Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ2025/00165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт оршин суух ......... овогт Ш........ Г...........ийн ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ш.Г....... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд бетон армотурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улиастай сумын Алтан харш ББХК-д нормчноор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна. Ажиллаж байсан талаараа зарим тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

2. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/273, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/2156 дугаар архивын тодорхойлолтууд, Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын тушаалууд, хуулийн этгээдийн лавлагаа, итгэмжлэл,

Шүүх санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, хаягийн хуудас №7, ХААТР-15/А/, ХААТР-21/А/, төрөгсдийг бүртгэх анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг 148 дугаар албан бичиг зэргийг гаргуулан авсан болсон.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б......... нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Ш.Г..........ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Хүсэлт гаргагч нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд бетон армотурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улиастай сумын Алтан харш ББХК-д нормчноор ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгох. Тухайн үеийн ажиллаж байсан талаар тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Хүсэлт гаргагч Ш.Г.........нь Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бетон армотурчнаар, Улиастай сумын Алтан харш ББХК-д 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1982 онд нээлгэж бичилт хийсэн №......... дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг дахь Техник туслалцааны барилга трестийн даргын 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар сургууль барилгын техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажилд авч хуваарилах тухай тушаалын хавсралтын 4 дүгээрт Ш.Г....... гэж бичигдсэн, 1983 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар Цэргийн албанд нас бие тэнцэж явах хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 13 дугаарт Ш........н Г...... гэж, Улсын барилга хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар Ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаалд Ш.Г.......ийг бетон арматур 3 хэсэгт хуваарилагдсан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн этгээдийн лавлагаанд Алтан харш ББХК 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Алтан харш ХХК болон бүртгэгдсэн, ХААТР-21 /А/ маягтын 14-т ажилладаг байгууллага Алтан харш компани, бүртгэсэн он 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, ХААТР-1 маягтын 13-т мэргэжил бетон арматурчин, ажилладаг байгууллага Шар тал хоршоололд, нормчин гэж бичигдсэн бичилтүүд, түүний төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

6. Иймд хүсэлт гаргагчийг Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл бетон армотурчнаар, Улиастай сумын Алтан харш ББХК-д 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ овогт Ш...........н Г.............ийн

-1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд бетон армотурчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улиастай сумын Алтан харш ББХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Г..........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ