Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 44

 

   Б.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Х.Мт холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Мт холбогдох,

“Гэм хорын хохирол 36.515.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 02*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М / онлайнаар / нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 2017 оны 01 дүгээр сарын 19*******ний орой 18 цаг 30 минутын орчим П.Батбаатар нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр  багийн нутаг дэвсгэрт Пуужинбат хөшөө гэх газарт Х.Мын эзэмшлийн Daewoo маркийн .......... оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ЗХД*******ийн 11.7*******д заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч миний өмчлөлийн .......... маркийн .......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 35.772.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Итгэл Эстимэйт’ ХХК*******иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээний ажлын хөлс 736.000 төгрөг зарцуулсан. Баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд 7.000 төгрөг зарцуулсан. Иймд Х.Маас нийт 36.515.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа

Б.Мн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хүн надаас 35.772.000 төгрөг нэхэмжилжээ. Би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.Батбаатар нь техникийн эвдрэлийн улмаас гэнэт зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь маш хурдтай нэг машин ирж манай машиныг мөргөөд тэр эрчээрээ эсрэг урсгалаар явж байсан .......... маркийн машинтай мөргөлдсөн юм. П.Батбаатар нь замаа чөлөөлөлгүй зогссон гэж буруутаад 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд араас мөргөсөн машинд сууж явсан хүмүүсийн 3 нь нас барж, тэдний оршуулгын зардал болон машины хохирлыг П.Батбаатар бид хоёроор төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Харин энэ нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс тухайн үедээ шинжээч томилуулж дүгнэлт гаргуулаагүй тул шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Өөрсдөө ч анхан шатны шүүх хуралдаанд ирж байгаагүй юм. Иймд тухайн үед Цагдаагийн байгууллагаар шинжээч томилуулж, машины эвдрэлийг тодорхойлуулаагүй, мөн би энэ хүний машинд эвдрэл учруулаагүй, бас манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины эзэмшигч хариуцах байх гэж бодож байна” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00106 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499.4. 510 дугаар зүйлийн 510.1.*******Д заасныг баримтлан хариуцагч Х.Маас 20.634.875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.880.125 төгрөг болон нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 261.124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан  гомдолдоо:  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00101 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч завж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.М нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийн өмчлөлийн Лексус 570 маркийн .......... УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол гэж 35 772 000 төгрөгийг Х.Маас гаргуулахыг шаардсан байдаг.Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээ хязгаараас давсан дүгнэлт хийж 20 634 875 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.Хэдийгээр нэхэмжилсэн мөнгөнөөс бага мөнгө төлүүлэхээр шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа ч шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн шаардаагүй мөнгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дүгээр зүйлд заасан мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох гэсэн заалт.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт.107 дугаар зүйлийн 107.2.107.3 дахь заалт,116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн байна. 2017 оны 01 дүгээр сарын 19*******ний орой Булган аймгийн Рашаант сумын нутагт осол гарч энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад тээврийн хэрэгсэлд нь хохирол учирсан Д.Быг хохирогчоор иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байдаг.Эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан прокурор осолд өртсөн тээврийн хэрэгслийн эвдрэлийн хэмжээг Лендс ХХК*******ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байдаг бөгөөд шинжээч нь уг тээврийн хэрэгслийн эвдрэлийн хэмжээг 5483 750 төгрөг гэж тогтоосон байдаг.Шинжээчийн энэ үнэлгээг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байдаг.Харин өөрөө сайн дураараа Итгэлт Истэймэт ХХК*******иар дүгнэлт гаргуулаад машиныхаа эвдрэлийг 35.772.000 төгрөгөөр тогтоолгоод энэ талаараа осол гаргасан П.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд Д.Б нь нэхэмжлэл гаргаж оролцоогүй учраас эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар түүний иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхисон юм.Тийм учраас Д.Б нь өөрийн хувийн журмаар хүсэлт гаргаж хийлгэсэн Итгэлт Истэймэт ХХК*******ийн үнэлгээг үндэслээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2 шинжээчийн гаргасан маш их үнийн зөрүүтэй үнэлгээг хооронд нь нэмж байгаад тэнцүү хэмжээгээр хувааж 20.634.875 төгрөгийг хариуцагч Х.Маас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын тухай ойлголт,40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх тухай заалтыг шүүх зөрчсөн.Өөрөөр хэлбэл дээрх 2 шинжээчийн дүгнэлтэд машины эвдэрсэн эд анги давхардсан байгааг ч анхаараагүй. Дээрх 2 үнэлгээг үнэлэхэд аль үнэлгээ илүү нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлыг батал байгааг анхаарч үнэлэх ёстой байсан.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдон ажилласан шинжээчийн хууль сануулж худал дүгнэлт гаргавал хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож гарын үзэг зурж байгаад гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх уу.хувь хүний гуйлт хүсэлтээр гаргасан үнэлгээ хийх эрхтэй хувийн компанийн гаргасан машины эвдрэлийн талаарх үнэлгээ үндэслэлтэй юу гэдэг нь хэнд ч ойлгомжтой.тэр тусмаа шүүх нотлох баримтыг үнэлэхдээ аль үнэлгээ нь энэ хэрэгт хамааралтай.ач холбогдолтой.үнэн зөв байна вэ гэдгийг харьцуулан судалж түүнийг эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байхад шүүх дээрх 2 нотлох баримтыг ингэж үнэлээгүй хууль зөрчсөн байна. Хариуцагч нь эрүүгийн хэрэгт тээврийн хэрэгслийн эвдрэлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5.483.750 төгрөгийн 50% буюу 2.741.875 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа юм.Иймд энэ байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу. Шүүх хуралд орно.Тэмдгийн хураамжийг зөвшөөрч байгаа хэмжээг шийдвэрт заасан үнийн дүнгээс хасаж тооцож төлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн дугаар 142/ШШ2021/00106 шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шүүх нь Булган аймгийн “Лэндс” ХХК*******н 17*******49 албан тоотыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн миний нэхэмжлэлийн дүн болох 36.515.000 төгрөгөөс нийт 15.880.125 төгрөгийг хасаж 20.634.875 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь буруу гэж үзэж байна. Үндэслэл нь: 1. .......... УНҮ улсын дугаартай .......... маркийн миний өмчлөлийн автомашинд үнэлгээ хийсэн “Итгэлт Эстимейт” ХХК*******н үнэлгээгээр 28 эд ангийн шууд зардал, 5 шууд бус зардал гарсан нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Харин Булган аймгийн “Лэндс” ХХК*******н үнэлгээгээр 4 эд ангийн шууд зардал, 1 шууд бус зардал гарсан гэж эвдрэлийн тооцооллыг хийсэн нь нарийвчилж шалгаж үнэлээгүй учраас үнийн зөрүү гарсан. 2. Хэргийн газарт хийгдсэн анхан шатны өөрөөр ил харагдах эд ангиудын фото зургуудыг үндэслэн Булган аймгийн “Лэндс” ХХК үнэлгээ хийсэн. 3. Харин нэхэмжлэгч миний хууль ёсны дагуу 2017 оны 2 дугаар сарын 12*******ны өдөр “Итгэлт Эстимейт” ХХК*******аар хийлгэсэн үнэлгээ бол осолд орсон автомашиныг бодит байдал дээр үзлэг, дүгнэлт хийн, нарийвчилсан байдлаар үнэлсэн ба хууль ёсны нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхүйц үнэлгээний тайлан юм. 4. Эрүүгийн хэргийн бүх шатанд /мөрдөн, прокурор, шүүх/ шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “Итгэлт Эстимейт” ХХК*******н гаргасан 36.508.000 төгрөгийн үнэлгээнд үндэслээд Батбаатарт ял оноосон. Жишээ нь: А. Шүүхэд шилжүүлэх тогтоолын 2*******р хуудсанд хохирогч Д.Бод 36.508.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Итгэлт Эстимейт” ХХК*******н үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул Б. Яллах дүгнэлт дээр хохирогч Д.Бод 36.508.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Итгэлт Эстимейт” ХХК*******н үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний анхны нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 36.515.000 төгрөгийг бүтнээр нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М, Д.Б нар нь хариуцагч Х.Мт холбогдуулан гэм хорын хохиролд 36.515.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499.4. 510 дугаар зүйлийн 510.1.*******Д заасныг баримтлан хариуцагч Х.Маас 20.634.875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.880.125 төгрөг болон нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 13 ны өдөр 'Итгэлт Эстимэйт ХХК*******иар LX*******570 маркийн .......... УНҮ улсын дугаартай автомашинд ослын улмаас учирсан хохирол тогтоолгож,  35 .772 .000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

2017 оны 02 дугаар сарын 13 ны өдөр “Итгэлт Эстимэйт” ХХК*******ний үнэлгээний тайланг нэхэмжлэгч Д.Бын хүсэлтээр хийсэн байгаа боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.*******д заасан шүүхийн шинжилгээг хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж , төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна,  6 дугаар зүйлийн 6.1.1.*******д заасан “шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргаа болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжинд заасан тусгай мэдлэг шаардсан асуудал / шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/ *******ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах ажиллагааг ойлгоно, 6.1.4.*******д заасан “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд “гэж  мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг ойлгоно, 7 дугаар зүйлийн 7.1.*******д заасан шүүхийн шинжилгээ / цаашид “ шинжилгээ”гэх/  хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж, төрийн эрх бүхий байгууллага хүсэлт гаргана, 9 дүгээр зүйлийн 9.1.*******д заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэг хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, гэсэн хуулийн заалтуудыг нэхэмжлэгч зөрчжээ.

Дээрх хуулийг зөрчиж гаргасан 2017 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК*******ний үнэлгээний тайланг шүүхээс үнэлж  “Итгэлт Эстимэйт” ХХК*******ийн үнэлгээ болох 35.772.000 төгрөг, Лэндс” ХХК*******ийн үнэлгээ болох 5.483. 750 төгрөгийн үнэлгээг хооронд нь нэмж нийлбэрийг 2 хувааж 20.627.875 төгрөгийг хариуцагч Х.Маас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх 2 үнэлгээ нь зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх дахин үнэлгээ гаргуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.*******д  заасан хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.*******т заасан шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин  шинжилгээ хийлгэж болно гэсэн заалтыг зөрчсөн болно.  

Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Маас гэм хорын хохиролд 36.515.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1., 107 дугаар зүйлийн 107.2..107.3. дахь заалтуудыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.415 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.351 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.415 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.351 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР