Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 150/ШШ2025/00110

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ......... дүүрэг, ........ дүгээр хороо, ........ гудамж, ....... төвийн ... давхар “.........” ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй ....... аймаг,  ...... сум, ... дүгээр баг, ... дугаар хэсэг ..... тоотод оршин суух иргэн .......... (РД:.........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,392,298.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          “............” ХХК-ний гүйцэтгэх захирал ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2261001157 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,381,298.31 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг нийт 3,392,298.31 төгрөгийг хариуцагч ...........гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ......... нь .............. ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,392,298.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 678,459.6 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 678,459.6, 202 төгрөг 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.............” ХХК-нь ........... зээлийн гэрээний үүрэгт 3,392,298.31 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ......... нь “..........” ХХК-ний нэхэмжилж буй 3,392,298.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 678,459.6 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 678,459.6, 202 төгрөг 2025 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 678,459.67 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 28-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,226.77 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 69,226.77 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй ............ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,392,298.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,226.77 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 34,613.39 төгрөг, орон нутгийн орлогоос 34,613.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА