| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 181/2025/00054/И |
| Дугаар | 197/ШШ2025/02446 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02446
|
|
|
| 2025 03 13 | 197/ШШ2025/02446 |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.М******** нэхэмжилсэн 6 300 000 /зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Б.О********нь 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Б.М*********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 750 төгрөгөөс 57 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 57 875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 57 875 төгрөгийг хариуцагч Б.О******* тус тус гаргуулан Б.М************ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН