Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Э.Билгүүнийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шинжээч Т.С,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн 1706 0199 50149 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийтийн хэв журам хамгаалах газрын харуулын цагдаа ажилтай байсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 29-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Г, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын хашаанд тус газрын Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн Банк хамгаалах гэрээт тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 15-нд ажлын нэгдсэн рапорт тараад үүрэгт ажлаа хүлээж аваад байж байтал миний утсанд Билгүүний утаснаас Очир-Эрдэнэ над руу хүүхэн шиг гэсэн утгатай мессеж ирүүлсэн байсан. Нэг ажлын хамт олон байж дарамтлаад байгаа юм шиг сонин санагдаад би газрын даргад үзүүлнэ гэхэд Билгүүн наад мессежээ устгачих гээд надаас зуураад, парад хувцасны товч тасалчих гээд гуд татаад байсан. Би Билгүүнд “чамд хамаагүй, би чамтай юм ярихгүй” гэж хэлсэн. Тэрнээс би цохиогүй. Билгүүн намайг цохисон гэж мэдүүлсэн байна. Бид ийм зүйл болно гэж бодоогүй. Бид 2 өмнө нь ажлаа хүлээлцээд хааяа гадуур гарч, парк орж тоглодог тийм л найзууд байсан. Тэрнээс янз бүрийн өс хонзон, өр авлага байгаагүй. Ийм зүйл болсонд харамсалтай байна. Би Билгүүнийг цохиогүй. Баянзүрхийн байцаагч намайг “чи цохисон учраас энд байцаагдаж байгаа” гээд хүчээр бичиж бүх зүйл миний эсрэг байна. Надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ би Билгүүний эмнэлэг, эмчилгээний зардлыг төлсөн гэв. 

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 15-нд нэгдэлт тараад би С.Ганбилэгээс өчигдөр миний утсаар Очир-Эрдэнэ ямар мессэж явуулсан байна вэ гэж асуусан чинь энэ байна гэж хэлээд миний утаснаас ирсэн мессэжийг үзүүлсэн. Тэр мессэж дээр хүүхэн шиг ална шүү гэсэн утгатай байсан. Би С.Г наад мессэжээ устгачих гэж хэлсэн чинь С.Гүгүй устгахгүй би энэ мессэжийг газрын даргад үзүүлнэ гэсэн. Би энэ мессэжийг бичээгүй шдээ тэгээд ч чи газрын даргад үзүүлж яах гээд байгаа юм бэ гээд Ганбилэгийг өөр рүүгээ татсан чинь намайг баруун гараараа татаад нэг алхуулаад өөдөөс зүүн гараараа эрүү рүү маш хүчтэй нэг удаа цохисон. Би шууд тэр дороо газар унаад миний гар хөл ямарч мэдээгүй болсон. Яриаг нь сонссон чинь намайг өргөөд 3 давхарт эмнэлэгт оруулсан. Эмчилгээ хийгээд тэр дороо гэмтлийн эмнэлэгт хэвтэж 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 19 цагийн орчим хагалгаанд ороход тархины баруун талд цус хурсан байсан. Хагалгаа хийгээд цус шимэгдүүлсэн. Одоо зүүн гар, хөл мэдээгүй байгаа. Өмнө нь ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй, ямар нэгэн суурь өвчин байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-25 дугаар хуудас/,

Гэрч П.Оч мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг 30 минутанд би дэд ахлагч Э.Билгүүний 99243806 дугаарын утаснаас Ганбилэгийн 91921811 дугаарын утсанд залгаад “чи хүүхэн шиг битгий шалчигнаад байлдаа, хов зөөгөөд яваад байх юм” гэж хэлсэн. Чамд хамаагүй, би өглөө буусан амарч байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Билгүүний утаснаас Ганбилэг рүү ...чи дахиж дарга нар руу хов зөөж хүүхэн шиг шалчигнаад байвал ална шүү гэсэн утгатай мессэж бичсэн. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр рапорт тараад 9 цаг өнгөрч байхад гадаа гараад Ганбилэг, Билгүүн хоёр хоорондоо юм яриад зогсож байхад нь Ганбилэгт хандаж, Ганбилэгээ чи хүүхэн шиг шалчигнахаа болио гэж хэлчихээд яваад өгсөн. Ингээд автобусанд суугаад явж байхад 10 цаг 42 минутанд хяналтын офицер Ихтамир ахмад миний гар утсанд залгаж, Ганбилэгийг харсан уу, цаадах чинь Билгүүнийг зодсон байна гэж хэлсэн. Миний мэдэхийн Билгүүн, Ганбилэг хоёр хоорондоо таарамж муутай байдаг...” гэх мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10 цаг 50 минутанд Хамгаалалтын газрын хашааны үүдэнд шалган нэвтрүүлэх постон дээр ажиллаж байхад Хамгаалалтын газрын урд шатны зүүн хэсэгт үл таних өндөр, намхан нуруутай 2 дэд ахлагч цолтой цагдаагийн намхан дэд ахлагч цагдаа нь өндөр цагдааг хоёулаа дээшээ орьё гэхэд өндөр дэд ахлагч үгүй би ажилдаа явлаа гэж маргаад хашааны үүдээр гадагшаа гарахаар нь би хүмүүс цаанаас чинь хараад байна. Та хоёр адилхан цагдаа байж бие биеэсээ уучлалт гуйгаад салчихаач гэж хэлээд хашаа руу оруулахад Хамгаалалтын газрын зүүн урд хэсэгт зогсоод хоорондоо маргаад байсан. Юунаас болоод маргаад байсныг ойлгоогүй юм. Намхан нуруутай цагдааг өндөр нуруутай цагдаа нь эхэлж цохисон. Намхан нуруутай цагдаа нь баруун хацраа бариад байсан. Ингээд зогсож байтал намхан дэд ахлагчийн царай нь цайгаад хамарнаас нь шингэн нус гараад хоёр гар нь салганаад төмөр хашаанаас түшээд зогссон. Би дотогш оруулаад эмчид үзүүлье гээд зүүн талаас нь сугадаад дотогшоо оруулахаар явж байхад үүдний шатан дээр өвдөг дээрээ сөхрөөд унасан. Хажуугаас нь хэн билээ цагдаа баруун талаас сугадаж цуг үүдний өрөөний сандал дээр суулгаад жижүүр намайг нөгөө өндөр дэд ахлагчийг олоод ир гээд би гадагшаа гараад хайгаад олоогүй юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хамгаалалтын газрын харуулаар цагдаагийн ахлагч Б.Энхбаатар үүрэг гүйцэтгэж байсан. Түүнтэй уулзаад хашааны автомашин ордог төмөр хаалганы хажууд зогсож байсан чинь цагдаагийн хувцастай, цагдаагийн дэд ахлагч өндөр, нам хоёр залуу хоорондоо утасны тухай яриад байсан. Намхан нуруутай цагдаа нь нэг юм тайлбарлаад нөгөө өндөр нуруутай цагдаа нь түүнийг үл ойшоосон янзтай байсан. Сүүлдээ хоорондоо маргалдаад эхэлсэн. Би тухайн үед Б.Энхбаатартай юм яриад тэр хоёрыг нэг их сайн анзаараагүй. Тэгтэл тэр хоёрын намхан нуруутай, нүдний шилтэй, хар хувцастай цагдаа нь толгой нь эргэсэн үү яасан гэнэт манараад эхэлсэн байх газар суугаад боссон. Тэгтэл харуулын цагдаа Б.Энхбаатар нөгөө цагдаа хажуугаас нь түшээд газрын байр руу оруулсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хашааны хаалгаар орж ирэхэд хоёр дэд ахлагч бие биенээ зулгаагаад би орно, үгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн нүдний шилтэй, намхан нуруутай дэд ахлагч нь гэнэтхэн уйлаад, төмөр сараалжин хашаа руу налаад суусан. Өндөр цагдаа нь хашаанаас гараад явах гэж байхад нь үүдний жижүүр ахлагч Энхбаатар тэр өндөр залууг дуудаад энэ хүүхэд унах гээд байна, эмч рүү оруулж өг гэж хэлсэн. Энхбаатар, өндөр нүдний шилтэй дэд ахлагчтай цуг уйлаад байсан дэд ахлагчийг өргөөд үүдний цэнхэр өнгийн сандал дээр суулгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹11775 дүгнэлтэд “Э.Б биед тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, эдийн гүн дэх цус хуралт, цусархаг няцрал, хажуугийн ховдлын цус харвалт, зүүн гар, хөлд сул саажилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журсын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Шинжээч Т.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Э.Б биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, өөрөөр хэлбэл толгойн тус газар хүчтэй цохиж доргиосны улмаас үүсгэгдэх боломжтой. Түүнээс өвчний улмаас үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогчийн баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэн нь цохилтоос үүссэн байж болно мөн хохирогчийн гавал тархины гэмтлийн үндсэн шинж болох нүдний шилний шинж /симптом очки/ байж болно. Гэмтэл авсан даруйдаа гавал тархины гэмтлийн шинж болох толгой өвдөх, хэл яриа ээдрэх, тэнцвэр алдагдах, дотор муухайрах, гар хөл саажих гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваагүй тохиолдолд ухаан алдах, таталт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Өвчний түүхээс харахад 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Мед травма эмнэлгийн компьютер томографийн шинжилгээгээр Э.Билгүүн нь тархины судасны цүлхэн болон тархины судсны гаж хөгжил байхгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч тархины ямар нэгэн суурь, архаг өвчин эмгэг байхгүй байгааг нотолж байна…” гэх мэдүүлэг. /хэргийн 111 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-20 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 58-73 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 130-191 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 98 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 99 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын хашаанд тус газрын Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн Банк хамгаалах гэрээт тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Билгүүнийг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгэргийн 112-113, 119-121 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 21-25 дугаар хуудас/,

Гэрч П.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 41 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹11775 дүгнэлт /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Шинжээч Т.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 111 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 16-20 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 58-73 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 130-191 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь “Би Билгүүнийг цохиогүй, би ийм юм болно гэж бодоогүй” гэж мэдүүлж байгаа хэдий ч хохирогч Э.Билгүүний “Би энэ мессэжийг бичээгүй ш дээ тэгээд ч чи газрын даргад үзүүлж яах гээд байгаа юм бэ гээд Ганбилэгийг өөр рүүгээ татсан чинь намайг баруун гараараа татаад нэг алхуулаад өөдөөс зүүн гараараа эрүү рүү маш хүчтэй нэг удаа цохисон. Би шууд тэр дороо газар унаад миний гар хөл ямарч мэдээгүй болсон.” гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт болон түүний мэдүүлэг, гэрч Б.Энхбаатар, А.Батболд, Б.Энхцэцэг нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч С.Ганбилэгийн мэдүүлэг, хохирогч Э.Билгүүний эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч С.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Э.Б нь 5.701.514 төгрөгний хохирлын баримт ирүүлсэн боловч шүүгдэгчээс 10.000.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.