Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 45

 

“С.Х” сууц өмчлөгчдийн

Х олбооны нэхэмжлэлтэй, хариуцагч

О.Эад холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 142/ШШ2021/00262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “С.Х” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Эад холбогдох

 

 “Засвар үйлчилгээний зардал 510.000  төгрөг гаргуулах тухай”иргэний хэргийг,

Хариуцагч О.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 14*******ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагч О.Э нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч С.Х СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус С.Х СӨХ нь 2019 оны 03 дугаар сараас Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Уртбулаг баг 11*******р хороолол 14*******р байрны оршин суугчдын хурлаар манай СӨХ байгуулагдсан ба тус орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу илүү төлбөр төлөх ёстой ч бид хурлаараа ижил төлбөр төлөх шийдвэр гаргасан ч Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Уртбулаг баг 11*******р хороолол 14*******р байр 04 тоотод үйлчилгээ / гоо сайхан / үйл ажиллагаа эрхлэгч НОМЧ ГҮҮР ХХК нь энэ өдрийг хүртэл СӨХ*******ний засвар үйлчилгээний хөлсөө төлөлгүй өөрийн эрх ашгаа бодон бусдын эрх ашигт алдагдал учруулж иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2019 оны 9*******р сараас 2021 оны 1*******р сар хүртэлх нийт 17 сар /1 сарын төлбөр 30.000/ буюу нийт 510.000 / Таван зуун арван мянган/ төгрөгний хуримтлагдсан өр үүссэн байх тул гаргуулан өгч СӨХ*******г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Х СӨХ*******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус СӨХ*******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. "С.Х СӨХ*******г 2019 оны 01 дүгээр сарын 21*******ний өдөр бүртгэж Баян*******Өндөр сумын засаг даргын захирамж гарчээ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3*******д Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна" ба хуулийн 9.2*******д бүх гишуудийн 50*******иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно" гэж тус тус тусгасан. Гэтэл бүх гишүүдийн хурлын протоколд нийт 4 байрны оршин суугчдын ирц 70 хувь гэж байгаа боловч иргэдийн СӨХ*******д нэгдэхийг зөвшөөрсөн гарын үсгээс харахад ирц 50 хувьд хүрэхгүй байна. Манай байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж байхад СӨХ байгуулах хурал болох талаар огт мэдэгдээгүй, албан ёсны гэрээ байгуулаагүй. 2 жилийн хугацаанд засвар үйлчилгээ, орцонд цэвэрлэгээ хийж байгаагүй, гүйцэтгэх захирал Б.Батсайхан хурлын шийдвэр тусгагдсан ажил үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, биелэлтийн тайлангаа нэг ч удаа дүгнүүлээгүй. СӨХ нь тухайн оршин суугчдын зөвшөөрлийг авахгүйгээр дур мэдэн байгуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн СӨХ*******д мөрдөх дотоод журамд үнийн тарифт засвар үйлчилгээний хөлс 500 төгрөг, лифт үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 4.000 төгрөг, жижүүрийн хөлс 1.000*******3.000 төгрөг. хатуу хог хаягдал 2.000 төгрөг нийт 20.000 төгрөг лифттэй бол 30.000 төгрөг гэсэн ба манай байгууллага оршин суугчдын хаалгаар ордоггүй, бидний өдөр тутамд ашигладаг орцонд лифт байдаггүй байхад мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч "С.Х СӨХ*******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 142/ШШ2021/00262 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1,148 дугаар зүйлийн 148.3, Орон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3*******д баримтлан хариуцагч О.Эаас 510.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С.Х” СӨХ*******нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 15.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С.Х” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 262 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтад огт дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гомдолтой байна. Нэхэмжлэгч “С.Х” СӨХ*******ны хариуцагч надаас 510 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шүүх бүхэлд хангаж шийдвэрлэсэн. “С.Х” СӨХ*******г 2019 оны 01 дүгээр сарын 21*******ний өдөр бүртгэж Баян*******Өндөр сумын засаг даргын захирамж гарсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3*******д “Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна'\ 5.6.д “ Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна. ” хуулийн 9.2*******д бүх гишүүдийн 50*******иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар орон сууцанд амьдардаг оршин суугчдын 50 хувь оролцож дэмжигдсэнээр Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан гэж үзэж, тухайн шатны Засаг даргын захирамж олгодог гэж ойлгож байна. Манай байгууллага болох “Номч гүүр” ХХК Орхон аймаг Баян*******Өндөр сум Уртбулаг баг 11*******р хороолол 14*******р байр буюу бидний хэлж заншсанаар Амарсуд үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага байнгын үйл ажиллагаа явуулж байхад СӨХ байгуулах хурал болох талаар огт мэдэгдээгүй, албан ёсны гэрээ байгуулаагүй, 2 жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийж байгаагүй, гүйцэтгэх захирал гэх Б.Батсайхан нь хурлын шийдвэр тусгагдсан ажил үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, биелэлтийн тайлангаа нэг ч удаа дүгнүүлээгүй, СӨХ нь тухайн оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй, тухайн Орхон аймаг Баян*******Өндөр сум Уртбулаг баг 11*******р хороолол 14*******р байрны сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан эсэх тодорхойгүй, "С.Х” СӨХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус үйлдэл гэж үзсэн тул би зөвшөөрөөгүй. Орхон аймаг Баян*******Өндөр сум Уртбулаг баг 11 *******р хороолол 14*******р байрны оршин суугчид огт СӨХ байгуулах тухай хурал хийж байгаагүй, “С.Х” СӨХ нь өөр газрын СӨХ байгуулах тухай хурлын тэмдэглэлийг хэргийн материалд хавсаргасан байсан. Өөрөөр хэлбэл Бүрэнбүст багт байгуулсан СӨХ нь Уртбулаг багийн оршин суугчдаас төлбөр нэхэмжилж буй хэрэг юм. Мөн “С.Х” СӨХ*******д мөрдөх дотоод журамд үнийн тарифт засвар үйлчилгээний хөлс 500 төгрөг, лифт үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 4.000 төгрөг, жижүүрийн хөлс 1.000*******3.000 төгрөг, хатуу хог хаягдал 2.000 төгрөг нийт 20.000 төгрөг лифттэй бол 30.000 төгрөг, гэсэн ба манай байгууллага оршин суугчдын хаалгаар ордоггүй, лифт ашигладаггүй/ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтад харагдана/. Гэтэл анхан шатны шүүх Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “С.Х” Сөх 2019 оны 03 дугаар сард Орхон аймаг Баян*******Өндөр сум Уртбулаг 11*******р хороолол 14*******р байрны оршин суугчдын хурлаар байгуулагдсан байна” гэж үзсэн боловч тухайн байрны оршин суугчдын сууц өмчлөгчдийн холбоо байгуулах тухай хурлын тэмдэглэл хэргийн материалд хаана ч байхгүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 18*******ны өдрийн “С.Х” СӨХ байгуулах тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд: “Орхон аймаг Баян*******Өндөр сум Бурэнбүст багийн 11*******р хорооллын 27.28,29,30*******р байрны оршин суугчдын төлөөлөл оролцсон эрх ашгаа хамгаалуулах зорилготой сууц өмчлөгчдийн холбоо байгуулах асуудлаар хэлэлцэн 100 хувь саналаар дэмжигдэн байгуулсан” гэж тусгасан байсан ба шүүхийн шийдвэрт дээрх хурлын тэмдэглэл, түүнээс үүдэн гарсан төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Б.Батсайханыг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрүүд зэрэг нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй үнэлсэн, мөн хэргийн материалд хавсаргасан оршин суугчдын гарын үсэг цуглуулсан баримт нь LUX аpartment 11*******27 байр гэсэн байгаа. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.Д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж, хэт нэг талын эрх ашгийг баримталж шийдвэрлэсэн тул Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 262 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “С.Х” СӨХ нь хариуцагч О.Эад холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал 510.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч “С.Х” СӨХ нь 2018 оны 11 дүгээр сарын 18*******ны өдөр Орхон аймаг Баян*******Өндөр сум Бүрэнбүст багийн 11 дүгээр хорооллын байрны төлөөллүүд хурал хийж оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулах шийдэлд хүрч Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах шийдвэр гаргасан ба 2019 оны 01 дүгээр сарын 24*******ний өдөр ТУЗ*******ийн хурал хийж, ТУЗ*******ийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгож, холбооны эд хөрөнгийн хэмжээ, гүйцэтгэх удирдлага, орон тоо, бүтэц, цалингийн сан тогтоох, дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөө гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж ТУЗ*******ын хурлын тогтоол гаргасан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч О.Э нь Орхон аймаг Баян*******Өндөр сум Бүрэнбүст баг 11 дүгээр хороолол 14 дүгээр байрны 04 тоотод аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг “Номч гүүр” ХХК*******ийн захирлаар ажилладаг ба хариуцагч нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг сар бүр төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1., 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд “С.Х” сууц өмчлөгчдийн холбоог байгуулах бүх гишүүдийн хурлын шийдвэрт тухайн үед гомдол гаргасан талаар болон хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байх тул сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцсэн байна.

Хариуцагч О.Эын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 142/ШШ2021/00262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагч О.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ