Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00070

 

 

 

 

2025 0******* 20 *******03/ШШ2025/00070

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* , ,

 

Хариуцагч: Багануур ******* 5 хороо, *******6 *******ны , холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. Ц.Батцэрэн нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44323425 тоот гэрээ байгуулан 998729630 тай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A*******4, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Ц.Батцэрэн нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 08 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Ц.Батцэрэнгээс зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 640.729 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 46.600 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******05.685 төгрөг, нийт 793.0*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Батцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэрэн овогтой Батцэрэн миний бие ХХК-аас гар утас худалдаж авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 793.0*******4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ц. холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батцэрэн нь 793.0*******4 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 зүйлийн *******23.*******, 758 зүйлийн 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. , хариуцагч холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Батцэрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.583 төгрөгөөс **************.79******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх **************.79******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Батцэрэнгээс **************.79******* төгрөгийг тус тус гаргуулж, ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО