Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух Д.*******,

 Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга П.Янжмаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа   Миний бие Д.******* нь ******* онд төрсөн. 1990 оноос 1992 он хүртэл ******* сумын ******* ******* д  болон д ажилчнаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд ******* ******* д орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа юм. 1989 оноос 1992 оны 09 дүгээр сарыг дуустал ажилласан. Ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар болон  гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 133 дугаар  зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооно” гэж,  мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “ эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135 дугаар зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмаар авагдсан,  гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байх тул тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэгч Д.*******ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* Нэгэн нэгдлийн   ад ажилтнаар,1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл  ******* аймгийн ******* сумын ******* ******* д Зочид буудлын  ажилчнаар ажиллаж байсан болох нь

 

1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээж бичилт хийлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 7-9 дугаар талд “ ...ажлын тухай мэдээ хэсэгт  ...ажилд авсан өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ шалтгааныг  заасан...”  тухай бичилтээр,  

 

 Тухайн онуудад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн “....******* нь 1986 онд ******* аймгийн 1-р арван жилийн сургуулийг төгссөн. 1989 онд ******* аймгийн лийн төгссөн. Төгсөөд ******* аймгийн ******* сумын ******* ******* д тогоочоор ажиллаж байсан. 1989 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

 Энэ  талаар гэрч Ч.ийн “...1989 онд ******* аймгийн лийн төгссөн. Д.******* шавар, будгийн ангийг миний бие Ч. нь гоёл заслаар сургуулиа төгсөж байсан. Сургуулиа төгсөөд 1989 онд ******* сумын ******* ******* д ад тогоочоор ажилладаг байсан. Хэдэн он хүртэл ад ажилласныг нь сайн санахгүй байна. Олон жил ажиллаж байсан. 3-4 жил лав ажиллаж байсан байх...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний хүсэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

 

          Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь  эргэлзээгүй хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж  үнэлж,  хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг  давхар нотолсон  гэж үзлээ.

 

       Иймд нэхэмжлэгч ийн *******ыг 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* Нэгэн нэгдлийн ад  ажилчнаар,1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл  ******* аймгийн ******* сумын ******* ******* д Зочид буудлын ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч ийн ******* нь 1992 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил  тэтгэврийн ын  шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******* аймгийн ын газрын 0920000339 дугаартай   архивын лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч  Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

           

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жөөмөн овогт ийн *******ыг 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын ******* Нэгэн д  ад ажилтнаар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл  ******* аймгийн ******* сумын ******* ******* д Зочид буудлын ажилчнаар ажиллаж байсан болох  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч  Д.*******ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА