| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00126/И |
| Дугаар | 150/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2025/00111
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... аймаг, .... сум, ..... дүгээр баг, ..... тосгон .... гудамж ..... тоотод оршин суух иргэн ......... (РД:..........) нэхэмжлэлтэй ..... аймаг, ..... сум, ...... дүгээр баг, ..... оршин суух иргэн ....... (РД:............) холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ........... нь 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдөр ........ сумын .... баг ...... цахим зар дээр тугалтай үнээ авнаг гэсэн мэдээллийг оруулсан. Зарын дагуу тус сумын иргэн .... гэдэг залуу холбогдож ........... хотод хүний машин мөргөж мөнгөний хэрэг болоод байна. Очиж байгаад 3 тугалтай үнээ өгье гэж ярьсан. Тус залуу нь зүс таних малтай хүн байсан учир малаа үзэж харалгүй амаар тохиролцож 3 тугалтай үнээний үнэ болох 4,500,000 төгрөгийг .......... гэсэн ........... тоот дансанд шилжүүлсэн. Өөртэй нь үүнээс хойш 1 удаа ярихад удахгүй очоод 3 тугалтай үнээгээ өгнө гэж ярьсан боловч утсаа авахгүй, мөн утас нь холбогдохгүй байгаа. Иймд иргэн . 4,500,000 төг..........рөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ............. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ............. гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
.........нь....... 4,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь ............ нэхэмжилж буй 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар тус тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 15-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 86950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1......... нэхэмжлэлтэй ............ холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ........... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ улсын тэмдэгтийн хураамжид 43475 төгрөг, орон нутгийн орлогоос 43475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА