| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 182/2025/00098/И |
| Дугаар | 197/ШШ2025/02449 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02449
|
|
|
| 2025 03 13 | 197/ШШ2025/02449 |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.О********* нэхэмжилсэн 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч Е********* нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Д.Од***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгөөс 19 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 19 475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 19 475 төгрөгийг хариуцагч Е*********-аас тус тус гаргуулан Д.О*********** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН