| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00307/И |
| Дугаар | 308/ШШ2025/00208 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 308/ШШ2025/00208
| 2025 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 308/ШШ2025/00208 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Х *-*** тоотод оршин суух В овогт М Мгийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч: М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: М.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө аймгийн М сумаас 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр барилгын цэргийн 223 дугаар ангид 3 жилийн хугацаагаар цэргийн алба хааж байсан. Би цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн тул лавлагаа авахад тус лавлагаанд Сын М гэж өвөөгөөр маань овоглож бичсэн байна. Тухайн үед миний бие өвөөдөө хань болж хамт амьдардаг учраас тэр үеийн бригадын дарга С гэж цэргийн үүрэгтний үнэмлэхийг нээсэн байх. Энэ талаар тухайн үед цэргийн комисст хэлэхэд одоо солиулах боломжгүй гэж байсан. Миний төрсөн эцгийг Б гэж хүн байсан. Одоо миний бүх баримт бичиг М М гэж ээжээрээ овоглож бичигдэж ирсэн. Төрсний гэрчилгээнд М гэхийг М гэж зөрүүтэй бичсэн байдаг. 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Ө аймгийн М суманд Х Ө гэх нэгдэлд малчнаар ажиллах үедээ нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт М М гэж зөв бичигдсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, төрсний гэрчилгээнд бичигдсэн овгийн зөрүүг арилгах шаардлагатай болсон. Иймд төрсний гэрчилгээ, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1965 онд нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Иргэний үнэмлэхийн, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, 000492 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-/, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ө аймгийн М сумын малчин М.Мд гэх баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, гэрч нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрөл садангийн лавлагаа, Ө аймгийн М сумын өехий багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 024 дугаартай албан бичиг /хх-10-17/, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч: М.М нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч: Ваанжил овогт М Мг төрсний гэрчилгээнд Мгийн М, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд Сын М, 00**** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт М М гэж буруу бичигдсэн болох нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.
Иймд В овогт М Мг төрсний гэрчилгээ, 2024 оны 03 дүгээр сарын 12-ний өдрийн Батлан Хамгаалахын төв архиваас олгосон 08/**** тоот албан бичгийн, 00**** дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар В овогт М Мг 1965 онд олгосон төрсний гэрчилгээ, 2024 оны 03 дүгээр сарын 12-ний өдрийн Батлан Хамгаалахын төв архиваас олгосон 08/**** тоот албан бичиг , 00**** дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН