| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00226/И |
| Дугаар | 193/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00267
| 2025 04 18 | 193/ШШ2025/00267 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, өөрийн байр ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, , *******,*******од оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,969,619.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь *******тай цахимаар 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдөр ЗГ-R001489911 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 4,780,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 99 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгч Б.*******эс үндсэн зээл үлдэгдэл 4,623,342.24 төгрөг, хүү 343,223.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,052.95 төгрөг нийт 4,969,619.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ий нэхэмжилсэн 4,969,619.12 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 4,969,619.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 4,969,619.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,464 төгрөгийн 50 хувь буюу 47,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,232 төгрөгийг улсын орлогоос, 47,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нэхэмжлэгч ******* ХК -ийн нэхэмжилсэн 4,969,619.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,464 төгрөгийн 50 хувь буюу 47,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,232 төгрөгийг улсын орлогоос, 47,232 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА