2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/00268

 

2025 04 18

193/ШШ2025/00268

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* *******, *******т байрлах, /РД:*******/, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******,******* хаягт оршин суух, овогт ын д /РД:/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 34,500,445.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.тэй цахим зээлийн гэрээ байгуулж, 31,990,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 34,500,445.60 төгрөгийг Э.эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 34,500,445.60 төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК, хариуцагч Э.д холбогдуулан 34,500,445.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага 34,500,445.60 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330,452.23 төгрөгийн 50 хувь буюу 165,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 165,226 төгрөгийг улсын орлогоос, 165,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Э. нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжилсэн 34,500,445.60 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 330,452.23 төгрөгийн 50 хувь буюу 165,226 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 165,226 төгрөгийг улсын орлогоос, 165,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА