Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02153

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10

197/ШШ2025/02153

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г************-ийн нэхэмжилсэн 4 563 580.33 /дөрвөн сая таван зуун жаран гурван мянга таван зуун наян төгрөг, гучин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.Л**** нь 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 760 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 760 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 760 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 760 000 төгрөг, 2025 оны 7 сарын 05-ны өдөр 760 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 763 580.33 төгрөгөөр төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Г********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 968 төгрөгөөс 43 984 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43 984 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 43 984 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Г*******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН