| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00135/И |
| Дугаар | 311/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ2025/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... сумын ........ багт оршин суух ........ овогт Д...........ын Б..........ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б........, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын ...... нэгдлийн ..... бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын ..... ХК-д малчнаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.........шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б......... нь 1991 онд 8 дугаар ангиа төгсөөд ......р сумын ....... нэгдлийн ......... бригадад мал маллаж байсан. Мөн нэгдэл хувьчлагдаад компани болсон компанид мал маллаж байгаад 1995 оноос хойш хувийнхаа малыг өдийг хүртэл ........ сумын ....... бригадад маллаж байгаа. Иймд Д.Б.......ыг 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын ..... нэгдлийн ...... бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын .......ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Д.Б........ нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн архивын тасгийн тодорхойлолт, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж 1992 оноос 1994 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, итгэмжлэл зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягт, ХААТР 15-р маягт, төрөгсдийн бүртгэл анкет, төрсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг иргэний бүртгэлийн газраас, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б....... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Тэрээр өөрийгөө 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн..... сумын ...... нэгдлийн .....бригадад малчнаар,
1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......сумын ..... ХК-д малчнаар ажиллаж тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн байна.
3. Түүний дээрх хугацаанд мал маллаж байсан нь 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээлгэж, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 10 жилийн сургуульд сурагч, 1982 он гэсэн бичилт, ХААТР-15 маягтын 14-т эрхэлдэг ажил малчин гэж бичигдсэн зэргээр нотлогдож байна гэж үзэв.
4. Мөн түүний 2014 онд нөхөн даатгалд хамрагдах гэж байх үедээ Нийгмийн даатгалын байцаагчид өөрийнхөө талаар бичиж өгсөн өргөдөлд ...миний бие 1991 онд 8-р ангиа төгсөөд аав ээжийн гар дээр мал маллаж байгаад 1991-1994 онд дуустал ...... нэгдэлд малчнаар ажилласан. 1995 онд ажилгүй байсан, 1996 онд Дотоодын цэргийн ......-р ангид хугацаат цэргийн алба хаасан... гэж бичиж байсан байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн мал маллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ........ овогт Д.........ын Б..........ыг
-1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн .......сумын ...... нэгдлийн ..... бригадад мал маллаж байснаар,
1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ..... ХК-д мал маллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б.......... нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ