| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00102/И |
| Дугаар | 150/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2025/00107
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ............. хот, .......... дүүрэг, ..... дугаар хороо, ..... сайд ........ гудамж, өөрийн байр “.........” ХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ........ сум, ........... дугаар баг, задгай .......... тоотод оршин суух иргэн ........... (РД:............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,060,445.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“...............” ХК-ний тусгай активын газрын захирал ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
......... нь харилцагч ........... цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 02 сарын 02-ны өдөр 2010095341 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 31,499,000.00 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. ....... дахь ........... ..... тоот харилцах дансанд 2024 оны 02 сарын 02-ний өдөр 31,499,000.00 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 1,134,971.66 зээлийн хүүнд 565,585.52 төгрөгийг төлсөн.
............ зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 04 сарыг 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Иймд:
Хугацаа хэтэрсэн хоног: 348
Зээлийн үлдэгдэл: 30,364,028.34 төгрөг,
Хүү: 6,443,399.64 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 253,017.28 төгрөг
Төлбөрийн нийт үлдэгдэл: 37,060,445.26 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 37,060,445.26 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч тал ........... ХК-аас хариуцагч ...........-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,060,445.26 /гучин долоон сая жаран мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож доорх нөхцөлийн дагуу эвлэрлийн гэрээ байгуулав.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн 37,060,445.26 төгрөгийг доорх хуваарийн дагуу хариуцагч тал төлнө.
2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 3,092,455,26 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
2.Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд төлнө.
3.Хариуцагч дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудасны хамтаар гаргуулан, шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлнэ.
4.Уг эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна.
5.Эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.........” ХК-нь иргэн .............зээлийн гэрээний үүрэг 37,060,445.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож 37,060,445.26 төгрөгийг хариуцагч ........ төлөхийг хүлээн зөвшөөрч уг 37,060,445.26 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 3,092,455,26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 43 дугаар хуудас),
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,300 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 343,300 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,060,445.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч 37,060,445.26 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ний өдөр 3,088,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр 3,092,455,26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,300 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ............. улсын тэмдэгтийн хураамжид 171,650 төгрөг, орон нутгийн орлогоос 17,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........” ХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА