| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00053/И |
| Дугаар | 150/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00105
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум .... баг ....байрны .... тоотод оршин суух хаягтай, ..... овогт ........ (РД:.......) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ....., гэрч ....., ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
..... би 1970 онд төрсөн, 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жилээр цэргийн албаа Ардын армийн 186 /215-р / ангид хааж Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 12 дугаар тушаалаар халагдсан. Цэргийн албанаас халагдаад ..... аймгийн..... сумын ..... нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 65 дугаартай тушаалаар уг нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажилласан. Монгол улс нь чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор ..... аймгийн ..... сумын .... нэгдэл нь 1992 онд " ....." ХК өөрчлөн байгуулагдсан ба энэ компанвдаа туслах ажилчнаар ажилласан . Намайг “.......” ХК-Д ажиллаж байхад нийгмийн даатгалын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт хаалт хийж шинээр Нийгмийн даатгалын дэвтэр олгогдож эхэлсэн байдаг. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 1 дүгээр сарын 1 өдөр хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг дуусгавар болгон хаасан тэмдэглэлийг хийхдээ миний ажилласан жилийг засварласан байдаг бөгөөд ажлаас халагдсан тушаал нь олдохгүй, байхгүй байгаа болно.
Би 1998 онд ******* аймгийн ******* суманд шилжин ирж ..... төмөр зам ХНН -ийн харьяа ..... дахь ....... үйлдвэрт хүчитгэгч суллагчаар анх ажилд орсон одоо энэ үйлдвэртээ краны оосорлох дохиочноор ажиллаж байна.
Би ...... 1998 оны 03 сарын 25-ны өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хүчитгэгч суллагчаар ажиллаж байгаад краны оосорлох дохиочноор шилжин ажлын байраа өөрчлөн ажилласан юм.
Гэтэл тухайн үеийн үйлдвэрийн удирдлага , хүний нөөцийн ажилтан нар нь намайг шилжүүлэн ажиллуулсан тушаалаа гаргаагүйгээс би хөдөлмөрийн хэвийн бус нехцөлд ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдалд хүрч хохирч байна. Краны оосорлох дохиочны ажлын байр нь өргөн зөөх, тээвэрлэх машин механизмтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг тул онцгой ажлын нарядаар тусгайлан жил бүр сургалтанд сууж, шалгалт өгч, хяналтын байгууллагаас ажиллах эрхийн зөвшөөрлөө авч гүйцэтгэдэг ажил бөгөед ХНХ-ийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4-р бүлгийн 11 -т зааснаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаардаг ажил юм.
Миний хувьд онцгой ажлын нарядаар гүйцэтгэдэг өргөн зөөх, тээвэрлэх механизмын буюу краны оосорлогч дохиочноор 2012 оны 8 дугаар сарын 6 өдрөөс эхлэн одоог хүртэл 14 жил ажиллаж байгаа юм. Гэтэл намайг оосорлогч дохиочноор ажиллуулсан боловч тушаалыг гаргаагүй ажиллуулж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 1- нээс л тушаал гаргасан байна.
Иймд миний ....... аймгийн ........ сумын “.........” нэгдэлд болон "............" ХК-нд туслах ажилтнаар ажилласан 1990 оны 11 дүгээр сарын 24 -ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар cap хүртэл хүртэл ажилласан 4 жил, Хөтөл дахь ТБДҮ-т 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн краны оосорлох дохиочноор 2020 оны 1 дүгээр сарын 1 -ний өдрийг хүртэл ажилласан 8 жил 4 cap 25 , нийт 12 жил 4 cap 25 хоногийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч .......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
Миний бие 1970 онд төрсөн. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 оны 10 сард халагдаж ирээд ......... аймгийн ........ сумын туслах үйлдвэр болох “........” нэгдэлд ажилд орж, “.........” нэгдэл нь 1992 онд “..........” ХК болж өөрчлөн байгуулагдаж туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд 1994 онд компани маань дампуурсан. Тухайн ажиллаж байсан талаараа баримт гаргуулахаар ......... аймгийн архиваас хайлгахад ажилд орсон тушаал нь байгаад өөр ямар ч баримт олдохгүй байгаа. 1997 онд ........ суманд шилжиж ирээд. Төмөр бетон дэрний үйлдвэрт хүчитгэгч суллагчаар ажилд ороод 2012 оны 06 сар хүртэл ажиллаж байгаад кранистийн оосорлогч дохиочин болж ажил мэргэжлээ өөрчилж одоог хүртэл үүгээрээ ажиллаж байгаа. Тэгтэл 2012 онд ажлын байр өөрчлөгдсөн тушаалыг маань гаргаагүй 2020 он хүртэл хүчитгэгч суллагчаар явчихсан байсан. Тэгээд 2020 оны 01 сард кранистийн оосорлогч дохиочингийн тушаал гаргасан байсан. Тиймээс “.......... нэгдэлд ажиллаж байсан 4 жил мөн .......... үйлдвэрт 2012 оноос 2020 оныг хүртэл кранистийн оосорлогч дохиочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 1991 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээсэн №437834 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №65 тоот “Ажилд томилох тухай” тушаал, ......... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 1998 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн №34 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, ........ төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А/02 тоот “Батлагдсан орон тоо төсөв мөрдөж, ажиллах тухай” тушаал, тушаалын хавсралт, ........ төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн А/02 тоот “Батлагдсан орон тоо төсөв мөрдөж, ажиллах тухай” тушаал, тушаалын хавсралт, ......... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 85/56 тоот тодорхойлолт, ............ 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн №12/193 тоот Оосорлогч, дохиочин мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбарууд, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №709849 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №080195 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №0491176 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн ......... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын “........” нэгдэлд ажилчнаар буюу мужаанаар ажиллаж байсныг,
1992 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* аймгийн “.............” ХК-д ажилчнаар буюу мужаанаар ажиллаж байсныг,
2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ............ төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрт оосорлогч, дохиочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
.......... нь 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын “.........” нэгдэлд ажилчнаар буюу мужаанаар ажиллаж байсан байдал болон 1992 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* аймгийн “..........” ХК-д ажилчнаар буюу мужаанаар ажиллаж байсан байдал нь:
1991 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нээсэн №437834 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ........ аймгийн .......... сумын “” нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №65 тоот “Ажилд томилох тухай” тушаал,
гэрч ............... “...Бид хоёр 1-р ангид хамт сураад 1988 онд 10-р ангиа цуг төгсөөд 10 сард цэрэгт явсан. 1990 оны 10 сарын эхээр цэргээс халагдаж ирээд, 1990 оны 11 сарын эхээр ******* аймгийн ******* сумын барилгад мужаанаар орсон. 1995 оны эхээр хөдөө мал маллахаар гараад явсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч ............ “...Бид хоёр “.........” ХК-д модны үйлдвэрт цуг ажиллаж байсан. ........... мужаан би жолооч хийж байсан. 1990 оноос эхлээд 4 жил хамт ажилласан. ” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ......... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрт оосорлогч, дохиочноор ажиллаж байсан байдал нь Улаанбаатар төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 1998 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн №34 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, ......... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн А/02 тоот “Батлагдсан орон тоо төсөв мөрдөж, ажиллах тухай” тушаал, тушаалын хавсралт, ........... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн А/02 тоот “Батлагдсан орон тоо төсөв мөрдөж, ажиллах тухай” тушаал, тушаалын хавсралт, ............. төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 85/56 тоот албан бичиг, ......... 2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн №12/193 тоот оосорлогч, дохиочин мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар,
гэрч ............... “........... бид хоёр 1997 оноос хойш одоог хүртэл хамт ажиллаж байгаа. Энэ хүн миний дохиочин ажил хийдэг байсан. Одоо өөр ээлжид ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг,
гэрч ........... “...1997 онд анх ажилд орж байсан. Одоо хүртэл миний урд дохиочин хийж байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (х.х-ийн 4-5, 6-22- хуудас)
Иймд ........ 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын .............. нэгдэлд мужаанаар ажиллаж байсныг,
1992 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* аймгийн “............” ХК-д мужаанаар ажиллаж байсныг,
2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ........... төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрт оосорлогч, дохиочноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ........ овогт ............... 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ......... нэгдэлд мужаанаар ажиллаж байсныг,
1992 оны 03 дугаар сарын 21-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ..... аймгийн “.............” ХК-д мужаанаар ажиллаж байсныг,
2012 оны 08 дугаар сарын 06-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл ............. төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрт оосорлогч, дохиочноор ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ..........14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА