| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00073/И |
| Дугаар | 150/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... аймгийн .... сумын .... баг, ..... гудамжны .... тоотод оршин суух, .... овогт ...... (РД:.........) хүсэлттэй ....... ээж мөн болохыг тогтоолгох, ........... нас барсанд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ........... нь ........... ээж мөн болохыг тогтоолгох, ......... нас барсанд тооцуулах тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1962 онд ......... аймгийн төв эмнэлэгт төрсөн. Би 1979-02-16 нд том хүү ............, 1983-03-01нд талийгаач хүү ............, 1984-11-16 нд охин ............, 1987-10-03 нд хүү .........., 1993-06-07 нд хүү ..........., 200-04-01 нд охин ........... нарыг төрүүлсэн. Миний бие 6 хүүхэд төрүүлж алдарт эхийн 1-р зэргийн одон авах нөхцөл бүрдээд байгаа юм. Гэтэл хүү ........... 1984-05-27-ны өдөр ......... аймгийн хүүхдийн тасагт өвчний учир эмнэлэгт нас барсан. Алдарт эхийн одон авах гэтэл талийгаач хүү ........... нас барсныг холбогдох байгууллагад бүртгүүлж нас барсны гэрчилгээг аваагүй. Бид эмнэлгийг холбогдох байгууллагад мэдэгдсэн байх гэж боддог байсан. Талийгаач хүүг ........ оршуулсан. Миний хүү ............. аймгийн ........ сумын эмнэлэгт төрсөн тэр үед эмчээр ажиллаж байсан одоо тэтгэвэрт гарсан ........... нар мэднэ. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Миний төрсөн эцгийг Санжаа гэдэг харин өргөж авсан эцгийг ........ гэдэг. Намайг бага байхад эх маань нас барсан учраас намайг аавын ахынх үрчилж авч өсгөж би .......... овоглож улаан паспорт, иргэний үнэмлэх авсан. Талийгаач хүү ........ төрсний гэрчилгээг авахад .......... авсан.
Иймд талийгаач ......... ээж ........... намайг төрсөн ээж нь мөн болохыг мөн ...... ......... нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч ......... гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 онд ........... аймгийн төв эмнэлэгт төрсөн. Би 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр том хүү ..........,
1983 оны 03 дугаар сарын 01-ний өдөр талийгаач ..........., 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин ..........., 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү ..........., 1993 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү ..........., 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр охин ........... нарыг төрүүлсэн. Миний бие 6 хүүхэд төрүүлж алдарт эхийн 1-р зэргийн одон авах нөхцөл бүрдээд байгаа юм. Гэтэл хүү ........ 1984 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ........ аймгийн хүүхдийн тасагт өвчний учир эмнэлэгт нас барсан. Алдарт эхийн одон авах гэтэл талийгаач хүү .......... нас барсныг холбогдох байгууллагад бүртгүүлж нас барсны гэрчилгээг аваагүй. Бид эмнэлгийг холбогдох байгууллагад мэдэгдсэн байх гэж боддог байсан. Талийгаач хүүгээ ........... оршуулсан. Миний төрсөн эцгийг ........ гэдэг харин өргөж авсан эцгийг ......... гэдэг. Намайг бага байхад эх маань нас барсан учраас намайг аавын ахынх үрчилж авч өсгөж би ........ овоглож улаан паспорт, иргэний үнэмлэх авсан. Талийгаач хүү ............ төрсний гэрчилгээг авахад .......... авсан. Иймд талийгаач ......... ээж ............. намайг төрсөн ээж нь мөн болохыг мөн ............. нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан: Хүсэлт гаргагчийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ....... төрсний бүртгэлийн лавлагаа, ........ төрсний бүртгэлийн лавлагаа, ........ аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн №100 тоот “Архивын лавлагаа”, цогцсыг хүлээн авсан ба олгосныг бүртгэх дэвтрийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний 1 дүгээр маягтын лавлагаа, (төрүүлсэн хүүхдийн тоо), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, ......... төрсний бүртгэлийн лавлагаа, ........... төрсний бүртгэлийн лавлагаа, .......... төрсний бүртгэлийн лавлагаа, .......... төрсний бүртгэлийн лавлагаа, ........... нас барсны бүртгэлийн лавлагаа, ........ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 14/240 тоот тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэн ......... “Алдарт эх”-ийн одон авах зорилгоор ........ ээж мөн болохыг тогтоолгох, ......... нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар
........., ............. нарын гэр бүлээс 1962 оны 09-р сарын 16-ны өдөр ................ төрж иргэний бүртгэлийн 256-д бүртгэгдсэн байна.
............ нь .............. 1983 оны 01-р сарын 01-ны өдөр гэр бүл болж 1983 оны 08-р сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж 07 тоот гэрчилгээ авсан.
......... .............. нарын гэр бүлээс
1983 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ......... төрж 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Иргэний бүртгэлийн 53-рт бүртгүүлсэн үйл баримт нь Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02-р сарын 17-ны өдрийн CVL 25430700010000988, CVL 25430700010000987 дугаарын төрсний бүртгэлийн лавлагаа,07 тоот гэрлэсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02-р сарын 17-ны өдрийн CVL 25430700010000987 дугаарын төрсний бүртгэлийн лавлагаанд 1983 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн ............. эцэг .............., эх ............. гэж бүртгэгдсэн байгаа нь ...... гэж МҮ 62091626 регистрийн дугаартай иргэний үнэмлэхэд бүртгэгдсэнтэй хүсэлт гаргагчийн эцгийн нэр зөрүүтэй, мөн ........... төрсөн эцэг ............... 2025 оны 01-р сарын 31-ны өдөр нас барсан гэсэн боловч гэх боловч 430704641337 иргэний бүртгэлийн дугаар бүхий нас барсны гэрчилгээнд ............. гэж бичигдсэн нь эцгийн нэр зөрүүтэй байна. ( х.х-ийн 5, 6, 16-рт)
Өөрөөр хэлбэл:......... эцэг ............, эх .............. гэсэн нь гэж нас барснаар тогтоолгох гэж буй 1983 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ........ төрсний бүртгэлд бүртгүүлсэн эцэг ..........., эх ............... гэж бүртгэгдсэн иргэний бүртгэлтэй тохирохгүй байна.
......... аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 02-р сарын 12-ны өдрийн 100 тоот албан бичигт ........ овогтой ........... 1 настай эрэгтэй тус эмнэлгийн хүүхдийн тасагт 1984 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болохыг цогцос олгосон бүртгэлийг үндэслэн лавлагааг олгов гэж эмнэл зүй эрхэлсэн дэд захирал ........ тодорхойлжээ. ( х.х-ийн 7-рт)
Цогцос олгосон, хүлээн авсныг бүртгэх дэвтэрт .......... овог тодорхойгүй (гаргацгүй) бичигдсэн, хүлээн авсан хүн нь тодорхойгүй байна. ( х.х-ийн 8-рт)
Нас барснаар тогтоолгох гэж буй 1983 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн ....... төрсний бүртгэлтэй эхийн овог эцгийн нэр зөрсөн тул ............... нарын дундаас 1983 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төрсөн .......... нас барсан гэх үйл явдал нотлогдохгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан үндэслэлгүй тул ....... хүсэлттэй ......... ээж мөн болохыг тогтоолгох, ............ нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА