Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ2025/00163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Сантмаргаз сумын .......... багт оршин суух ....... овогт ..........ын ........ын ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э........ нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Ж.А......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1985 оны 03-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 06-р сарын 18-ны өдөр хүртэл, 1988 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ...... нэгдлийн ...... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.......... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.А.........ын шүүхэд гаргасан хүсэлтийг дараах байдлаар өөрчилж байна. 1985 оны 06 сард сургууль төгссөн тул 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын ....... нэгдлийн ....... бригадад малчнаар, 1990 оны 07 сард гэр бүл болж 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ...... нэгдлийн ...... бригадад нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Хүсэлт гаргагчаас шүүхэд нэхэмжлэл гаргах даа тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/722 дугаар архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэж байсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/755 дугаартай архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудас /........../

5. Шүүх санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, хаягийн хуудас №7, ХААТР-15/А/, ХААТР-21/А/, төрөгсдийг бүртгэх анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Завхан аймгийн нийгмийн даатгалын газраас даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай баримт зэргийг гаргуулан авсан болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.А.........ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын ...... нэгдлийн ....... бригадад малчнаар, 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ....... нэгдлийн .... бригадад нормчноор тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн ажиллаж байсан талаар тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Ж.А........ нь Завхан аймгийн Сантмаргац сумын ...... нэгдлийн ....... бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мал маллаж байсан болох нь Завхан аймгийн архивын тасгийн А/722 дугаар лавлагаанд 1986 он, 1988 онуудад өрхийн тэргүүлэгч буюу аав Ж..... дээр хөдөлмөрийн хөлс тооцогдож бичилт хийгдэж байсан, Ж.А..........ын хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 3-12 сарууд, 1986 оны 1-6 сарууд, 1989 оны 3-12 сарууд, 1991 оны 1-11 саруудад цалин хөлс олгож бичилт хийж байсан талаарх, хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн а/1755 дугаар архивын лавлагаанд Ж.А........ нь ХЦ-ийн ...... дугаар ангид 1986 оны 06 дугаар сарын 19-нд хугацаат цэргийн албанд татагдаж, НАХЯ-ны сайдын 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг..... дугаар тушаалаар халагдсан, ХААТР-1 маягтын 14-т ажилладаг байгууллага ....... нэгдэл, ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил хоньчин, эрхэлж эхэлсэн он 1988, оршдог сум Сантмаргац, ХААТР-21 /А/ маягтын 14-т гэр бүлийн байдал гэрлэсэн, гэрлэсэн он 1990 гэж гэсэн бичилт, хаягийн хуудас №7 гэсэн маягтын 10-т хаана ямар ажилтай Завхан аймгийн Сантмаргац сумын 8-н жилийн сургуульд сурагч, 14-т хуудас бичсэн 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэж тус тус бүртгэгдсэнээр

Завхан аймгийн Сантмаргаз сумын ......... нэгдлийн ..... бригадад 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь ХААТР-15 /А/ маягтын 13-т ажилладаг байгууллага ........ нэгдэл, эрхэлдэг ажил барилгад нормчин, тооллогын он, сар, өдөр нь 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэж бичигдсэн бичилтүүдээр тус тус тогтоогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагчийг Завхан аймгийн Сантмаргац сумын ......нэгдлийн ..... бригадад 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал мал маллаж байсан, Завхан аймгийн Сантмаргаз сумын ....... нэгдлийн ...... бригадад 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ..... овогт Ж.........ын А..............ыг

-1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын ....... нэгдлийн ....... бригадад мал маллаж байснаар,

1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Сантмаргаз сумын ........ нэгдлийн ....... бригадад нормчноор тус тус ажиллаж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.А.........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ