Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0168

 

 

 

  2025         02           25                                   128/ШШ2025/0168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: /РД:/ гадаадын хөрөнгө оруулалттай ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХК-ийн хуульч Б.Э /РД:В/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г /РД:А/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э /РД:/

            Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.О,  

            Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

            Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус газрын Хуулийн хэлтсийн Хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн маргааны шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Н.А

            Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /РД:*******/

            Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн В.Батт

            Гуравдагч этгээд: ******* ******* ******* /РД:/ гадаадын хөрөнгө оруулалттай ХХК

            Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус компанийн хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О. /РД:Х/

Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч: Т.Н // нарын хоорондын газар, захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Э, С.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батт, гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Т.Н, гэрч Ю.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц, гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

            2. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-гийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв талбай,  нийт 1464 м.кв талбайг рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах.

             Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1210 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1  дүгээр хорооны нутаг дэвсгэрт  126800 м.кв газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэсэн.

2. “” ХХК нь рестораны орц, гарц, авто зогсоолыг асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/273 дугаар “...Авто зогсоолын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байршил нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамжаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт гийн зориулалтаар бусад байгууллагад эзэмшүүлсэн газартай давхцаж байх тул шийдвэрлэх боломжгүй” гэх албан бичгээр маргаан бүхий газар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжсэнийг мэдсэн.  

3. “” ХХК-аас 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “...Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03/5710 тоот албан даалгаврыг биелүүлэн гийн сэргээн засварлах төслийн ажлын зурагт рестораны орц, гарц авто зогсоолыг тусган баталгаажуулж, түүний гүйцэтгэл, хэрэгжилтийг хангуулах тал дээр зохих ёсоор шийдэж өгнө үү” гэх хүсэлт хүргүүлсэн.

4. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04/1121 дугаар албан бичгээр “” ХХК-д “...2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2023/00-022 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан загвар зурагт өөрчлөлт оруулах боломжгүй” гэх хариу өгсөн.

5. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа явуулснаар 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 128/ШЗ2024/6097 дугаар шүүгчийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар Нийслэлийн Засаг даргад,

“Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-гийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв талбай,  нийт 1464 м.кв талбайг рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах” шаардлагаар Хотын байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан 128/2024/0717/З индекстэй захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ

Хүүхдийн парк анх байгуулагдсан 1960-аад оны үед Туяа ресторан  гэх нэртэйгээр үүд хаалгаа нээж, олон нийтийн цогцолбор бүхий хүүхдийн паркийн нэг хэсэг нь болсон. Зах зээлийн нийгэм эдийн засгийн шилжилтийн үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн, хөрөнгө оруулалт хийж эхэлсний нэг нь “” ХХК бөгөөд өдгөө 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхийн нэгээхэн хэсэг болсон Туяа рестораныг хувьчлан авч, хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт нийцсэн 250-500 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай нэгдүгээр зэрэглэлийн ресторан болгож, үйл ажиллагааг нь өргөжүүлэн үргэлжлүүлсэндээ бахархаж ирсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06/2873 тоот албан бичгээр авто зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр хүсэлт гаргасан байршил нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамжаар бусдад эзэмшүүлсэн газартай давхцаж байгааг мэдсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 тоот захирамжаар хүүхдийн паркийн баруун хэсгийн 10.2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхдээ тус дотор үйл ажиллагаа явуулдаг ресторан, түүний барилгын орц, гарц, зам талбай, зогсоолын газрыг оруулан бусдад эзэмшүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчиж байгаагийн зэрэгцээ рестораны үйл ажиллагаа алдагдаж эрх ашиг хөндөгдөн зөрчигдөж байна.

Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь өмчлөлийн зүйлээ зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрхтэй, энэхүү эрхийг зөвхөн хуулиар  хязгаарлах боломжтой. Гэтэл барилгын норм дүрэм, хот байгуулалтын холбогдох стандарт, эрх зүйн актуудыг бүрэн судлалгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдээс санал авалгүйгээр, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчим, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, гарц гаргах эрхтэй” гэснийг болон бусад заалт, Барилгын тухай хууль, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, холбогдох норм, дүрэм, стандартуудад нийцээгүй.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын 2.2-т “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын нягтаршил, газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ажил, үйлчилгээний төвлөрөл, замын хөдөлгөөний эрчим, авто зогсоолын эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг байгуулахаар төлөвлөх” гэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах шаардлага стандартын 4.16-д “олон нийт иргэний барилга байгууламжийн эдэлбэр газарт тээврийн хэрэгслийн зогсоол төлөвлөхөд ресторан, кафе 100 суудал тутамд 25 машины доод хязгаарыг байхаар тогтоосон” байдаг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан үйлчилгээний цар хүрээ багтаамжид тохирсон авто зогсоолын хүрэлцээтэй, хүртээмжтэй байдлыг хангах нь хууль эрх зүйн хувьд зайлшгүй нөхцөл юм. Өнгөрсөн хугацаанд ресторан нь гийн баруун талын хаалгаар орж гарч ирсэн, мөн авто зогсоол нь рестораны урд талд байрлаж байсан ч Нийслэлийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч нартай харилцан тохирсны үндсэн дээр рестораны барилгын хойд тал руу шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд орц гарц, зогсоолд хамгийн багадаа 1.500 м.кв талбай бүхий газартай байх учиртай. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

            г сэргээн засварлах төслийг “******* ******* *******” ХХК гүйцэтгэж байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий этгээдүүд болон төсөл хэрэгжүүлэгч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчтэй хийсэн олон удаагийн уулзалтын үр дүнд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 03/2455 тоот албан бичгээр “... рестораны үйл ажиллагааг хэвийн явуулахад нь шаардлагатай орц, гарц, зогсоолыг зураг төсөлд тусгах асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай” гэсэн албан шаардлагыг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дахин 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 03/5710 тоот “Зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хүргүүлсэн бөгөөд үүнд, компанийн барилгын хойд талбайд 50 автомашины зогсоол, орц, гарцыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу байгуулахаар талууд харилцан тохиролцсон тул зураг төсөлд зохих журмын дагуу өөрчлөлт оруулна уу” гэж шаардсан байдаг. Бид ч 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот албан бичгээр “ рестораны барилгын хойд талбайд 50 автомашины зогсоол, орц, гарцыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу байгуулахаар холбогдох зураг төсөлд өөрчлөлт оруулах” хүсэлтээ тавьсан. Гэвч, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга эс үйлдэхүй гаргасаар байна. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-гийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв талбай,  нийт 1464 м.кв талбайг рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгаж өгнө үү.

Өнөөдөр манай байгууллага орц, гарцгүй, үйлчилгээ явуулахад нэн шаардлагатай авто зогсоол байхгүйгээс үйл ажиллагаа доголдож байгаа нөхцөл байдал нь Нийслэлийн Засаг дарга нь 2022 оны А/1210 тоот захирамж гаргахдаа тус цэцэрлэгт гийн голд байрлах манай байгууллагын эрх ашиг бодитоор хөндөгдөх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүйтэй шууд хамааралтай. Иймээс холбогдох зогсоолын хэсгийг хүчингүй болгосноор тухайн байршилд Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулж, рестораны орц, гарц, авто зогсоолыг төлөвлөх бодит нөхцөл байдал бүрдэх боломж болно. Өөрөөр хэлбэл тухайн газрыг манай байгууллага зориулалтын дагуу ашиглаж, хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлэх бодит нөхцөл байдал бүрдэх боломжтой юм” гэжээ.

            2.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3200 м.кв газрыг иргэн Д.Өт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Ө болон “ ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 018******* дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр иргэн Д.Өын эзэмшилд буй 1906 м.кв дээрх объектын хамт “ ” ХХК-д шилжүүлэх, “ ” ХХК-ийн эзэмшлийн 2 давхар конторын зориулалттай барилгыг түүний доорх 1078 м.кв газрын хамт иргэн Д.Өт шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба талууд ямар нэгэн газрын маргаангүй болохоо баталсан байна. Дээрх гэрээ болон талуудын Нийслэлийн Газрын албанд гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 582 дугаар захирамжаар иргэн Д.Өын эзэмшилд байсан 3200 м.кв газрын талбайн хэмжээг 2217 м.кв болгон хасаж, кадастрын зурагт өөрчлөлт оруулсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “ ” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын ирүүлсэн 118 тоот албан бичгээр тус байгууллага нь өөрийн эзэмшлийн 10.2 га /иргэн Д.Өын эзэмшил газартай залгаа/ газрыг Нийслэлийн тусгай хэрэгцээнд шилжүүлж, эзэмших эрхээсээ татгалзах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1209 дүгээр захирамжаар “ ” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээг 314793 м.кв байсныг 212113 м.кв болгон өөрчилж, мөн тус өдрийн А/1210 дугаар захирамжаар 126800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн.

            Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэгж талбар бүр орц, гарцтай байхаар хуульчилсан зохицуулалт байхгүй бөгөөд орц, гарцгүй тохиолдолд Газрын хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гарах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”, Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй, гэж тус тус заасны дагуу бусдын газраар дамжин өнгөрөх, хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар хуульчилжээ. “” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй нийтийн эдэлбэрийн газраар дамжин өөрийн эзэмшлийн талбай руу нэвтрэх, нийтийн ашиглалтын зам, талбайд саадгүй хүрэх боломжоор бүрэн хангагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

2.3. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ааас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нарны зам-1, ******* хаягт, 146******* нэгж талбарын дугаартай 102684 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж” цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлсэн талбай” зориулалтаар олгосныг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХТХ2023/00-022 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Загвар зураг баталсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын шийдвэрийн дагуу улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 10.7-д заасан журмын дагуу газар чөлөөлнө” гэж зааснаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гийн 10,2 га газар дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулах ажил эхлүүлсэн билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Асуудал шийдвэрлэх тухай” 03/2455 албан бичгээр “Тус компанийн санал, хүсэлтийг судалж,  үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь шаардлагатай орц, гарц, зогсоолын зураг төсөлд тусгах асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн байна. Тус байгууллагын Хот төлөвлөлтийн хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.У 2023 оны 15, 16, 17-ны өдөр “” ХХК-ийн ерөнхий менежер Г.Итэй холбогдож, тохижилтын ажлын загвар зургийг шинэчлэн боловсруулж ирүүлэх асуудлаар газар эзэмшигч буюу төслийн захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандах шаардлагатай тухай мэдэгдсэн бөгөөд Загвар зургийг шинэчлэн батлах  боломжтой болохыг уламжилсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай” 03/5710 дугаартай албан бичгээр “... ХХК-ийн барилгын хойд талд 50 автомашины зогсоол, орц, гарцыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу байгуулахаар талууд харилцан тохиролцсон тул зураг төсөлд зохих журмын дагуу өөрчлөлт оруулна уу” гэж ирүүлсэн байна. Тус байгууллагын Хот төлөвлөлтийнх хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.У “******* ******* *******” ХХК-ийн төслийн удирдагч Б.Зтай холбогдож Загвар зургийг шинэчлэн ирүүлэх тухай мэдэгдсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар дараах төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлнэ” 27.5.23 дахь заалт  “Нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт”-д зааснаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг болох тус байгууллага нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт “Барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”-д заасан чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж байна. Тус чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны 03/1366 дугаартай “Гадна талбайн тохижилтын тухай” албан бичгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэхдээ Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл,...”д зааснаар бүрдүүлбэр хангаж ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр олгосон 146******* нэгж талбарын дугаартай 102684 м.кв газар бүхий хүчин төгөлдөр газрын бичиг баримтыг үндэслэн тус газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.5 дахь заалт “барилга байгууламжийн гадна фасадын шийдэл бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын болон дэд бүтцийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн даалгавар, нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын даалгавар боловсруулах, Загвар зураг батлуулах”-д зааснаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, Загвар зураг баталсан байна. Дээр дурдсанаар хоёр удаагийн албан бичгийн хариуд Загвар зургийг шинэчлэн ирүүлэх тухай мэдэгдсээр байтал зургийг зөвшилцсөний дагуу өөрчлөн ирүүлж батлуулахгүй байгаа нь тус байгууллагын эс үйлдэхүй биш юм. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт “барилгын байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь заалт “барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах”-д зааснаар зураг төслийг захиалагч нь гүйцэтгэгчид санал оруулж гүйцэтгэгч байгууллага өөрчлөлт оруулсан Загвар зургийг Зөвлөлийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх боломжтой” гэв.

2.4 Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/181 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Өын эзэмшилд буй 1906 м.кв газрыг дээрх объектын хамт “ ” ХХК-д шилжүүлэх, тус гийн эзэмшлийн 2 давхар конторын зориулалттай барилгыг түүний доорх 1078 м.кв газрын хамт иргэн Д.Өт шилжүүлэхээр харилцан тохиоролцсон байна. Тус гэрээ болон талуудаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/582 дугаар захирамжаар иргэн Д.Өын эзэмшилд буй 3200 м.кв газрын талбайн хэмжээг 2217 м.кв болгон хасаж шийдвэрлэсэн байна. “ ” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 118 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу тус газрын эзэмшлийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд шилжүүлж, эзэмших эрхээсээ татгалзах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын  16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1209 дүгээр захирамжаар “ ” ХХК-ийн эзэмшиж буй газрын хэмжээг 314793 м.кв байсныг 212113 м.кв болгон өөрчилж, мөн тус өдрийн А/1210 дугаар захирамжаар 126800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Үл хөдлөх өмчлөгч эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах,  гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах, эрхтэй” гэж тус тус заасны дагуу бусдын газраар дамжин өнгөрөх, хязгаарлагдмал эрхтэй ашиглахаар хуульчилсан байна. “” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй нийтийн эдэлбэрийн  газраар дамжин өөрийн эзэмшлийн талбай руу нэвтрэх, нийтийн ашиглалтын зам, талбайд саадгүй хүрэх боломжоор бүрэн хангагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.5. Гуравдагч этгээд “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, тухайн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... ресторан, түүний барилгын орц, гарц, зогсоолыг шийдвэрлээгүй орхигдуулан орц, гарц, зам талбай, зогсоолын газрыг бусдад эзэмшүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамж рестораны эрхийг хөндөөгүй болно. Харин “рестораны орц, гарц, зогсоолын газрыг бусдад эзэмшүүлсэн”гэж маргаж буй газар нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамж гарахаас өмнө нь ч нэхэмжлэгчийн газар байгаагүй тул “” ХХК нь газрын энэ хэсгийн талаар маргах эрхтэй этгээд биш болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргаж өгсөн кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал рестораны кадастрын зураг зөвхөн тухайн объект болох рестораны газрыг хамаарсан байгаа. Харин рестораны машины зогсоолоор ашиглаж байсан рестораны хойд, урд хэсгийн газар нь “ , ” ХХК-ийн эзэмшлийн газар байсан байх бөгөөд урд хэсгийн газрыг ресторан нь олон жилийн туршид зогсоолоор түрээсэлж төлбөр төлж байсан талаарх тайлбар, баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Тодруулбал “” ХХК нь “ ” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төлж байсан нотлох баримтууд байна. Мөн рестораны хойд хэсэг ч кадастрын зургаар Тиймээс ресторан нь өөрийн эзэмшилд байхгүй газрыг бусдад эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс маргаж буй газрын тухайд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг болон бусад холбогдох хуулийг үндэслэн “ , гийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар “ ” ХХК-ийн эзэмшлийн 10.2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зөвхөн цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар ашиглахаар шилжүүлж шийдвэрлэсэн байдаг. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хулын дээрх тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Газар эзэмших эрх олгох” А/1210 дугаар захирамжийг гаргасан. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эргэлтийн цэгүүдийн солилцлыг нь тогтоосон байх бөгөөд тусгай хамгаалалтад авсан газрын тохижилт, зориулалтын дагуух ашиглалт, хамгаалалтад хяналт тавих үүргийг Нийслэлийн Засаг дарга, харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хот байгуулалт, дэд бүтцийн хороонд тус тус хүлээлгэсэн байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ашиглаж буй газраа бүхэлд нь эсхүл хэсэгчлэн бусдад дамжуулан ашиглуулах эрхгүй болно. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшил 10.2 га газарт хамаарах рестораны урд болон хойд талыг зогсоолоор ашиглуулах хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Улаанбаатар хотын цэцэрлэгт г сэргээн засварлаж, шинэчлэн сайжруулах төслийн Түншлэлийн гэрээг байгуулсан. “******* ******* *******” ХХК нь олон нийтэд хүртээмжтэй, амралт, чөлөөт цагаа тайван, аятай таатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжиж буй энэхүү “Ногоон бүс төсөл”-д гэрээний дагуу санхүүжилтийг хийж, төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа болно. Үүгээр зогсохгүй 3 жилийн хугацааны туршид “Улаанбаатар” цэцэрлэгт гийн ашиглалт, үйлчилгээг “******* ******* *******” ХХК нь хариуцан ажиллаж байгаа. Гэрээний дагуу “******* ******* *******” ХХК нь сэргээн засах, шинэчлэн тохижуулах ёстой Ногоон бүсийн зориулалт бүхий газрын нийт хэмжээ бол 102684 м.кв бүхий талбай болно. Өнөөдрийн байдлаар ХХК буюу ресторан нь тухайн ногоон бүсийн зориулалт бүхий газарт хамаарах хэсгийг чөлөөлөхгүй байгаагаас тэрхүү хэсгийн Гэрээний дагуу сэргээн засах, шинэчлэх ажил явагдаж чадахгүй байгаа. НИТХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутагт авсан Ногоон бүсийн газрыг бусдад ашиглуулах эрх олгох нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4-ийн а-ийн v-ийг зөрчиж буй үйлдэл болно. Эдгээрээс үндэслэн олон нийтийн эрх ашиг, аятай, таатай амрах, цагаа зугаатай өнгөрүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор баталсан НИТХ-ын 2022 оны 83 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулж рестораны авто зогсоолын зориулалт бүхий газар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-ийн загвар зурагт рестораны орц, гарц зогсоолыг холбогдох стандарт, норм, дүрмийн дагуу тусган өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв талбай, нийт 1464 м.кв талбайг  рестораны орц гарц, зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий Архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгах шаардлагын тухайд Нэхэмжлэлдээ дурдаж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаагүй газар тул “Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-ийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг зориулалтаар нь тусгуулах  гэх шаардлага хууль зүйн үндэслэлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.1. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн нэр шилжүүлэх тухай” 181 дугаар захирамжийн хавсралт 12-т Нийслэлийн Засаг даргын 2003 оны 159 дүгээр захирамжаар “” ХХК-д эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороонд байрлах 3200 м.кв газрыг иргэн Д.Өт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж, уг захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, нэгж талбарын 6001/0016 дугаар бүхий 3200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр иргэн Д.Өт газар эзэмших эрхийн 018******* дугаар гэрчилгээг 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 582 дугаар захирамжийн хавсралт 15-т иргэн Д.Өт Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороонд байрлах 3200 м.кв газрыг 60 жилийн хугацаатай, үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар эзэмшүүлжээ.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо нэгж талбарын 6001/0055 дугаар бүхий 324965 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амралт зугаалгын газрын зориулалтаар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 26 хувь, “ ” ХХК /РД:5033438/-д 74 хувь ашиглуулахаар газар ашиглах эрхийн 0000938 дугаар гэрчилгээг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгож, газар ашиглуулах тухай гэрээ байгуулсан.

1.3. 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Өоос Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 3200 м.кв талбай бүхий газрын 1906,6 м.кв талбайг тухайн газар дээрх объектын хамт “ ” ХХК-д Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн.

            1.4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “ гийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” 83 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргад “... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд Хамтран ажиллах гэрээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байгуулж, ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр шилжүүлэн авч, зөвхөн цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах...” үүрэг өгчээ.

            1.5. “ ” ХХК-аас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “ ” ХХК болон Нийслэлийн Засаг дарга нар “ ” ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг Нийслэлийн тусгай хэрэгцээнд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу бид өөрийн эзэмшлийн 10.2 га газрын эзэмших эрхээс татгалзаж буй бөгөөд холбогдох хууль журмын дагуу шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1209 дүгээр захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 01-р хорооны нутаг дэвсгэрт амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар 314793 м.кв газрыг эзэмшигч “ ” ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 212113 м.кв болгож өөрчилсөн.

1.6. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1210 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1  дүгээр хорооны нутаг дэвсгэрт  126800 м.кв газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгож, нэгж талбарын 146******* дугаар бүхий, 102684 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 00001******* дугаар гэрчилгээ олгосон байна.

1.7. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 112 дугаар тогтоолоор “ ” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эзэмшиж буй 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан.

1.8. Нэхэмжлэгч “” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжаар маргаан бүхий 10.2 га газрыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхдээ рестораны орц, гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргах бөгөөд шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий захирамжаар рестораны барилгын орц, гарц, зогсоолын газрыг бусдад эзэмшүүлснээр рестораны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эрх ашиг хөндөгдөн зөрчигдөж байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

1.9. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол улсад оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг, 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг ойлгоно” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад регистрийн дугаартай,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9019009107 дугаартай ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус компанийн хувьцааны 95 хувийг Бүгд найрамдах Солонгос улсын иргэн,    регистрийн дугаартай,  W овогт H M эзэмшдэг болох нь тогтоогдож байна.

1.10. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэж заасан байна.  

1.11. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамж нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 83 дугаар тогтоолыг үндэслэж гарсан байгаа учир газар эзэмшигч Д.Өоос тус газрыг тусгай хамгаалалтад авсан тогтоолтой холбогдуулан өргөдөл, хүсэлт гаргах эрх нээлттэй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжаар нэхэмжлэгч “” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй, Улсын дээд шүүхийн 001/ХТ2022/0377 дугаар тогтоолоор “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зөрчигдсөн эрхийн асуудлаар маргах эрхтэй болохоос ирээдүйд зөрчиж болзошгүй эрхийн асуудлаар маргах эрхгүй” гэж зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хувьд маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах эрх үүсэхээргүй харин эсрэгээр хориглох зохицуулалттай байх тул “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “******* ******* *******” ХХК нарын хооронд Улаанбаатар хотын цэцэрлэгт г сэргээн засварлаж, шинэчлэн сайжруулах төслийн Түншлэлийн гэрээг байгуулсан байна.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1210 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Соёл -2/14241/ бүсчлэлд, Хүүхдийн паркийн баруун талд байршуулан “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлсэн талбай зориулалтаар эзэмшүүлсэн 146******* нэгж талбарын дугаартай 10.2684 га газар нийтийн хэрэгцээний ногоон байгууламж  байгуулах зориулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/1366 дугаар албан бичгийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХТХ2023/00-022 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

2.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Асуудал шийдвэрлэх тухай” 203/2455 дугаар албан бичгээр “..Тус компанийн санал, хүсэлтийг судалж, үйл ажиллагаа хэвийн явуулахад нь шаардлагатай орц, гарц, зогсоолыг зураг төсөлд тусгах асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна...” Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тд хүргүүлсэн.

2.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын өдрийн 13-ны “Зураг төсөлд өөрчлөлт оруулах тухай” 03/5710 дугаар албан бичгээр “...Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус гийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн барилгын хойд талд 50 автомашины зогсоол, орц, гарцыг холбогдох стандарт, норм, дүрмийн дагуу байгуулахаар талууд харилцан тохиролцсон тул зураг төсөлд зохих журмын дагуу өөрчлөлт оруулна уу...” гэх албан бичгийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц. Тд хүргүүлсэн.

2.5. ХХК-аас 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “...Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 03/5710 тоот албан даалгаврыг биелүүлэн гийн сэргээн засварлах төслийн ажлын зурагт рестораны орц, гарц авто зогсоолыг тусган баталгаажуулж, түүний гүйцэтгэл, хэрэгжилтийг хангуулах тал дээр зохих ёсоор шийдэж өгнө үү” гэх хүсэлт хүргүүлсэн.

2.6. Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлын үндэслэлээ “...зураг төсөлд захиалагчийн саналаар өөрчлөлт оруулдаг, захиалагч “******* ******* *******” ХХК-аас загвар зурагт өөрчлөлт оруулах санал ирүүлэх учир нэхэмжлэгч “” ХХК-ийн санал, хүсэлтээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан бичгийн дугаар загвар зурагт өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн нь Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зураг төсөл зохиогч нь дараахь чиг үүрэгтэй”, 38.1.6-д “Барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах” гэж заасанд нийцэж байна.

2.7. Шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийхэд тус үзлэгээр   рестораны барилгын урдуур явган хүний болон дугуйн зам тавигдсан байх бөгөөд тухайн замаар иргэд аялж, зугаалж, зорчиж, дамжин өнгөрөхөөр байгаа нь  компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэх тайлбар үндэслэлгүй.

2.8. ресторан нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тухайн газрыг орц, гарцын зориулалтаар эзэмшиж байгаагүй бөгөөд “ ” ХХК-ийн эзэмшлийн газрыг зогсоолын зориулалтаар түрээсэлж ажиллуулдаг байсан нь  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

  2.9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04/1121 дугаар албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд тус хариу албан бичгийг хууль бусаар татгалзсан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-гийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв нийт 1464 м.кв талбайг рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

3. Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасныг тус тус баримтлан “” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1210 дугаар захирамжийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10.2 га газрыг цэцэрлэгт , ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхдээ рестораны орц гарц, барилгын хойд талын зогсоол бүхий 1464 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “ гийн 10.2 га газрын тохижилт цэцэрлэгт ”-гийн загвар зурагт рестораны орц, гарц, зогсоолыг холбогдох стандарт, норм дүрмийн дагуу тусган өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөлд өнөөгийн газар дээр нь бодитоор ашиглаж байгаа “” ХХК-ийн барилгын хойд талд 940 м.кв талбай, төв замаас ресторан руу орж байгаа 525 м.кв талбай, нийт 1464 м.кв талбайг рестораны орц, гарц зогсоолын зориулалтаар нь тусгаж өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОДМАА