| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0694/З |
| Дугаар | 128/ШШ2025/0143 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0143
2025 02 18 128/ШШ2025/0143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,
Хариуцагч: Хийн захирал Н.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Б.Д, С.Х, Г.
Гуравдагч этгээд: С******* ХХК,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Б.Б нарын хоорондын тендерийн үнэлгээний хорооны дүгнэлттэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г*******, Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа: Захиалагч Хийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан дугаартай Хд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн 18 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт, мөн багцад С******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Хийн ерөнхий захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Н.Эгийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер явуулахыг даалгуулах гэж өөрчлөн тодорхойлж байгаад Хөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан 18 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин үнэлж шийдвэр гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, 18 дугаар багцад С******* ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот шийдвэр, Захиалагч Хийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн С******* ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчлөн нэмэгдүүлсэн байна.
2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/3869 дүгээр захирамжаар Хийн ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хорооны эрх залгамжлагчаар Хийг тогтоосон байна.
3. Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны ******* дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, Ч ХХК-ийн шалгараагүй болон С******* ХХК-ийг шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон болохыг Хийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаартай мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч өмнө Сангийн яаманд гаргасан гомдол гэж үзэн, шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын тендер шалгаруулалтад С******* ХХК, Ч ХХК-иуд оролцож өрсөлдсөн боловч манай компанийн загвар дээж дутуу байна, энэ нь техникийн тодорхойлолтод нийцээгүй гэсэн эмч нарын харахад 75 хувийн ирцэд хүрээгүй, үнэлгээний хороонд 11 хүн орсон байна. 11 хүнээс тендерийн үйл ажиллагаатай танилцсан ерөнхий захирал н.Э нь гарын үсэг зурчихсан. Үүнийг ирцэд оруулчихсан. Тендерийн үнэлгээний хороонд орох ёсгүй хүн. Энэ хүмүүсээс хоёр хүний гэрчилгээний хугацаа нь дуусгавар болчихсон. Эхнийх нь н.М******* гэдэг хүний гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. 2023 оны 02 дугаар 16-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ дуусан байгаа юм. н.Х******* гэдэг хүний гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан. 2 хүний гэрчилгээ дуусгавар болсон, Хийн дарга оролцох ёсгүй байтал, нийт гарын үсэг зурсан 8 хүнээс захирлыг нь оруулахгүйгээр, 7 гарын үсэг зурсан хүний 2 хүн нь гэрчилгээний хугацаа дууссан байгаа нь хууль бус гэж,
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох шаардлага гаргаад явж байх явцад энэ тендер нь биелэгдээд дууссан. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаад явсан. Өөрөөр хэлбэл, С******* компани хүний нөөцийн шаардлага хангаагүй, шаардлага хангахгүй бичиг баримт ирүүлсэн байхад тендерээс хасагдах ёстой байсан. Гэтэл хасахгүйгээр шалгаруулаад явсан нь бидний эрхийг зөрчиж байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцад хамаараад маргаан үүссэн. С******* ХХК-ийг шалгаруулсан байна гээд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ 18 дугаар багцад ирүүлсэн манай компанийн загвар дээж дутуу байна, энэ нь техникийн тодорхойлолтод нийцээгүй гэсэн эмч нарын дүгнэлт гарсан байна гэж байгаа юм. Хоёрдугаарт нь энэ багцад ирүүлсэн чанарын үнэлгээний нийт онооны дүнгээр шалгараагүй байна гэдэг мэдээллийг ирүүлсэн. Бид нар үүнийг хүлээж аваад С******* компани тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангаагүй, эмч нарын дүгнэлт гарсан, техникийн дүнгээр шалгараагүй хоёр үндэслэл нь бас харагдахгүй байсан. Энэ агуулгаар нь Сангийн яаманд гомдол гаргаад, яамнаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаар албан бичгээр манай гомдлыг хүлээж авч шийдвэрлэсэн. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.6.3-д Эрүүл мэндийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 264 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан хүний нөөцийн шаардлагыг хангасан байна гэж заасан. Энэ тушаалын хавсралтын журамд тусгайлсан 5 төрлийн эм зүйчтэй байна гэсэн байгаа. Эм ханган нийлүүлэх байгууллагад худалдааны менежер эм зүйч, чанарын менежер эм зүйч, агуулахын эрхлэгч эм зүйч, захиалга хүлээн авагч буюу олгогч эм зүйч гэсэн 5 төрлийн эм зүйч байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Энэ шаардлагын дагуу тендерийг шалгаруулна гээд маш тодорхой тендерийн баримт бичиг дээр заачихсан. Гэтэл худалдааны менежер эм зүйч буюу С******* ХХК-аас орж ирсэн Б.Б******* гэдэг хүний зөвшөөрлийн гэрчилгээ нь 2022 онд дуусгавар буюу хүчингүй болчихсон. Энэ агуулгаар гомдол гаргаад, шалгаж үзэх шаардлагатай байна гээд, хүчингүй болгоод буцаасан. Гэтэл дахин үнэлгээ хийхдээ үүнийг огт шалгахгүйгээр үнэлгээ хийгээд, дахиад С******* ХХК-г шалгаруулаад, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 албан бичгээр бидэнд мэдэгдсэн. Маргаж буй Тендерийн үнэлгээний хорооны С дугаартай хурлын тэмдэглэлээр шалгаруулахдаа Б.Б******* гэдэг хүний баримтыг нотариатаар батлуулсан байна гээд шалгаруулсан. Гэхдээ гол нь маргааны агуулга нь нотариатаар батлуулсандаа гол биш, Б.Б*******ийн гэрчилгээг хүчингүй болгочихсон байна гээд Сангийн яамнаас үзүүлж байхад тэрийг огт шалгах үйлдэл хийгээгүй. Эрүүл мэндийн яам руу Б.Б*******ийн гэрчилгээ хүчинтэй юм уу, хүчингүй юм уу гэдгийг нь шалгуулчих бүрэн боломжтой байсан. Гэтэл ийм үйлдэл хийхгүйгээр шууд шалгаруулчихсан. Энэ нь өөрөө хууль бус байна гэж үзэж байна.
6. Хоёрдугаарт тендер шалгаруулалтын зааварчилгааны 14.2-т тендерт оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичгийн мэдээллийг хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна гэж заасан. Үүнд заасны дагуу С******* ХХК-ийн үүрэг байгаа юм. Тендерийн баримт бичгийн 17.1-д хуурамч материал өгүүлсэн бол уг тендер илт худал мэдээлэл болохыг хүлээн зөвшөөрч байна гээд өөрсдөө баталгаа гаргаад гарын үсэг зурсан. Бид зөрчсөн үйлдэл гэж харж байна. Ийм агуулгаар бид шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явсан. Тендерийн бүх баримт бичигтэй танилцах боломжгүй байсан. Шүүхийн шатанд орж ирээд материалуудыг татуулаад танилцтал, хэд хэдэн хууль бус зүйлүүд гарч ирсэн. Хамгийн тодорхой жишээ нь Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 тушаалын хавсралт Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох, иргэний мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлэх журам-д заасны дагуу Тендерийн үнэлгээний хороо үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Энэ журмын 4.2-т үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй болно гэдэг ийм зохицуулалтууд байна. Маргаан бүхий Тендерийн үнэлгээний хорооны 9 дугаартай дүгнэлтийг харахад 75 хувийн ирцэд хүрээгүй. Яагаад гэвэл нийт үнэлгээний хороонд 11 хүн орсон байна. 11 хүнээс тендерийн үйл ажиллагаатай танилцсан ерөнхий захирал н.Э нь гарын үсэг зурчихсан. Үүнийг ирцэд оруулчихсан. Тендерийн үнэлгээний хороонд орох ёсгүй хүн. Энэ хүмүүсээс хоёр хүний гэрчилгээний хугацаа нь дуусгавар болчихсон. Эхнийх нь н.М******* гэдэг хүний гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ дуусан байгаа юм. н.Х******* гэдэг хүний гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дууссан. 2 хүний гэрчилгээ дуусгавар болсон, Хийн дарга оролцох ёсгүй байтал, нийт гарын үсэг зурсан 8 хүнээс захирлыг нь оруулахгүйгээр, 7 гарын үсэг зурсан хүний 2 хүн нь гэрчилгээний хугацаа дууссан байгаа нь хууль бус. 11 хүнээс 5 хүн буюу журамд заасны дагуу 75 хувийн ирцэд хүрэхгүй. Манай компани нийт дүнгээрээ 90 оноо аваад, өндөр оноотой. Бага үнийн саналыг ирүүлсэн. Маргаж буй мэдэгдэл дээр Ч ХХК-ийн 18 дугаар багцад ирүүлсэн техникийн тодорхойлолт нийцээгүй эмч нарын дүгнэлт болон багцад ирүүлсэн мөн чанарын үнэлгээний нийт оноогоор шалгараагүй гэж байгаа юм. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмч нарын дүгнэлтийг үзэхэд ийм эмч нарын дүгнэлт гарсан. Чанарыг үнэлгээний нийт онооны дүнгээр гарч байгаа гэж байгаа боловч тодорхой хариулт гаргаж өгөөгүй. Ийм үндэслэлээр хууль бус тендер явагдсан байна. Сангийн яамны гомдолд заасан ажиллагааг шалгаагүй гаргасан. Шийдвэр гаргасан тендерийн үнэлгээний хороо ирцийн хувь хүрээгүй, хоёр гишүүн хүчингүй байсан. Манай компанийг шалгаруулаагүй гэж үзээд байгаа нь баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Үүнтэй холбоотой гарсан мэдэгдэл хууль бус болох ёстой. Дагаад байгуулагдсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож өгөөч гэж хүсэж байна гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан гурван шаардлагыг дахин тодруулж байгаа шалтгаан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарынхаа төгсгөл хэсэг дээр хэллээ. Манай компанийг тендер шалгаруулалтаас татгалзсан мэдэгдлүүд, дүгнэлтүүд хууль бус байсан, тийм учраас гэрээ хууль бус юм гэж. Ч ХХК-ийг шалгаруулалтаас татгалзсан мэдэгдэл, тухайн компанид үнэлгээ хийгээд дээж дутуу юм байна гэдэг байдлаар татгалзсан шийдвэрүүдийг Ч ХХК-ийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас тодруулж асуугаад хэлж байгаа юм. Сая нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа өөрсдийгөө нэхэмжлэл гаргаагүй, маргаагүй шийдвэрүүдийг маргасан мэтээр ярьчихаж байгаа учраас Ч ХХК сонгон шалгаруулалтаас татгалзсан шийдвэрүүдтэй маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт тодорхой зохицуулалт байгаа энэ тохиолдолд шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй, шийдвэр гаргахгүй гэж заасан. Ч ХХК-ийг тендер шалгаруулалтаас татгалзсан захиргааны актууд үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг талаар шүүх одоо дүгнэлт хийхгүй. Өнөөдөр маргааны хувьд хамгийн чухал ач холбогдолтой маргааны зүйл Ч ХХК нь маргаанд чухал ач холбогдолтой байж болох актын талаар маргаагүй тул дүгнэлт хийх боломжгүй. Ч ХХК-ийн тендерээс яагаад Х татгалзсан талаар, юу болсон талаар тодруулаад хэлье. Энэ тендер зарлагдаад Ч ХХК-ийг татгалзсан үндэслэл нь дээж дутуу гэдэг байдлаар татгалзсан. Тендерийн баримт бичиг дээр Хд ирүүлэх гэж байгаа тодорхой хэмжээний бүтээгдэхүүний дээжийг ирүүлнэ гэдэг байдлаар шаардлага заасан. Яагаад гэвэл бүтээгдэхүүнийг ашиглаж эрүүл мэндийн үйлчилгээг хүмүүст үзүүлэх учраас үнэхээр ажиллаж байна уу, болж байна уу, шаардлага хангаж байна уу гэдгийг энэ дээр туршиж, хэрэглэж үзнэ. Тендерт оролцож байгаа талуудаас дээрх байдлаар дээж шаарддаг. Ч ХХК дээж ирүүлээгүй байгаа учраас шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах боломжгүй. Ч ХХК 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Бид нарыг дээж дутуу гэдэг байдлаар үндэслэлгүйгээр татгалзчихлаа гэдэг байдлаар гомдлоо гаргасан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт мэдээлэл хүргүүлсэн. Ингээд Сангийн яамнаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гомдлыг хянаж, шийдвэр гаргахдаа хоёр асуудал дурдсан байдаг. Нэгт Ч ХХК нь тендер шалгаруулалтад шаардлага хангахгүй гэдэг асуудалд дүгнэлт өгсөн. Хоёрт С******* ХХК-ийн Б.Б******* шаардлага хангахгүй гэдэг асуудлаар үүнийг дахин нягтлах нь зүйтэй юм байна гэж шийдсэн байсан. Дээж ирүүлээгүй асуудлын хувьд тендер шалгаруулалтын 18 дугаар багцад ирүүлсэн Ч ХХК-ийн дээж нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ19-т заасны дагуу тус эмнэлгийн төслийн эмч нараар хянуулсан байна, Ч ХХК тендерт 180 сантиметр хэмжээтэй чиглүүлэгчийн загвар дээж ирүүлээгүй, хэмжээ бүхий дамжуулах гуурсны дээж ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 30.1, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалтуудыг тус тус үндэслээд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, дээж ирүүлээгүй гэдэг байдлаар татгалзсан Хийн шийдвэр үндэслэлтэй гэдэг байдлаар энэ гомдлыг хүлээж аваагүй. Хамгийн анхны тендерийн үнэлгээний асуудал. Анх удаа үнэлээд танайх дээж ирүүлээгүй юм байна гээд татгалзлаа, гомдол гаргалаа, гомдлыг нь Сангийн яам хангаагүй. С******* компанийг дахин үнэлээд, нэг ёсондоо С******* компанийн хүрээнд л үнэлгээ хийгдэх ёстой байсан. Нэхэмжлэгч компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан захиргааны актын хувьд гомдол хянагдаад гомдлыг нь хангаагүй. Тийм учраас нэхэмжлэгч компани өөрсдийг нь дээж ирүүлээгүй гэдэг үндэслэлээр татгалзсан захиргааны актыг эс зөвшөөрч байгаа нь одоо хэвээр байсан бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа нь шүүхэд хандах ёстой байсан. Яагаад гэвэл үнэлгээ яваад Ч ХХК дээж ирүүлээгүй гэдэг гомдол угаасаа үндэслэлгүй юм байна гэсэн учраас Ч ХХК-г дахин шалгана гэдэг асуудал байхгүй. Харин Б.Б*******ийн бичиг баримтын асуудлыг нягтал гэсний дагуу нягтлаад гэрээгээ хийлгээд шалгаруулж байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар С******* ХХК-ийг шалгаруулсан тендерт гомдол гаргаад явж байгаа. С******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэрт шүүхэд хандан гомдол гаргасан боловч Сангийн яаманд гомдол гаргаагүй. Яагаад гэвэл нь хоёр дахь удаагийн тендерийн үнэлгээ Б.Б*******ийн бичиг баримтыг нягтал гэсний дагуу нягтлаад асуудалгүй байгаа тул С******* ХХК-ийг шалгарууллаа гэсэн. Ч ХХК-ийн зүгээс дахин хийсэн үнэлгээ хууль бус болчихлоо, Сангийн яам нягтал гэсний дагуу нягталсангүй гэдгийг үзвэл, Сангийн яаманд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах ёстой байсан боловч, гомдол гаргаагүй. Би энэ талаар Сангийн яаманд хандаад хариу авсан. Сангийн яамнаас Ч ХХК нэг удаа гомдол гаргасан, гомдлыг хангаагүй, хоёр дахь үнэлгээ дээр гомдол гаргаагүй гэсэн хариу өгсөн. Ч ХХК шаардлага хангаагүй юм бол С******* ХХК үнэлгээний улмаас Ч ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхгүй. Харин Ч ХХК нь бүх шаардлагуудыг хангаж байгаа гагцхүү Ч ХХК-ийн үнийн санал бага уу, С******* ХХК-ийн үнийн санал бага уу гэдэг талаар хариуцагч дүгнэлт гаргах ёстой байсан. Ийм нөхцөл байдал байсан бол Ч ХХК маргаж болох байсан. Хоёр дахь удаагаа тендер шалгаруулалтыг хийхдээ Хөөс Ч ХХК-ийн дээж ирүүлээгүй учраас шалгаруулах боломжгүй гэдэг байдлаар шийдвэрүүдээ гаргасан. Ч ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрүүдийн аль дээр нь ч маргаагүй байгаа. Захиргааны акт хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэл анх гаргахдаа тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Тендерийн үнэлгээний хорооны 09 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тодруулсан байна. Дүгнэлтийг аль хожуу хүчингүй болгуулахаар шалгуулж байгаа. Гэтэл Хөөс Ч ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан тоот хүргүүлсэн байна. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж гаргасан шийдвэрийг хүргүүлж байна, тендер шалгаруулалтад ирүүлсэн 18 дугаар багцад ирүүлсэн загвар дээж ирүүлээгүй нь техникийн тодорхойлолт заасан шаардлагыг хангаагүй гэх дүгнэлт нь шалгараагүй байхад гомдол гаргаагүй. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Шалгарсан компанитай гэрээ байгуулах эрх олгосон байхад энэ шийдвэрт хуулиараа 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргаагүй бол энэ шийдвэрийг үндэслээд гэрээгээ байгуулна. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай энэ шийдвэрийг хүлээж аваад гомдол гаргаагүй. Дараа нь тендерийн гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгоё гэж байгаа, энэ дээр ч гэсэн бас гомдол гаргаагүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөөд хамгийн анх шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ хариу тайлбартаа хавсаргачихсан байсан. Нэхэмжлэгч үүнтэй танилцсан. Гомдол гаргахгүй явж байгаад, дараа нь энийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Шүүх хуралдаанаар ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Давж заалдах гомдол гаргаад гомдлыг давахаас хангаж хэрэг сэргэсэн. Гэхдээ тендерийн үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авахаас татгалзсан шийдэл хэвээрээ байсан. Мөн нэхэмжлэл гаргахгүй явсаар байгаад хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа энэ дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж маргасан. Энэ хооронд хугацаа нь дууссан байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанууд өнгөрсөн. Мөн дахин үнэлгээний талаар Сангийн яаманд гомдол гаргаагүй учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхээс ямар шийдвэр гаргахыг хүсээд байгаа вэ гэдэг тэр хүрээндээ л шүүх шийдвэр гаргах асуудлыг хэлэлцэнэ.
8. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа. Гэтэл дээрх хуулийн заалтад заасан шийдвэрийг гаргах боломжгүй. Захиргааны актын хувьд заасан. Харин захиргааны гэрээний хувьд хууль бус байсан болохыг тогтоолгох шийдвэрийг гаргах боломжтой гэж заагаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн нэг шаардлага нь тендерийн гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгох шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
9. Улсын Дээд Шүүхээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ захиргааны хэм хэмжээний акт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдсэн. Шүүхээс хэм хэмжээний актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шийдвэр гаргах боломжгүй юм байна. Яагаад гэвэл энэ төрлийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг буюу шүүхээс гарах шийдвэрийн төрөлд заагаагүй юм байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн төрөлдөө захирагдаж ажиллахгүй гэдгийг дээд шүүх тайлбарласан байгаа юм. Гэрээ хууль бус байсан мэтээр тогтоолгох гэдэг шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа нь хууль бус. Урьдчилаад хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад маргаж байх явцад тухайн акт нь дуусгавар болох тухай яригдаад байгаа юм. Гэрээний хувьд бид нар ерөөсөө шууд хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэл гаргасан, Хийн 2023.06.28-ны өдрийн ******* тоот хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа дээр ч хүчингүй болгуулахаар хандаагүй. Шууд хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан учраас хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан байх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг нь нэгэнтээ үйлчлэлийн хугацаа нь дууссан захиргааны актыг хүчингүй болгох гэдэг нь боломжгүй учраас зөвхөн хууль бус байсан уу, үгүй юу гэдгийг нөхөж тогтооно. Гэхдээ ингэж шийдвэр гаргахын тулд нэхэмжлэгчийн онцгой ашиг сонирхол байх ёстой. Захиргааны акт ингээд хэрэгжээд дуусчихсан ч гэсэн нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол энэ дээр хууль бус байсан болохыг тогтоох асуудал яригдана. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ийм ашиг сонирхол байхгүй гэж харж байна. Нэхэмжлэгч энэ ашиг сонирхол байгаа гэдгийг тайлбарлахдаа бид нар энэ тендерт ер нь бол байнга оролцдог юм, тийм учраас дараа дараагийн тендер хууль бусаар явагдахгүй байхын тулд бид энийг шүүхээр шийдвэрлэхийг хүсэж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл энэ тендерийн маргааныг шийдэх нь ирээдүйд явагдах тендерүүдийг хууль ёсны явуулахад ямар ч ач холбогдолгүй. Яагаад гэвэл дараагийн тендер дээр ямар нөхцөл байдал үүсэх, хэн нь шалгарах, хэн нь шалгарахгүйг бид мэдэхгүй. Нэхэмжлэгч компанийн шийдлийг нь шүүх гаргалаа гэж бодъё, дээжээ ирүүлчихсэн байжээ, Б.Б******* гэж хүн шаардлага хангахгүй байжээ, тийм учраас С******* компанийг шалгаруулсан нь хууль бус, Ч компанийг шалгаруулах байжээ гэж шүүх дүгнэлээ гэж бодъё, тэгэхдээ яг ийм нөхцөл байдалд дахин тендер үнэлж болохгүй. Өөр байдлаар алдаа дутагдал гарвал тэрэнд нь үнэлгээний хороо дүгнэлт өгнө. Түүнд одоогийн энэ маргааныг шийдсэн шүүхийн шийдвэр огт саад болохгүй. Ч компанийн нэхэмжлэлийг шүүх хангалаа гэж бодоход Ч компанийг байнга шалгаруулаад байх ёстой гэх юм уу, тийм зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас энэ дараа дараагийн явагдах тендерүүд хууль ёсны явагдахад чухал гэдэг нь үндэслэлгүй. Дараа дараагийн явагдах тендер хууль ёсны дагуу явагдах ёстой гээд хуулийн дээрх заалтыг тайлбарлаад байх юм бол бүх захиргааны актууд үүн дээр шийдвэр гаргах боломжтой болно. Бүх захиргааны актуудын үйлчлэл нь дуусгавар болчихсон байсан ч гэсэн шүүх заавал хянаж үзэх ёстой тийм үр дагавартай биш. Процессын хуулийн хувьд заалтын зорилго дээрх биш. Харин нэгэнтээ эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болчихсон бол шүүхээр заавал шийдвэрлэе гэдэг онцгой ашиг сонирхол байх ёстой байтал тийм сонирхол гэх юм бол байхгүй.
10. С******* компанийн тендер шалгуур шаардлага хангасан уу гэдэгт тайлбар хэлэхэд С******* компанийн бичиг баримтууд шаардлага хангаж байсан уу, үгүй юу гэдэг бол ер нь Ч ХХК-д ямар ч хамааралгүй, тухайн компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа асуудалд хамаагүй. Тендерийн үнэлгээнд ороогүй, бичиг баримт шалгаруулах шатаас нь хасагдчихсан компани дараагийн шалгаруулаад байгаа компаниудтайгаа маргах ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. 18 дугаар багцад маш олон компани санал ирүүлээд хасчихсан компаниуд байгаа. Б.Б*******ийн эрх хүчингүй болсон гэж маргаж байгаа боловч С******* ХХК ганц энэ хүний эм зүйчийн гэрчилгээний бичиг баримтыг ирүүлж тендерт оролцоогүй. Цаана нь өөр мэргэжлийн хүмүүс байсан. Мэргэжлийн хүмүүс, тэдгээрийн бичиг баримтуудыг ирүүлчихсэн байсан учраас Б.Б*******тэй, Б.Б*******гүй шаардлагыг хангаж байсан гэсэн үг. Энэ тендерийг алдаатай гэж үзэх зүйл биш. Шийдвэр гаргах ажиллагаа буюу үе шатыг тендерийн тухай хууль, журмууд зохицуулж байгаа. Энэ тохиолдолд бол тусгай журам байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ерөнхий үйлчлэх асуудал биш, тендерийн тухай хуульд заасан журам үйлчилж байгаа. Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох хүрээнд нотлох баримт цуглуулах гэдэг асуудал явагдана. Харин ирүүлсэн бичиг баримтуудыг шалгаж үзээд тухайн бичиг баримтуудын хүрээнд тендерийн үнэлгээг хийж байгаа. Жишээлбэл, Ч ХХК дээж дутуу ирүүлчихлээ, Захиргааны ерөнхий хуулиар нөхцөл байдлыг тогтоох ёстой гэдэг хүрээнд магадгүй жишээ нь дээж цуглуулж авах байсан байх. Хэрвээ энэ тендерийн шийдвэр гаргалт биш, өөр төрлийн шийдвэр гаргалт байсан бол. Гэтэл тендер учраас л ирүүлсэн бичиг баримтын хүрээнд ингээд л тэр дээж нь дутуу байлаа гээд татгалзсан. Үүнтэй яг ижил. Б.Б******* гэдэг хүний мэргэжлийн эрх харуулсан бичиг баримт бол байсан, энийг хүчингүй болгосон гэдэг шийдвэр байгаагүй, энийг хүчингүй байгаад хэн ч гомдол өгөөгүй, хүчинтэй юу, үгүй юү гэдэг байдлаар одоо нотлох баримт цуглуулах боломжгүй. Хэрвээ ингэж үзэх юм бол энэ тендерт энэ бичиг баримт ирүүлсэн бүх асуудлуудыг бид нягтлах асуудал тулгарна. Ийм учраас ирүүлсэн тендерийн баримт бичиг дээр үнэлгээ хийнэ, нэмэлтээр нотолгоог цуглуулна, тийм баримтыг шаардана гэдэг агуулгатай зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ч гэсэн тендерийн төрлийн маргааныг шийдвэрлэхдээ тендерт ирүүлсэн бичиг баримтуудыг цахимаас татаж авах замаар маргааныг шийднэ гэдэг байдлаар тусгай журам тогтоосон. Тендертэй холбоотой шийдвэр гаргах процесс зөвхөн ирүүлсэн бичиг баримтын хүрээнд л явагдана гэдгийг хууль тогтоогчийн зүгээс тодорхой хуульчилсан хэрэг гэж үзэж байна. Ийм учраас С******* компанийн Б.Б******* гэдэг хүнтэй холбоотой асуудлыг Х бүрэн дүүрэн тодруулах ёстой байсан, энд тэндээс баримт авах ёстой байсан гэдэг бол үндэслэлгүй. Хэрвээ тийм үүрэг хүлээж байсан бол тендерийн хуулийн яг энэ заалтын дагуу танайх ингэж ажиллах ёстой байсан гэх хуулийн заалтаа хэлэх хэрэгтэй. Б.Б******* гэдэг хүнтэй холбоотой нотлох баримт шүүх цуглуулах замаар олон тодруулсан. Мэргэжлийн эрх нь хүчингүй болчихсон байна гэдгийг тогтоосон, гэхдээ мэргэжлийн эрхийг нь хүчингүй болгочхоод, захиргааны байгууллагын веб сайт дээр тавьж нийтэд мэдээлэх журамтай, тэр журмынхаа дагуу веб сайт дээрээ тавьж мэдээлсэн үү, үгүй юу гэхээр тухайн байгууллагаас нь албан бичиг ирчихсэн байдаг. Бид энийг тухайн үедээ цахим сандаа оруулаагүй, бүүр хожуу оруулсан гэж байгаа. Цахим сайтаас нь харахаар нэг ёсондоо энэ чинь мэргэжлийн эрхтэй гэж харагдаад байгаа гэсэн үг. Б.Б******* гэдэг хүний мэргэжлийн эрхийг Х ямар ч мэдэх боломжгүй. Албан ёсны веб сайтаас нь тухайн үедээ харсан ч эрх нь бол хүчинтэй гэдэг байдлаар байсан юм. Тийм учраас Хийг буруутгах боломжгүй гэж харж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
11. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Б.Б******* гээд ажилтны хувийн асуудал руу Ч ХХК нь санаатай, зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагааг бид нар сүүлд илрүүлж тогтоосон. Оны эцэст Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалыг захиалгаар гаргуулж авсан байдаг. Өөрөө ч ийм тушаал дээр гарын үсэг зурсныгаа мэдээгүй байна. Бид нар бүх юмыг тодруулсан. Яагаад гэвэл Б.Б*******ийн эрх ашгийг нь сэргээхийн тулд бид нар шаардлагатай хууль зүйн туслалцааг үзүүлсэн. Өөрт нь мэдэгдэлгүйгээр 11 сарын турш эм барих тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихсон. Үүнийг захиалгаар хийсэн байгаад байгаа юм. Тушаалыг Ч ХХК хууль бус аргаар Эрүүл мэндийн яамнаас гаргуулж аваад шүүхэд болон Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Тушаалыг гаргаж өгсөн хүн нь бид нараас зугтаагаад Монгол Улсаас дайжаад явчихсан. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь хүний нөөцийн асуудлыг хариуцдаг байгууллага. Энэ байгууллагаас тодруулахаар бид нарт ямар ч тушаал ирээгүй гэдэг. Цахим сангаасаа үзье гэхэд цахим сан дээр тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байдаг. Бид нарт маш их чирэгдэл учруулсан. Шүүх хуралдааны дараа хууль бус үйл ажиллагаа явуулсан хүмүүст бид нар гомдол гаргана. Ч ХХК нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргадаг, хариуцлагагүй компани. Дандаа хуурамч бичиг баримт өөрсдөө бүрдүүлдэг байж, бид нарыг бүрдүүлнэ гэхлээр худал яриад сууцгааж байна. Бараа бүтээгдэхүүнүүдийг эд нар хууль бусаар оруулж ирсэн. Захиргааны шүүхээр яваад энэ хэрэг нь эхнээсээ тогтоогдчихсон байгаа. Хууль бусаар оруулж ирдэг. Хавдар судлалын эмнэлэгт чанартай сайн гээд нийлүүлээд байдаг бараа бүтээгдэхүүнийг бид нар 85000 төгрөгөөр нийлүүлэх гэхээр, үгүй тэрнээс хямдханыг авах ёстой, бид нарыг шалгаруулах ёстой гээд ингээд эмнэлэг рүү дайраад байдаг. Өөрсдөө гуравдугаар эмнэлэгт нийлүүлэх болохоор 520000 төгрөгөөр нийлүүлээд суугаад байдаг. Ийм үнийн харьцангуй зүйлийг хийцгээгээд ингээд заваараад сууж байгаа шүү дээ та нар гэв.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч С******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хөөс зарлагдсан тендерт холбогдох тендерийн баримт бичгүүдийг бүрдүүлж оролцсон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар холбогдох бичиг баримтуудыг үнэн зөвийг хариуцах үүрэгтэй учраас бүх ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээлэл болон холбогдох боловсролыг гэрчилсэн нотлох баримтуудыг тухайн эзэмшигчээс нь гаргуулаад, бүгдийг нь энэ компани өгсөн. Мөн тендер шалгаруулалтын зааварт заасан эм эмнэлгийн хэрэгслийн холбогдох бараа бүтээгдэхүүнийг мөн адил тухайн зааварт дүйцүүлсэн хэлбэрээр биш, яг техникийн шаардлагаар нийцүүлж өгсөн байдаг. Манай компанийн тендерт шалгарсан нь хууль ёсны үндэслэлтэй. Аливаа нэгэн байдлаар хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан гэсэн нөхцөл байдал байхгүй,
13. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нөхцөл байдлаас үзэхэд зөрчигдсөн эрх ашгаа тодорхойлж чадахгүй байна. Субьектив эрхийн ойлголт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол хамгаалагдах объектууд. Субьектив эрх гэдэг маань ерөөсөө л иргэн хуулийн этгээдэд хуулиар олгогдсон эрх үүрэг, хэмжээ хязгаарын хүрээнд эрхээ хэрэгжүүлэх боломж байдаг. С******* компани нь дараа дараагийн тендерт оролцож болохгүй болчихсон, тендерийн холбогдох энэ ажиллагаанд оролцуулахгүйгээр цаашид оролцож болохгүйгээр эрх үүрэг нь зөрчигдсөн, ямарваа нэгэн эрх ашиг агуулагдаж байгаа нөхцөл байдал байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй, ямарваа нэгэн эрх нь зөрчигдөөгүй хуулийн этгээд байна гэдгийг дурдах нь зүйтэй,
14. Сангийн яамнаас нэхэмжлэгч компанийг тендерээс хассан байдаг. Хассантай холбоотойгоор аливаа нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл ямарваа нэгэн маргаан гараагүй. Эм эмнэлгийн хэрэгслийн 180 болон 150 сантиметр чиглүүлэгч байна. 180 сантиметртэй дээжийг ирүүлээгүй. Үүнийг тухайн компани өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Техникийн тодорхойлолтын шаардлагад хангаагүй. Х техникийн заавар дээр чиглүүлэгч гуурс гэдэг нь 10 сантиметр байх ёстой шүү гээд тодорхойлолтыг хийчихсэн байгаа юм. Нэхэмжлэгч компани бид нарт 10 байхгүй, бид нар дүйцүүлээд 9 эсхүл 11 өгсөн шүү дээ гэж нэхэмжлэл дээрээ дурдсан. Бид нар ингээд дүйцүүлээд өгчихсөн байхад яагаад манайхыг авахгүй байгаа юм бэ гэсэн. Яг 10 сантиметрийг нь захиалаад ирчхээд байхад дүйцүүлээд 9 юм уу 10-ыг авъя аа гээд сууж байх эмнэлгийн байгууллага өнөөдөр байх уу. Тендерийн шалгаруулалтын заавар холбогдох техникийн тодорхойлолтыг Ч ХХК хангаагүй юм байна. Хангаагүй талаараа өөрсдөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэл дээр энэ асуудлаа дурдсан юм байна. Өнөөдөр яагаад ингээд гомдоллоод байгаа нь ойлгомжгүй,
15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар энэ хуульд заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн байдаг. Дээжийг ирүүлээгүй, дотроо хэмжээс заачихсан байхад тэр хэмжээсийг ирүүлээгүй байж, өөрсдийгөө бид нар тендерт шалгарах байсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Б.Б******* гэдэг хүний асуудлыг нэхэмжлэлийн гол шаардлага үндэслэл болгож тавьдаг. Тендерийн шаардлагаар 4 эм зүйчийн шаардлага тавьсан байдаг. Манай компани 5 эм зүйчийн материалыг бүрдүүлж хүргүүлсэн байдаг. Б.Б******* гэх маргаан бүхий эм зүйч нь Америкийн Нэгдсэн Улсад худалдааны төлөөлөгчөөр ажилладаг. Манай компаниас цалин аваад ингээд ажиллаж байдаг. Гадаад улсад байгаа бараа бүтээгдэхүүнийг эм үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулаад оруулахад, гадаад улсад зайлшгүй төлөөлөгч ажиллах шаардлагатай байсан. Тийм ч учраас энэ хүнийг Америкийн Нэгдсэн Улсад ажиллуулж байгаа. Үнэхээр өндөр шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг шууд тэр улсаас нь нийлүүлэх зорилгоор тухайн хүнийг Америкийн Нэгдсэн Улсад ажиллуулж байгаа. Энэ хүнийг зайнаас ажиллаж болох уу болохгүй юу гэдэг асуудал нь энэ компанийн хөдөлмөрийн эрх зүйтэй холбоотой асуудал. Эм эмнэлгийн хэрэгслээс холбогдох тайлбар байсан. Ийм шаардлага байдаг боловч эм зүйч бол заавал ажлын байрандаа Монгол Улсад ажиллах тийм зохицуулалт байхгүй. 2023 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн ажилтны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон эсэх асуудал яригдсан. Тухайн хүнд ямарваа нэгэн байдлаар огт мэдэгдээгүй. Хавтаст хэргийн материалд Б.Б******* гэдэг хүнд тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдсэн нэг ч баримт байхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2023\ оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийтэд мэдээлэх сандаа оруулсан. Энэ хүн өөрөө ч мэдээгүй, нийтэд ил болоогүй байхад С******* ХХК яаж мэдэх вэ, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Захиргааны акт хаяглагдаж гарсан этгээддээ мэдэгдээгүй, бүх нийтэд нээлттэй байх мэдээллийн сандаа байх ёстой байхад нийтлээгүй. Өөрөө мэдээгүй баримтыг С******* ХХК-г мэдсэн, улмаар хуурамч бичиг баримтыг үнэлгээний хороонд өгсөн гэж ингэж буруутгаж байгаа нь илтэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд Ч ХХК-ийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй буюу тухайн компанийн зөрчигдөх эрх ашиг байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар ямарваа нэгэн эрх нь сэрэгдэх буюу цаашид ямарваа нэгэн тусгайлсан ашиг сонирхол байгаа тохиолдолд дээрх хуулийн заалтыг хэрэглэдэг. Гэтэл энэ компани өөрсдөө тендер шалгаруулалтад ямар ч боломжгүй, Сангийн яамны шийдвэрт холбогдох шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гараагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан дугаартай Хд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн 18 дугаар багцад нэхэмжлэгч Ч ХХК, гуравдагч этгээд С******* ХХК оролцож, тендерийн материал ирүүлснийг хянан үзээд ...тус тендерийн ...18... дугаар багцад ирүүлсэн загвар дээж дутуу, техникийн тодорхойлолтод нийцээгүй эмч нарын дүгнэлт болон багцад ирүүлсэн үнэ, чанарын үнэлгээний нийт онооны дүнгээр шалгараагүй... тухай 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Ч ХХК-д хүргүүлжээ.
2. Нэхэмжлэгч Ч ХХК нь дээрх 2023 оны 01/775 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 06-н өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг хянан үзээд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай, ...Ч ХХК тендерт 180 см-ийн хэмжээтэй чиглүүлэгчийн загвар дээж ирүүлээгүй, 8fr, 11fr хэмжээтэй дамжуулах гуурсны дээж ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 30.1, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтад заасныг үндэслэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.3-Т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Чонгол трейд ХХК-аас ирүүлсэн гомдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон С******* ХХК-ийн эм зүйчээр санал болгосон Б.Б******* Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалаар баталсан хүний нөөцийн шаардлагыг хангаагүй, өөрийн компанийн үндсэн ажилтан биш хүнийг ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, улмаар хүчингүй болсон эм барих эрхийн зөвшөөрлийн гэрчилгээг нь ашиглан тендерт оролцож байгаа талаар дурдсан байх тул уг асуудлыг нягтлах нь зүйтэй гэсэн үндэслэлээр захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн албан тоотыг Хд, хувийг Ч ХХК-д хүргүүлсэн байна.
3. Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны ******* дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, Ч ХХК-ийг шалгаруулаагүй болон С******* ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон болохыг Хийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаартай мэдэгдлээр хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгчийн Хөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай үнэлгээний дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч компанийн гаргасан Хийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан дугаартай Хд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн 18 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, дахин тендер явуулахыг даалгуулах нэхэмжлэлээр шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед маргаан бүхий дээрх захиргааны акт хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэж маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
4.2. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн /ТШЗ/-ийн 18.6.3 дах хэсэгт: Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдээлэл шаардана, Гэрээг гүйцэтгэх, удирдах уг үйлчилгээг хэрэгжүүлэх удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар, туршлагын талаар шаардах мэдээллийг ирүүлнэ, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалын 1-р хавсралтын мэргэжлийн хүний нөөцийн шаардлага хангасан байна гэж, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагыг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтийн 1.1-т Ханган нийлүүлэх байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйч гардан удирддаг байх, 2.1-т Худалдааны менежер-эм зүйч байх шаардлагын дагуу гуравдагч этгээд С******* ХХК-ийн тендерт ирүүлсэн ажиллах хүчний чадавх хүснэгтийн 2-д албан тушаал: Дэд захирал, эм зүйч, Үндсэн нэр дэвшигчийн нэр: Б.Дөлгөөн, 6-д Албан тушаал: Худалдааны менежер, эм зүйч, Үндсэн нэр дэвшигч: Б.Б******* гэсэн хүмүүсийг санал болгосныг нэхэмжлэгч Ч ХХК-аас ...тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй... гэж тайлбарлан маргаж байна.
5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд С******* ХХК-аас тендерт санал болгосон худалдааны менежер Б.Б*******ийн тухайд 2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эм зүйн сургуулийг төгсөж, 2021 онд Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0006203 тоот гэрчилгээтэй, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/634 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт Баяртсайхан овогтой Б******* нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад өөрийн биеэр оролцоогүй нь холбогдох байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон тул Б.Б*******ийн ЭЗ0006203 сери, 0006203 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, 2 дах заалтаар Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/194 дүгээр тушаалын хавсралтын Б.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас ...мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нотариатаар батлуулсан байсан тул шалгах шаардлагагүй байсан... гэж тайлбарлаж байна.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө, 6 дугаар зүйлийн 6.1-т Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална, 16 дугаар зүйлийн 16.1-т Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно, 16.1.1-т тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Хөөс 2024 оны 04 дүгээр сарын18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай үнэлгээний дүгнэлтийг дээрх хуулийн заалтуудад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
7. Мөн С******* ХХК-ийн санал болгосон д захирал Б.Дөлгөөн нь 2022 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийг төгсөж, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0008692 дугаартай гэрчилгээ авсан гэх материалыг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлснээс үзвэл ханган нийлүүлэх байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйч гардан удирддаг байх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байхад 18 дугаар багцын тендерийн баримт бичгийн шаардлага хангасан гэж үзэж шалгаруулсныг зөвтгөх боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлийн 12.1-т Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална гэж заасныг хариуцагч зөрчсөн болох нь тогтоогдож байна.
8. Стандарт хэмжил зүйн газраас 2014 онд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS 5530:2014 стандартын 6.1-т Ханган нийлүүлэх байгууллага нь тусгай зөвшөөрлөөр олгосон үйл ажиллагааны чиглэлээс хамааран хүрэлцэхүйц тооны туслах ажилтан болон дараах мэргэжлийн боловсон хүчнийг үндсэн орон тоогоор ажиллуулна гэж заасан ба тус стандартын 6.1.1-т Эм ханган нийлүүлэх байгууллагад: Худалдааны менежер-эм зүйч, Худалдааны менежер-эм зүйч ажлын байрыг дээрх дурдсан стандартад үндсэн орон тоогоор ажиллуулахыг зааж, харин алсын зайнаас ажиллах боломжтой эсэхийг MNS 553052014 стандартад тухайлан заагаагүй бөгөөд Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 7.4-д Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж зааснаар тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна. С******* ХХК нь 2023 оны тендер шалгаруулалтад Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/634 дүгээр тушаалаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон хүнийг санал болгосныг хууль журамд заасан шаардлага хангасан гэж үзэж, шалгаруулалтад оролцуулан шалгаруулсан хариуцагчийн үйлдлийг дээрх хуулийн заалтуудад нийцээгүй бөгөөд зөвтгөх боломжгүй байна.
9. Учир нь тендер оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг хариуцах бөгөөд Сангийн яамнаас С******* ХХК-ын ирүүлсэн худалдааны менежер Б.Б*******ийн баримт бичгийг нягтлан шалгаж дахин үнэлгээ хийлгүүлэхээр нэхэмжлэгч Ч ХХК-ийн гаргасан гомдлыг хангасан байхад Үнэлгээний хороо энэ ажиллагааг хийлгүйгээр гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 16 дугаар зүйлийн 16.1-т Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно, 16.1.1-т тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар, 27 дугаар зүйлийн 27.1-т Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасныг баримтлаагүй, зөрчсөн гэж үзэхээр байна.
10. Мөн Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны ******* дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж, Ч ХХК-ийн шалгараагүй болон С******* ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон болохыг Хийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны ******* дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийхдээ нэхэмжлэгч Ч ХХК-ийг оролцуулж, түүнд үнэлгээний хорооны шийдвэрийг хүрүүлсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй мөн хоёр дахин үнэлгээнд нэхэмжлэгчийн эрх ашиг яригдахгүй, сэргэх эрх ашиг байхгүй... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
11. Харин Хийн ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар тус төвд 2023 онд шаардлагатай өндөр өртөгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тухайн тендер шалгаруулалтын үнэлгээ эхлэхээс өмнө гишүүн Б.М*******, Н.Х******* нарын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх сургалтын гэрчилгээний хугацаа дууссан нэхэмжлэгч талаас ...үнэлгээний хорооны гишүүдийн гэрчилгээний хугацаа дууссан байгаа тул үнэлгээний хорооны санал 75 хувьд хүрээгүй нь Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 4.2-д үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байх шаардлагад нийцээгүй тул тухайн үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болно... гэж маргаж байгаа хэдий ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 47 дугаар зүйлийн 47.3.1-т худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх гэж зааснаар дээрх хүмүүсийн тухайд мэргэшсэн байх шалгуурт заасан эмч нар байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
12. Иймээс нэхэмжлэгч Ч ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин үнэлээгүй гэж үзэх боломжгүй, захиалагчаас түүнд дахин үнэлгээ хийсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг Үнэлгээний хорооны шийдвэртэй маргах эрхгүй гэж шууд үзэх боломжгүй, түүнд ашиг сонирхол байгаа болох нь холбогдох тайлбаруудаар тогтоогдож байх тул Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлсэн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Хийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийж гарсан шийдвэрийг хүргүүлж, Хд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх, НОННХСҮТ/202302001 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер 18-р багцуудад шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 29.2-д заасны дагуу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа ба тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулна гэж С******* ХХК-д хүргүүлж, захиалагч Хийн ерөнхий захирал Н.Э, нийлүүлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хд 2023 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дугаар № /01/11 гэрээ байгуулагдсан байна.
14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 30 дугаар зүйлийн 30.1-т Дараах тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана, 30.1.1-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй, 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ, 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө г энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж зааснаар төвийн хд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх, НОННХСҮТ/202302001 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер 18-р багцуудад шалгарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1, 29.2-д заасны дагуу мэдэгдэл, Захиалагч Хийн ерөнхий захирал Н.Э, нийлүүлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хд 2023 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дугаар № /01/11 гэрээг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
15. Учир нь шүүхээс Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай үнэлгээний дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоосноор үнэлгээний хорооны мэдэгдэл, хэрэгжсэн гэрээ зэрэг нь хууль бус байсан болохыг тогтоох үр дагавар үүснэ.
16. Иймд нэхэмжлэгч Ч ХХК-д Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, захиалагч Хийн ерөнхий захирал Н.Эгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот шийдвэр, Хийн ерөнхий захирал Н.Э, нийлүүлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хд 2023 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дугаар № /01/11 гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны 09 дүгээр үнэлгээний дүгнэлт, захиалагч Хийн ерөнхий захирал Н.Эгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* тоот шийдвэр, Хийн ерөнхий захирал Н.Э, нийлүүлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хд 2023 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дугаар № /01/11 гэрээг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ