанаас нь Алтанхундага “би жолоо бариагүй гэж хэлээч чи яагаад чимээгүй байгаад байгаа юм” гэж хэлсэн Тэгсэн уг эмэгтэй анх заасан эрэгтэйг жолоо барьж явсан гэж хэлсэн. Жолоо бариад явж байсан гэх хүн нь хар өнгийн хувцастай харин талийгаач болон нөхрийг нь ямар хувцастай явж байсныг санахгүй байна. Тод өнгийн хувцастай гэж санаж байна...” гэх / 1хх-ийн дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Мөнхбаатарын өгсөн “... шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь дүрс бичлэгний төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах программ ашиглаж хуулбарлаж бичсэн байсан. Иймд шинжилгээний обьектийн дагуу хуулбар хувь шинжилгээнд тэнцэхгүй. Шөнийн тусгалтай камерт хувцасны өнгө материалаасаа хамаарч хувирч харагдах боломжтой тул цайрч харагдах боломжтой...” гэх / 1хх-ийн 9 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн ...Намайг гэрт байхад найз надруу гар утсаар залгаад “Арангатын даваан дээр осол болсон байна эмнэлэг дээр яваад оч” гэж хэлсэн. Эмнэлэг дээр яваад очтол мэс заслын тасагруу *******, хамт явж байсан хүмүүсийг оруулсан. Тухайн үед хамт явж байсан хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Өглөө нь тасагт нь хэвтэж байхад юу болсон талаар асуухад ******* “эхнэр газар дээрээ нас барсан” гэж хэлсэн. *******, , хүүхэд гурав нэг өрөөнд хэвтэж байсан. Алтанхундагаас асуутал би бариагүй барьсан гэж хэлсэн. Би дахиад лавлаад асуутал би бариагүй амлая гээд ээждээ хэлээд байсан. Тухайн үед ******* дээд талаараа хар өнгийн фодболктой, доод талаараа хар өмдтэй байсан. Шорт өмд өмссөн талаар санахгүй байна. Би гэрээс нь очиж хувцас аваад ирсэн ба цагаан өнгийн фудболк цагаан оймс авчирсан. хар өнгөтэй тал ханцуйтай майк өмссөн байсан. Алтанхундагын хүүхэд болох одоо 3 настай. Тухайн үедээ ээжээ ёооёоо гээд үхчихсэн гэж хэлсэн. Машин унаад ээжээ ёооёоо гээд үхчихсэн гэж хэлсэн. Өөр юм хэлж яриагүй. Алтанхундага орилж чарлаад нөгөө хоёр нь чимээгүй хэвтээд байсан. Яг хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. эмнэлэгт хэвтэж байхад надтай бол юм яриагүй. Алтанхундагатай юм ярихдаа одоо яах уу Хундагаа гээд л байсан...” гэх /1хх-ийн 2 дүгээр тал/ мэдүүлгүүд,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын -ний өдрийн 29 дугаартай “...*******гийн биед баруун, зүүн бугалга, тохой, шуу, гуя өвдөг шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 102-103 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын -ний өдрийн 2 дугаартай “... биед хацар, шуу, нуруу, гуя, өвдгөнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэхт /хх-ийн 109-110 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын -ний өдрийн 26 дугаартай “...ийн биед нурууны ар хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /хх-ийн 116-11 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын -ний өдрийн 2 дугаартай “...ын биед зүүн шилбэ, чигчий хуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх /хх-ийн 3-4 дүгээр тал/,

 Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаартай “...талийгаач ******* биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал, өвчүү яс, олон хавирганы хугарал, уушгины эдийн язрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт, баруун бугалга дунд 1/3-н далд хугарал, баруун нүдний дээд доод зовхи, цээж, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун зүүн гуя, баруун шилбэ, баруун шагай, цээж, хэвлийн баруун доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач ******* биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач ******* нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач ******* нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Талийгаач ******* нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал тархины эдийн няцралын улмаас нас баржээ...” гэх /хх-ийн 9-133 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ******* цогцосны гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 155-15 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 2 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх “Art al deerees 20-0-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 20-0-09 23-05-.mp4”, “Urd tal deerees 20-0-09 23-06-0.mp4”, “Urd tal dooroos 20-0-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 20-0-09 23-06-15.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь төхөөрөмжийн дэлгэцнээс дэлгэц хуулбарлах “Bandicam” программ ашиглан үүсгэсэн дүрс бичлэгүүд байх бөгөөд дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэх
 

   дүгнэлт /14-1 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД, жолоодлогын багш С.Оюундэлгэрийн 20 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай “...51-94 ******* улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.Жолоочийн үүрэг. 3..Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13 дугаар тал/,

-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн 6/ дугаартай “... овогтой нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл болно. овогтой нь сэтгэцийн хувьд эрүүл тул эмнэлэгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй. овогтой нь сэтгэцийн хувьд одоогоор эрүүл бөгөөд мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож үнэн зөв мэдүүлэх чадвартай ба болж өнгөрсөн үйл явдлыг санаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй...” гэх магадлагаа /хх-ийн 4 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “ХГҮ-р бэхжүүлж авсан Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “banana CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “Art al deerees 20-0-09 23-06-15.mp4”, “Ar tal dooroos 20-0-09 23-05-.mp4”, “Urd tal deerees 20-0-09 23-06-0.mp4”, “Urd tal dooroos 20-0-09 23-06-21.mp4”, “Urd tal tomruulsan 20-0-09 23-06-15.mp4” нэртэй 5 ширхэг дүрс бичлэгийг Windows үйлдлийн системтэй төхөөрөмж дээр тоглуулах явцдаа төхөөрөмжийн дэлгэцийг хуулбарлаж /screen record/ бичсэн байх тул дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Туршилт хийсэн бичлэг Сэлэнгэ аймаг” гэж хаягласан дугтуйд байх “POSO CD-R” гэсэн бичигтэй CD дотор ирүүлсэн “1min 25sec-3min 50 sec Caraag.asf, 2min 40sec-4min Har.asf” нэртэй 2 ширхэг дүрс бичлэг дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх 5 ширхэг дүрс бичлэг нь дүрс бичлэгийн адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй байх тул харьцуулах загварт ирүүлсэн 2 ширхэг дүрс бичлэгтэй адилтгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 232-23 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн - дүгээр тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-33 дугаар тал/

Хохирогч ******* эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-3 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-44 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-46 дугаар тал/,

Согтуурал хэмжсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-50 дугаар тал/,

Эд зүйл хүлээн авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн
   51-54 дүгээр тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 134-9 дүгээр тал/

Тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийсэн тухай 20 оны №1-0-0/09 дугаартай шинжилгээ хийсэн дүгнэлт /хх-ийн 163-166 дугаар тал/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -4 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 241-242 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 4 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 245-249 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 105-106, 1-113, 1-0, 6, 150-151, 16-16, 1-, 14-15, 5-6, 239-240 дүгээр тал/

Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-ийн 104, 111, 11, 5 дугаар тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /2хх-ийн 0- 5, 60-6 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 69-1 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

3. Шүүгдэгчийн талаас гэм буруугийн талаар маргаантай, “...уг осолдсон авто машиныг барьж яваагүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь дээрх гэрч *******, *******, *******, , , нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах  олон улсын А0402 дугаар бүхий авто замын хяналтын бүс болох 4 замаас хойд зүгт байрлах замын гарамын камерын бичлэгийг хуулбарлан авсан СД бичлэгийг ирүүлсэн боловч уг бичлэг нь шинжилгээний объект болж чадаагүй, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болохыг дүгнэсэн байх тул уг бичлэгийг шүүх үзээд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй.

Шүүгдэгч нь 20 оны 0 дугаар сарын 09-ний орой цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн ******* ******* улсын дугаартай “Хонда Фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт олон улсын А0402 дугаар авто замын Арангатын давааны баруун талд зам ангийн тойрог гэх хэсэгт замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч ******* амь нас хохироосон үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч,  03 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 1-д  “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч амь хохирогчийн оршуулгын зардал 10.09.405 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нөхөн төлсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор амь хохирогчийн насанд хүрээгүй 3 хүүхдэд түүний авч байсан цалин тэжээгчээ алдсны тэтгэмжийг хуулийн дагуу тогтоож шийдвэрлэсэн, Улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 10.064.0 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч зээлийн гэрээ болон бусад хологдох баримтыг ирүүлээгүй тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байсан ба уг зээлтэй холбоотой асуудлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэхэд энэ шийтгэх тогтоол, магадлал саад болохгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс сэтгэл санааны хохирол 150.0.0 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэцэд учирсан хохирол тооцуулах нэхэмжлэл, хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, шүүх таамгаар шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36., 36., 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ