Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

 

 

 

Г.Б  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       П.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Г.Б, П.Д, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   А овогт Ц-н Ц,

Д овогт П-н Д,

Х овогт Г-н Б,

 

   Шүүгдэгч Ц.Ц нь    аймгийн     сумын Ерөнхий боловсролын     дугаар сургуулийн захирал ажилтай байхдаа, Г-н Бг тус сургуулийн         ажилд томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн найз П.Даар дамжуулан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк дахь өөрийн дансаар 1.000.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөгийн буюу нийт 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

мөн тус сургуульд          ажиллаж байсан Ч.Б-г дээд боловсрол эзэмшээгүй, багшлах эрхгүй гэдгийг мэдсээр байж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн        дугаартай тушаалаар            багшийн ажилд томилж давуу байдал бий болгосон, Ч.Б-г       багшийн ажилд томилж 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөгийг “хандив” нэрээр шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М.Н-г англи хэлний багшийн ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөгийг “зээл” нэрээр,

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Р.Э-г эмчийн томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар хоёр удаагийн гүйлгээгээр нийт 210.000 төгрөгийг “хандив” нэрээр,

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Б-г хүүхэд хөгжил, төлөвшилтийн ажилтнаар ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөг “зээл” нэрээр тус тус шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр       аймгийн        сумын Ерөнхий боловсролын       дугаар сургуульд       багшийн албан тушаалд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Ц.Цгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус өдөр төрсөн эх С.Д-н эзэмшлийн Хаан банкны данснаас Ч.Б-н эзэмшлийн дансаар дамжуулан Ц.Цгийн эзэмшлийн Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны данснаас П.Дын эзэмшлийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөгийг Ц.Цд өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Д нь урьдчилан амлаж, бүлэглэн, өөрийн найз буюу       аймаг      сумын Ерөнхий боловсролын      дугаар сургуулийн захирал Ц.Ц нь хахууль өгөгч Г.Бгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус сургуулийн багшийн албан тушаалд томилсны хариуд С.Д-н эзэмшлийн Хаан банкны данснаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б-н эзэмшлийн     тоот данс руу 1.000.000 төгрөг дамжуулан шилжүүлснийг мөн өдөр Ц.Цгийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн,

үргэлжилсэн үйлдлээр, Хаан банкны данснаас 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авч, мөн өдөр Ц.Цд бэлнээр өгч, хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

П.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч А овогт Ц-н Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х овогт Г-н Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овогт П-н Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ц шүүхээс оногдуулсан 10.800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гурван жилийн хугацаанд,

 шүүгдэгч П.Д шүүхээс оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хоёр жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, П.Д нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,

шүүгдэгч Ц.Цд урьд авсан     аймаг          сумын Ерөнхий боловсролын     дугаар сургуулийн захирлын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Цгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 2.910.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, П.Д нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

шүүгдэгч Г.Б, П.Д нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор П.Б эсэргүүцэлдээ:

... 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц, П.Д нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хахууль авах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Цгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус бүр 2 жилийн хугацаагаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг нэмж нэгтгэхгүйгээр багтааж нийт эдлэх ялын хэмжээг хоёр жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн байхын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/347 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Д тайлбартаа: Тайлбаргүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Х.О тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн. Дын үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Ц, П.Д, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

   Шүүгдэгч Ц.Ц нь     аймгийн           сумын Ерөнхий боловсролын        дугаар сургуулийн захирал ажилтай байхдаа, Г-н Бг тус сургуулийн багшийн ажилд томилж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн найз П.Даар дамжуулан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хаан банк дахь өөрийн дансаар 1.000.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөгийн буюу нийт 1.500.000 төгрөгийн хахууль авсан,

мөн тус сургуульд мужаанаар ажиллаж байсан Ч.Б-г дээд боловсрол эзэмшээгүй, багшлах эрхгүй гэдгийг мэдсээр байж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, түүнийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар технологийн багшийн ажилд томилж давуу байдал бий болгосон, Ч.Б-г технологийн багшийн ажилд томилж 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөгийг “хандив” нэрээр шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр М.Н-г англи хэлний багшийн ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөгийг “зээл” нэрээр,

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Р.Э-г эмчийн томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар хоёр удаагийн гүйлгээгээр нийт 210.000 төгрөгийг “хандив” нэрээр,

2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Б-г хүүхэд хөгжил, төлөвшилтийн ажилтнаар ажилд томилж өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар 100.000 төгрөг “зээл” нэрээр тус тус шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр        аймгийн       сумын Ерөнхий боловсролын       дугаар сургуульд багшийн албан тушаалд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус сургуулийн захирал Ц.Цгийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус өдөр төрсөн эх С.Д-н эзэмшлийн Хаан банкны данснаас Ч.Б-н эзэмшлийн дансаар дамжуулан Ц.Цгийн эзэмшлийн Хаан банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлж өгсөн,

үргэлжилсэн үйлдлээр, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны данснаас П.Дын эзэмшлийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөгийг Ц.Цд өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Д нь урьдчилан амлаж, бүлэглэн, өөрийн найз буюу       аймаг          сумын Ерөнхий боловсролын        дугаар сургуулийн захирал Ц.Ц нь хахууль өгөгч Г.Бгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тус сургуулийн         багшийн албан тушаалд томилсны хариуд С.Д-н эзэмшлийн Хаан банкны данснаас 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б-н эзэмшлийн тоот данс руу 1.000.000 төгрөг дамжуулан шилжүүлснийг мөн өдөр Ц.Цгийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэн,

үргэлжилсэн үйлдлээр, Хаан банкны данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авч, мөн өдөр Ц.Цд бэлнээр өгч, хахууль авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

         Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан байхад ...2 жилийн хугацаагаар... хасаж үндэслэлгүйгээр хуульд заасан ялаас доогуур нэмэгдэл ял оногдуулсан.

 

            Мөн шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасахдаа нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэх байтал багтааж  Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцдэг.

 

            Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц, П.Д нарт  Эрүүгийн хуулийн тухайн зүйл ангид заасан нэмэгдэл ялаас доогуур ял оногдуулсан, шүүгдэгч Ц.Цд оногдуулсан нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нь тогтоохгүй шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА