Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 150/ШШ2025/00108

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, ........ дүүрэг, ....... дүгээр хороо, ....... гудамж, ....... байр, ..... давхар, ........ тоотод байрлах “...........” ХХК-ний  (РД:.........) нэхэмжлэлтэй ........ аймаг, ........ сум, ..... дүгээр баг, ........ тосгоны ....... тоотод оршин суух иргэн ........... (РД:.............)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,736,995.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    “..............” ХХК-ний  гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч .......... захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                     Зээлдэгч ......... нь манай компанитай 2023 оны 11 сарын 23-ний өдөр өдөр И00001011 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгө  хөрөнгийн

шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

            2024 оны 4 дүгээр сарын  2-ны өдөр 7814678882 зээлийн дансны дугаартай, 986,000.00 /есөн зуун наян зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5104022589 банкны тоот дансанд 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 7800981037 зээлийн дансны дугаартай, 837,600.00 /найман зуун гучин долоон мянга зургаан зуун төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5104022589 банкны тоот дансанд;

2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 7100277992 зээлийн дансны дугаартай, 1,380,000.00 /нэг сая гурван зуун наян мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5104022589 банкны тоот

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 7100263096 зээлийн дансны дугаартай, 5,120,000.00 /таван сая нэг зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5104022589 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 3 сарын 17- ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

         1. 2024 оны  4 дүгээр сарын 2-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 887,399.80 /найман зуун наян долоон мянга гурван зуун ерөн есөн төгрөг наян мөнгө /, Шимтгэл: 17,600.00 /арван долоон мянга зургаан зуун төгрөг/ ,Үндсэн хүү: 376,792.38 /гурван зуун далан зургаан мянга долоон зуун ерөн хоёр төгрөг гучин найман мөнгө/,  Нэмэгдүүлсэн хүү: 67,481.29 /жаран долоон мянга дөрвөн зуун наян нэгэн төгрөг хорин есөн мөнгө /, Нийт: 1,349,273.47 /нэг сая гурван зуун дөчин есөн мянга хоёр зуун далан гурван төгрөг дөчин долоон мөнгө /

          2. 2024 оны 12 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл: 418,796.95 /дөрвөн зуун арван найман мянга долоон зуун ерөн зургаан төгрөг ерөн таван мөнгө /, Шимтгэл: 8,300.00 /найман мянга гурван зуун төгрөг/, Үндсэн хүү: 177,822.32 /нэг зуун далан долоон мянга найман зуун хорин хоёр төгрөг гучин хоёр мөнгө /,  Нэмэгдүүлсэн хүү: 31,846.93 /гучин нэгэн мянга найман зуун дөчин зургаан төгрөг ерөн гурван мөнгө /, Нийт: 636,766.20 /зургаан зуун гучин зургаан мянга долоон зуун жаран зургаан төгрөг хорин мөнгө /

           3. 2023 оны 12 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь ,Үндсэн зээл: 1,207,375.50 /нэг сая хоёр зуун долоон мянга гурван зуун далан таван төгрөг тавин мөнгө /,  Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 416,397.04 /дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун ерөн долоон төгрөг дөрвөн мөнгө /,  Нэмэгдүүлсэн хүү: 19,977.76 /арван есөн мянга есөн зуун далан долоон төгрөг далан зургаан мөнгө /, Нийт: 1,643,750.30 /нэг сая зургаан зуун дөчин гурван мянга долоон зуун тавин төгрөг гучин мөнгө /

           4.2023 оны 12 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь щ, Үндсэн зээл: 4,479,667.35 /дөрвөн сая дөрвөн зуун далан есөн мянга зургаан зуун жаран долоон төгрөг гучин таван мөнгө /, Шимтгэл: 0.00, Үндсэн хүү: 1,544,938.11 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гучин найман төгрөг арван нэгэн мөнгө /, Нэмэгдүүлсэн хүү: 74,099.69 /далан дөрвөн мянга ерөн есөн төгрөг жаран сөн мөнгө /, Нийт: 6,098,705.15 /зургаан сая ерөн найман мянга долоон зуун таван төгрөг арван таван мөнгө /

Иймд зээлдэгч ........... үндсэн зээлийн төлбөрт 6,993,239.60 /зургаан сая есөн зуун ерэн гурван мянга хоёр зуун гучин есөн төгрөг жаран мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,515,949.85 /хоёр сая таван зуун арван таван мянга есөн зуун дөчин есөн төгрөг наян таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,405.67 /нэг зуун ерөн гурван мянга дөрвөн зуун таван төгрөг жаран долоон мөнгө / төгрөг, шимтгэл 25,900.00 /хорин таван мянга есөн зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 9,736,995.12 /есөн сая долоон зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн таван төгрөг арван хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ....... ........... ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,736,995.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.............” ХХК-нь .............. зээлийн гэрээний үүрэгт 9,736,995.12 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “...........” ХХК-ний нэхэмжилж буй 9,736,995.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 04 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 3,245,665.4 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 36-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,741.92 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........... төлөх улсын тэмдэгтийн хураамж 170,741.92 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,736,995.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,741.92 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... улсын тэмдэгтийн хураамжид 85,370.96 төгрөг, орон нутгийн орлогоос 85,370.96 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА