| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00061/И |
| Дугаар | 103/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2025/00086
0 0******* 7 *******03/ШШ0/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******, ******* ******* *******, ******* , нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, *******ны , холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******.33*******.8******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0 оны 0******* ******* сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. Б. нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4477, 447886 тоот гэрээ байгуулан 99669, 94**************643******* тай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y90, Green утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Б. нь Харилцаа холбооны тухай хуулийн 6 зүйлийн 6.. дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 03 оны сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Б.аас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт *******.098.303 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 8.4 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******0.8 төгрөг, нийт *******.33*******.8******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баярмагнай овогтой миний бие ХХК-аас гар утас худалдаж авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа *******.33*******.8******* төгрөгөөс 64.*******44 төгрөгийг төлсөн. Үлдэх *******.67.437 төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь *******.33*******.8******* төгрөгөөс 64.*******44 төгрөгийг төлж, үлдэх *******.67.437 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 зүйлийн *******3.*******, 78 зүйлийн 78.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. нэхэмжлэлтэй, хариуцагч Баярмагнайн холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******.33*******.8******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б. нь 64.*******44 төгрөгийг төлж, үлдэх *******.67.437 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.6 төгрөгөөс *******8.************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх *******8.************** төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.аас *******8.************** төгрөгийг тус тус гаргуулж, ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО