Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/02155

 

 

 

 

 

 

 

 

2025 03 10

197/ШШ2025/02155

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б**********-ийн нэхэмжилсэн 6 291 854/ зургаан сая хоёр зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.С******** нь 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Б**********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 620 төгрөгөөс 57 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 57 810 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 57 810 төгрөгийг хариуцагч Б.С********** тус тус гаргуулан Б**********-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН