| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 182/2024/07033/И |
| Дугаар | 197/ШШ2025/02151 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/02151
|
|
|
| 2025 03 10 | 197/ШШ2025/02151 |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М ****-ийн нэхэмжилсэн 1 755 400 /нэг сая долоон зуун тавин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч М.П**** нь 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар М ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 038 төгрөгөөс 21 519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21 519 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 21 159 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан М ******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН