| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00376/И |
| Дугаар | 193/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00263
| 2025 04 18 | 193/ШШ2025/00263 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: , *******, ******* өөрийн байранд байрлах ******* ХК /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн *******, *******, ******* *******од оршин суух, ******* овогт ийн т /РД:/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 32,224,594 гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч. нь 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдөр тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 29,886,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна. Иймд Ч.ээс үндсэн зээлийн үлдэгдэл 28,238,431 төгрөг, хүү 3,900,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 85,548 төгрөг нийт 32,224,594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК нэхэмжилсэн 32,224,594 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч. холбогдуулан 32,224,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлага 32,224,594 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 319,079 төгрөгийн 50 хувь буюу 159,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 159,540 төгрөгийг улсын орлогоос, 159,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 32,224,594 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 319,079 төгрөгийн 50 хувь буюу 159,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 159,540 төгрөгийг улсын орлогоос, 159,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА