| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 101/2024/09285/И |
| Дугаар | 197/ШШ2025/02461 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02461
|
|
|
| 2025 03 13 | 197/ШШ2025/02461 |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.К******-ийн нэхэмжилсэн 514 000 төгрөгийг О.М**** нь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 171 000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 171 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 172 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар К******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 145 төгрөгөөс 8078.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 8078.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 8078.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан К*****-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН