| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1909013980223 |
| Дугаар | 2023/ДШМ/1090 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/1090
2023 11 15 2023/ДШМ/1090
М.Мад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Сүхчулуун,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Очбадар,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Отгонцэцэг, шүүгч Д.Орхонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/715 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлоор М.Мад холбогдох 1909013980223 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайж овгийн М.М, 1978 оны 3 дугаар сарын 08-ны Увс аймаг, Улаангом суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт, ..................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:......................../;
Шүүгдэгч М.Ма нь “Нью войс” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байхдаа,
1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Ирланд улс руу гаргаж өгнө, виз чинь гарчихлаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.О 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 8.200.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,
2. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу коллежид сургуульд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.Э 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд 17.176.878 төгрөгийг залилан мэхэлж авсан,
3.Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу коллежид сургуульд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Н 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 15.630.339 төгрөгийг залилан мэхэлж авсан,
4. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу коллежид сургуульд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 13.450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,
5. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улсад сургуульд зуучилж виза гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч О.Ө 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд 34.298.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,
6. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу коллежид сургуульд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.А 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.Солонгын “Хаан” банк дахь 5041444737 дансаар 17.786.570 төгрөг,
7. Хохирогч А.А 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2.472.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 13.195.926 төгрөгийг тус тус М.С эзэмшлийн “Хаан” банк дахь 5041444737 дансаар шилжүүлэн авч залилсан,
8. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу коллежид сургуульд зуучилж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.Ш2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 19.833.000 төгрөгийг залилан авсан,
9. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали, Англи улс руу коллежид сургуульд зуучилж өгнө, виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 21.627.000 төгрөг “Хаан” банк дахь М.С эзэмшлийн 5041444737 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
10. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали, Англи улс руу коллежид сургуульд зуучилж өгнө, виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч О.Д 2019 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 21.627.000 төгрөг “Хаан” банк дахь М.Сэзэмшлийн 5041444737 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,
11. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали, Англи улсруу коллежид сургуульд зуучилж өгнө, виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, боддот байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ч.Х 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 20.955.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 8.409.000 төгрөгийг нийт 29.364.000 төгрөгийг “Хаан” банк дахь М.С эзэмшлийн 5041444737 дугаарын дансруу шилжүүлэн авч залилсан,
12. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “АНУ, Шинэ зеланд улс руу виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Я.Э 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 30.536.400 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлэн авч залилсан,
13. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоот “Нью войс" ХХК-ны байранд “Австрали улс руу 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд 100 хувийн баталгаатай явуулж өгнө" гэж хуурч хохирогч Х.Т 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2.982.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 103 121 төгрөгийг “Хаан” банк дахь М.С данс руу шилжүүлэн нийт 17.085.121 төгрөгийг залилан авсан,
14. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улсад суралцах аяллын виза гаргаж өгнө, сургуульд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Э.Эр 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 10.000.000 төгрөг, 6515 австрали доллар буюу 11.786.736 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,
15. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Хүүхдийн-100”-д байрлах “Хаан” банкны салбарт “Австрали Улс руу хүүхдийг нь сургуульд хамруулж виза гаргаж өгнө” гэж хуурч хохирогч Д.Д 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 4.932.000 төгрөгийг дансаар, сургалтын төлбөр гэж 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 11.204.15 австрали доллар буюу 20.179.000 төгрөгийг дансаар, “Аялалын визний үйлчилгээний хураамж, сургалтын хураамж 1.326.000 төгрөг, визний хураамж 3.300.000 төгрөг нийт 29.737.000 төгрөгийг залилан авсан,
16. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7.684.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 3.252.115 төгрөгийг нийт 20.932.115 төгрөгийг залилан авсан,
17. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд "Австрали улс руу виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Нью войс” ХХК-ийн байранд 14.844.000 төгрөгийг М.С данс руу, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20.190.160 төгрөгийг М С данс руу, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр визний хураамж гэж 1.135.000 төгрөгийг М.С дансаар авч нийт 36.169.160 төгрөгийг залилан авсан,
18. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес" төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.Н 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Нью войс” ХХК-ийн байранд 1.000 ам.доллар буюу 2.461.660 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3.300.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 7.560.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2.584.450 төгрөгийг тус тус дансаар авч нийт 15.906.110 төгрөгийг залилан авсан,
19. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес' төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг байранд “Австрали улс руу виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Г 2019 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Нью войс” ХХК-ны байранд 2000 ам.доллар буюу 5.314.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сургалтын төлбөр гэж хуурч 14.531.450 төгрөгийг М.С дансаар шилжүүлэн нийт 19.845.450 төгрөгийг залилан авсан,
20. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах компаний байранд “Шинэ зеланд улс руу хэлний сургалтанд явах виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 1.500 ам.доллар буюу 3.600.000 төгрөгийг бэлнээр, визний мөнгө 260 Шинэ зеланд доллар буюу 436.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 сард 750 ам.доллар буюу 1.762.000 төгрөгийг М.С данс руу, 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Содон хорооллын Хаан банкнаас 15.094.000 төгрөгийг М.Сданс руу шилжүүлэн авч нийт 20.892.000 төгрөгийг залилан авсан,
21. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах компаний байранд “АНУ-руу гэр бүлээр аяллын виз гаргуулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ж.Б 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Нью войс” ХХК-ны байранд 2.657.000 төгрөгийг дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр визний материалын төлбөр гэж 4 хүний 640 ам.доллар буюу 1.729.280 төгрөгийг бэлнээр нийт 4.386.280 төгрөгийг залилан авсан,
22. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд "Их британи улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч П.Т 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Нью войс” ХХК-ны байранд 3.380.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө 500.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр визний хураамж 2.400.000 төгрөгийг дансаар, аялалын хураамж 600.000 төгрөг нийт 7.280.000 төгрөгийг залилан авсан,
23. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Шинэ Зеланд улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Х.Б2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Нью войс" ХХК-ны байранд 1.321.000 төгрөгийг М.С данс руу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Урилга чинь ирсэн сургалтын төлбөрийн мөнгө” гэж 13.805.525 төгрөгийг М.С данс руу, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Батлан даагч болохгүй байна, батлан даагч аргалж өгнө” гэж 2.648.000 төгрөгийг М.С данс руу, нийт 17.774.525 төгрөгийг залилан авсан,
24. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “АНУ-н виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 2.500 ам.доллар буюу 6.597.500 төгрөгийг залилан авсан,
25. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.И 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ‘Нью войс” ХХК-ны байранд 1.585.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 8.315.000 төгрөгийг нийт 12.900.000 төгрөгийг залилан авсан,
26. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Шинэ зеланд улсын сургуулийн виз гаргаж, тус улсын Доминион сургуульд хамруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.А 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 6.450.000 төгрөгийг М.Солонгоогийн дансруу, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байрлах “ХХБ”-ны банкинд 17.776.240 төгрөгийг Шинэ Зеланд улсын Окланд хотод байрлах Доминион сургуулийн 02-01440058826-000 гэсэн данс руу шилжүүлэн авч нийт 24.226.240 төгрөгийг залилан авсан,
27. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.О 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 7.262.500 төгрөгийг М.С дансаар 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 7.762.500 төгрөгийг залилан авсан,
28. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 Тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.М 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд сургалтын төлбөр гэж 12.716.700 төгрөгийг 1.100.000 ам.доллар буюу 2.707.100 төгрөгийг, нийт 15.423.800 төгрөгийг залилан авсан,
29. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд "Австрали улсын виз гаргаж өгнө Сидней хотод суралцуулна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч О.Г 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр “Нью войс" ХХК-ий ажилтан Т.М эзэмшлийн “Хаан" банк дахь 5028703620 дансаар 12.675.840 төгрөгийг, мөн өдөр визний хураамжинд 570 австрали доллар буюу 1.073.880 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр визний хураамж гэж 521.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро молл” худалдааны төвд байрлах “Төрийн банк”-ны дансаар 125.000 төгрөгийг БНХАУ-н Бээжин хотод байрлах Шинэ зеланд улсын элчин сайдын яам руу, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 95 400 төгрөгийг нийт 15.991.120 төгрөгийг залилан авсан,
30. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Шинэ зеланд улсын сургууль суралцуулна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г П 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 2600 доллар буюу 6.687.200 төгрөгийг “Хаан" банк дахь М.С5041444737 дугаарын дансаар, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сургуулийн төлбөр 25.323.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас БНХАУ-н Бээжин хотын “Бээжин” банкруу 9.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 584.075 төгрөгийг нийт 32.603.275 төгрөгийг залилан авсан,
31. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо "Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 Тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд "Австрали улсын виз гаргуулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.А 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 5.320.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 17.000.000 төгрөгийг дансаар, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар нийт 24.320.000 төгрөгийг залилан авсан,
32. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.О 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн Б-12 давхар 1203 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нью войс” ХХК-ны байранд 2500 паунд буюу 8.552.500 төгрөгийг залилан авсан,
33. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Э.О 2019 оны 02 дугаар сарын 12, 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд “Нью войс” ХХК-ийн байранд 6.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогын 5041444737 дугаарын дансаар, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500.000 төгрөгийг В.Б эзэмшлийн “Хаан" банк дахь 5023297646 дансаар, 2019 оны 09 сарын 24-ний өдөр 360.000 төгрөгийг “Голомт” банк дахь өөрийнхөө 1909381803 дугаарын дансаар зэргээр нийт 6 860 000 төгрөгийг залилан авсан,
34. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч П.Э “Нью войс” ХХК-ны байранд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ‘сургалтын төлбөр төл, сургуулиас чинь үнэмлэхийг нь чинь авна” гэж 13.500.000 төгрөгийг нийт 16.000.000 төгрөг залилан авсан,
35. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали улсын виз гаргаж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.М 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Нью войс” ХХК-ны байранд 4.972.000 төгрөгийг залилан авсан” гэх үйлдэлтэй эрүүгийн 2009005960324 дугаартай хэргийн нотлогдож байгаа байдал,
36. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Охин Б.Н, хүү Б.М нарт Их британи улсын виз гаргаж өгнө, сургуульд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.М “Нью войс” ХХК-ны байранд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5.100.000 төгрөгийг дансаар, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2.250.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг нийт 7.850.000 төгрөгийг залилан авсан,
37. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд "Австрали улс руу аялуулна, суралцуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С Г 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” ОУХТ-н “Хас” банкны салбараас 4.938.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд 3.900.000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5.422.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд 11.420.000 төгрөг нийт 25 680.000 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
38. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали улсын Сидней хотын их сургуулийн англи хэлний бэлтгэлд суралцуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.А хуурч 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Нью войс" ХХК-ны байранд 7.926.000 төгрөгийг “Хаан" банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Хаан” банк дахь Б.Энхзаяагийн эзэмшлийн 5024769879 дугаарын дансаар 21.489.272 төгрөгийг, нийт 29.415.272 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
39. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс" ХХК-ийн байранд “АНУ-н виз найдвартай гаргаж өгнө. 100 хувийн баталгаатай, урьд нь олон хүмүүсийг зуучилж АНУ-д гаргаж байсан” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Д 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь Б.Э эзэмшлийн 5090530081 дугаарын дансаар нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
40. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес" төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали Улс руу хэлний бэлтгэлд хамруулж өгнө, сургуулийн урилга зуучилж авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.О 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5.944.500 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сургалтын төлбөр гэж 21.187.050 төгрөг, нийт 27.131.550 төгрөгийг М.Солонгоогийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5041444737 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
41. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Их британи улсад аялуулж, аяллын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ч.О 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Хаан” банк дахь М Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар 5.124.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
42. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Н 2018 оны 03 дугаар сарын 29- ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны орчимд байрлах Хаан банкны салбарт зуучлалын хөлс гэж 10.000.000 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогийн 5041444737 дугаарын дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Нью войс” ХХК-ийн байранд банкны баталгааны мөнгө 4.876.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Австрали улсаас сургалтын төлбөр гэж 6015 австрали доллар буюу 11.625.778 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20- ны өдөр визний мөнгө 490.000 төгрөг, урилганы мөнгө 880.000 төгрөг нийт 27.625.778 төгрөгийг залилан авсан,
43. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах "Нью войс” ХХК-ийн байранд “Австрали Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.Б 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Хаан” банк дахь М.Солонгоогийн 5041444737 дугаарын дансаар 7.428.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан,
44. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд "Австрали Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Э.Б хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сургалтын төлбөрт 5.640 австрали доллар буюу 10.774.200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4.000 австрали доллар буюу 7.620.000 төгрөгийг нийт 18.364.200 төгрөгийг Австрали улс дахь арилжааны банкны дансаар шилжүүлэн авч залилсан,
45. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Г 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Хаан” банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
46. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали Улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.Х 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500 000 төгрөг, 05 дугаар сарын 17-ны өдөр 500 000 төгрөг, 05 дугаар сарын 31-ний өдөр 6 227 000 төгрөг, 06 дугаар сарын 08-ны өдөр 1 693 300 төгрөг, 08 дугаар сарын 09-ний өдөр 804 867 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 11 048 100 төгрөг нийт 20.773.267 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
47. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес" төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Австрали улсын Кантербури сургуульд бүртгүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Нью войс” ХХК-ийн байранд 500 доллар буюу 1.260.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5760 доллар буюу 11.972.042 төгрөгийг “Хаан” банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар нийт 13.232.042 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
48. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ийн байранд “Шинэ зеланд Улсын Окланд хотод хэлний бэлтгэлд сургах сургалтын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.С 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.692.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр сургалтын төлбөр гэж 13.381.420 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 537.785 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 95.400 төгрөгийг нийт 21.706.605 төгрөгийг “Хаан" банк дахь М.Солонгоогийн эзэмшлийн 5041444737 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
49. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро бизнес" төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс" ХХК-ийн байранд “Австрали улс руу зорчих виза гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Л 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний төлбөрт 2 660 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01- н.ий өдөр “Австрали улсад суралцах сургуулийн төлбөр” гэж итгүүлэн М.Солонгын эзэмшлийн “Хаан” банкны 5041444737 дугаарын дансаар 14 781 820 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2 хүний визний хураамж гэж 984 000 төгрөг нийт 18 425 820 төгрөг шилжүүлэн авч залилсан,
50. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо "Метро бизнес” төвийн Б-12 давхар 1203 тоотод байрлах “Нью войс” ХХК-ий байранд “Англи улс руу суралцуулна"гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний хооронд нийт 24,468,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны 1909381803 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан буюу нийт 886.953.079 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан, залилан мэхлэх гэмт хэргийг байнга, амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Магийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Тайж овгийн М.Мад Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Маг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Маг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 15.000.000 /арван таван сая/төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ма нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Магаас 8.823.110 /найман сая найман зуун хорин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Н 3.423.110 /гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун арав/ төгрөг, хохирогч Б.Ихбаярт 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.Ма нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, E-2659352 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Мад буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар шүүгдэгч М.Магийн өмчлөлийн Y-2204028726 дугаартай Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баян-Монгол хорооллын Нарны зам 406 дугаар байрны 45 тоот 114.86м2 талбай бүхий 4 өрөө орон сууц, 311 тоот авто зогсоолын хамт, М.Солонгоогийн эзэмшлийн Хаан банкны 5041444737 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Магийн өмгөөлөгч Б.Очбадар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар “Нью войс” ХХК нь 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд 10000 гаруй иргэнийг гадаадын аялал, сургалт, сургуульд зуучлан явуулж байсан туршлагатай талаараа шүүгдэгч М.Магийн хувьд тодорхой мэдүүлсэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л бичгийн баримтуудыг буюу 5-н хавтас материалыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргаж өгсөн. Түүнчлэн шүүх хуралдаанд “Нью войс” ХХК-ийн 2005 оноос 2020 оны хүртлэх татвар, нийгмийн даатгалын тайлан, мэдээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс “Нью войс” ХХК-ийг буюу шүүгдэгч М.Маг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.7 дугаар зүйлийн 15.7.6 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл аваагүй атлаа хохирогч нартай хувийн аялал хийхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээгээр халхавчлан сургалтанд зуучлах үйл ажиллагааг эрхэлдэг байсан” гэж дүгнэсэн. Гэтэл “Нью войс” ХХК нь 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Аялал жуулчлал”, “Албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ”, “Модон эдлэлийн үйлдвэрлэл” гэсэн чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлж, 000017679 дугаартай /регистрийн дугаар: 5012767/ гэрчилгээ авсан байдаг. Хэдийгээр 2005 онд гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлэх үед Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтанд хамруулахад зуучлах үйлчилгээ үзүүлэх” үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй байсан. Харин “Нью войс” ХХК-ний хувьд тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж болох үйл ажиллагааг 2005 оноос хойш тасралтгүй явуулж байсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь хэсэгт “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтанд хамруулахад зуучлах үйлчилгээ”-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд оруулж нэмсэн, 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар шинэчлэн найруулж мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.6 дахь заалтаар зохицуулсан. Гэвч 2020 оны байдлаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас дээрх чиглэлийн тусгай зөвшөөрлийг олгосон тохиолдол байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс прокурорын зөвшөөрлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 25ка2/8889 дугаартай албан бичгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд “...хэрэг бүртгэлтийн 190903147 дугаартай хэрэгт Гадаад улс оронд хэлний бэлтгэлд суралцахад зуучлахад эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг эсэх, хэрэв тусгай зөвшөөрөл авдаг бол “Нью войс” ХХК нь энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан эсэх талаар болон холбогдох материалын хамт яаралтай хуулбарлаж өгнө үү” гэсэн агуулгатай хүргүүлсэн /4-р хх-ийн 201-рт/ боловч түүний хариуг аваагүй орхигдуулсан. Нийт хохирогчоор тооцогдсон 50 иргэнийг бүгдийг нь гадаадын сургалтанд зуучилсан, 50 хохирогчийн гадаадад суралцах хэрэгцээ шаардлагыг ашиглан, итгэл төрүүлэн хуурч, шүүгдэгчийн үг, үйлдэлд автаж төөрөгдөлд орсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт буй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гадаадад хувийн аялал хийх, өөрийн гэр бүл, садан төрөлтэйгөө уулзахаар аялах гэсэн төрөл бүрийн шалтгаан, нөхцөлүүд байсан. Үүнд анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл зарим хохирогчоор тооцогдсон иргэдийн хувьд урьд нь өөрсдөө болон гэр бүлийн гишүүдээс нь “Нью войс” ХХК-иар зуучлуулан гадаад улс руу аялах, суралцахаар явсан нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Түүнчлэн анхан шатны шүүх хуралд мэдүүлэг өгсөн 5-н хохирогчийн хувьд болсон үйл баримт, нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж үзэж байна. 2016 оны гэх 1 хохирогчтой холбоотой үйлдэл, 2017 оны гэх 1 хохирогчтой үйлдэл, 2018 оны гэх 18 хохирогчтой үйлдэл, 2019 оны гэх 30 хохирогчтой үйлдэл нийт 50 үйлдлийг дурдаж тухайн иргэдийг залилан мэхэлж хохирол учруулсан гэжээ. Энэ байдлаас дүгнэвэл М.Ма нь 2005 онд өөрийн үүсгэн байгуулсан “Нью Войс” ХХК-ниар халхавчлан маш олон иргэдийг залилан мэхэлж хохирол учруулсан байх боломжтой бөгөөд тухайн компаниас үйлчилгээ авч, захирал М.Матай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, “Хувийн аялалд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан нийт иргэд бүгд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчоор тооцогдож хохирогч болохоор байгаа юм.
Нью Войс” ХХК болон гүйцэтгэх захирал М.Ма нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа хичнээн иргэдийг гадаадад улс руу сургалтанд зуучилсан талаарх бодитой дүгнэлт хийх ёстой байсан. Хуулийн этгээдийн болон М.Магийн хувьд урьд нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад ямар нөхцөл байдал шалтгаанаас болж үйл ажиллагаа нь доголдох болов гэдэгт дүгнэлт хийх. Өөрөөр хэлбэл мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ньюь Войс" ХХК нь болон М.Магийн хувьд үндэслэл бүхий эрсдэл байсан эсэхийг огт шалгаагүй орхигдуулсан. Шүүх хуралдаанд М.Магийн өгсөн мэдүүлэг болон хохирогчоор шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн Ц.Маралмаа, Г.Халиун, Б.Ариунболд, Э.Батжаргал, Т.Сүхбат нарын мэдүүлгээр “Нью Войс” ХХК-ний үйл ажиллагаа урьд нь тогтвортой явагдаж байсан, дээрх хохирогч нар нь бүгд өөрийн гэр бүл, садан төрөл, найз нөхдийн харилцаа холбоогоор дамжуулан урьд нь гадаад улс руу сургалтанд зуучлуулсан тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсээс сургалтанд зуучлуулан гадаад улс руу явж байсан, өөрсдөө ч сургалт болон аялалын зорилгоор зуучлуулан явж байсан болох нь хангалттай тогтоогдлоо. Гагцхүү хэдийгээр сургалтанд зуучлуулсан иргэдийн хувьд харилцан адилгүй байдлаас шалтгаалан материал судлагдах, бүрдүүлэх, нэмэлт материал цуглуулах, виз мэдүүлэх зэрэг маш олон төрлийн шалтгааны улмаас удаан хугацаагаар хүлээгдэх нөхцөл байдлууд үүсч байсныг мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн 2016, 2017 оны тус тус 1, 2018 оны 18, 2019 оны 30 иргэний гомдол шалгагдсан. Өөрөөр хэлбэл урьд нь буюу 2016 оноос өмнө зуучлалын үйлчилгээ авсан иргэдээс огт гомдол гаргаагүй байна гэж үзэж хангалттай үйл баримт харагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдсан үйлдлүүд нь дэлхий нийтийг хамарсан Цар тахал /Ковид-19/-тай холбоотойгоор дэлхийн бүхий л улс орнууд хилээ хаасан, мөн сургалтууд цуцлагдсан, үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 30 дугаар тогтоол гаргасан бөгөөд тогтоолын 4 дэх заалтаар “БНХАУ-тай хиллэх хилийн авто замын боомтоор тээврийн хэрэгслээр болон явганаар нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх асуудлыг Дипломат харилцаа, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хятадын талтай 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дотор харилцан тохиролцож, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт, хилийн боомтын хяналтыг сайжруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т тус тус” даалгасан байдаг бөгөөд үүнээс хойш Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч Монгол Улсын хилээр нэвтрэхийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрүүд гарсан. “Нью Войс” ХХК нь болон М.Магийн хувьд ч иргэдтэй байгуулсан “Зуулчлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.1.2-т Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр зэрэг талуудаас үл хамаарах шалтгаануудыг тодорхой тусгаж өгсөн байгаа болно. “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дөрөвт “Зуучлагчийн эрх, үүрэг”, тавд “Зуучлуулагчийн эрх, үүрэг” зэргийг маш тодорхой тусгасан ба гэрээний хэрэгжилтийн хугацааг нарийн тодорхой тусгаагүй. Энэ нь үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хугацаа харилцан адилгүй байдагтай холбоотой болох нь харагдаж байгаа ба Иргэний хуулийн 410 дугаар зүйлийг зөрчөөгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2005 оноос 2019 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Нийт 10.000 гаруй оюутан залуучуудыг сургалтаар болон аялал жуулчлал, дагалдангаар гээд олон нөхцөлөөр зуучилж явуулсан. 2017 онд БНХАУ-д компани байгуулсан, 2018 онд Австрали улсад компани байгуулсан. Би 2019 онд Хятад улсад байх компанийнхаа үйл ажиллагааг явуулахаар явсан. Яг энэ үеэс хойш буюу 2019 оноос хойш болсон асуудал байдаг. Гадаад улсад оюутан зуучлах асуудал гээд яригддаг. Оюутны сургууль болгонтой манай компани гэрээ байгуулдаг. 16 жилийн туршид би нийт 53 удаа хуралд оролцож, 60 гаруй орны 800-аас 1000 гаруй сургуультай харьцаж байсан. Манай улсад тохирох сургуулийн мэдээллийг оюутнуудад өгсний дараа сонголтуудыг хийдэг байсан. Мөрдөн байцаалтын явцад надаас нэг ч баримт аваагүй. Би өдөр болгон баримтаа чирээд очиж байсан. Манай компани 30 гаруй ажилчинтай. Би заримдаа гадагшаа явсан тохиолдолд баримтыг өөрөө хянаж чадахгүй. Манай ажилчид болгон дээр сард 10 гаруй оюутны материал хянагдаад явж байсан. Сургуультай гэрээтэй тул оюутныг Монгол улсад иртэл нь манай компани хариуцдаг байсан. Манай байгууллага хийсэн зүйл ихтэй компани байгаа. 2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гэнэт шалгалт орж ирсэн. Манай компанийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Би хариуд нь “тиймээ, бид тусгай зөвшөөрөл авахыг хүсэж байна” гэсэн. Тийм ч учраас би гадаадад суралцагчдыг дэмжих нэгдсэн холбоо байгуулах санал гаргасан. Би 2013 онд зөвшөөрөл авахаар Боловсролын яаманд материал бүрдүүлж өгсөн боловч хариу өгөхгүй байж байснаа засаг хоёр, гурван удаа солигдсоны дараа 2017 онд Боловсролын яамнаас “ ...одоохондоо эрх олгох боломжгүй байна. Чөлөөт зах зээлийн хуулиар явна. Гадаадад суралцаж байгаа оюутнуудыг даатгалд сайн хамруулаарай, бид хамгаалах боломжгүй байна” гэх хариуг зөвшөөрөл хүссэн материалтай хамт өгсөн. Бид тусгай зөвшөөрлөө авах гэж холбоо хүртэл байгуулсан. Манай компани оюутнуудын баримтыг архивладаг. Учир нь, оюутны араас ар гэрийнхэн нь явдаг байсан. Бүх оюутны материал байгаа. Манай орны оюутнуудын суралцах зөвшөөрөл сургуулийн төлбөрийг төлсний дараа гардаг. Хохирогч болсон 50 хүний хувьд намайг БНХАУ-руу явсны дараагаар буюу Ковидын үед хил хаагдсан Монгол Улсад орж ирж чадахгүй байх үед гомдол гаргасан байдаг. Уг 50 хүн дотор 17-18 орчим хүний виз гараад яваад ирсэн байгаа. Бусад хохирогч нарын материал бүрдүүлэлт явагдаж байсан. Элчин сайдын яамны шалгуур улирал болгон өөрчлөгддөг. Жишээ нь, гэрлэлтээ батлуулснаас хойш 6 сарын дараа элчин сайдын яаманд хандах эрх нээгддэг, эсхүл эрүүл мэндийн шалгуур дээр хувь хүний нууцтай холбоотой асуудал гардаг, өвчтэй бол эдгэрэх хугацааг хүлээдэг гэх мэт асуудлууд байдаг. ...” гэв.
Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Мад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан хуулийг зөв хэрэглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэг хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокуророос эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд “ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.
Мөн Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан зарим хэсгүүдийг хангаагүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн гэх 5 хавтас бүхий нотлох баримтад анхан шатны шүүхээс хэрхэн дүгнэлт хийж, үүнд авагдсан нотлох баримтыг хэрхэн няцааж, үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд огт дурдагдаагүй байна.
Мөн шүүгдэгч М.Мын үйлдлээс шалтгаалан виз мэдүүлсэн хохирогч нарын виз цуцлагдсан эсэх талаар шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд хохирогч нарын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудаас шалтгаалж гадаад улсад мэдүүлсэн виз нь гараагүй, татгалзсан асуудалд М.М нь хэрхэн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх, мөн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацааны хувьд зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид хэрэгжих нөхцөл байдал байсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.
Хавтаст хэрэгт шүүгдэгч М.Мын үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг бодитой тогтоох шаардлагатай бөгөөд тухайн хохирлоос хохирогч нарт буцаан олгогдох боломжгүй буюу визний хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр зэргүүдийг хохиролд оруулан тооцохоор бол хэрхэн яаж хохиролд тооцох эсэхийг тайлбарлах, мөн нэр бүхий 50 хохирогчтой байгуулсан зуучлалын гэрээ биелэгдсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна гэж үзлээ.
Тухайлбал яллах дүгнэлтэд авагдсан хохирогч Г.О нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан байна. /1хх 12-15/ гэвч түүний хохирсон гэх асуудал нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд болсон гэх үйл баримт байх боловч түүнд Их Британи нэгдсэн вант улсад виз дарагдсан байх бөгөөд тэрээр Монгол улсын хилээр 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гарч, 10 дугаар сарын 14-ний өдөр буцаж орж ирсэн байна. /1хх 72-76/ Дээрх нөхцөл байдлаас үзэхэд М.М болон Г.О нарын хооронд байгуулсан зуучлалын гэрээ нь биелэгдсэн эсхүл биелэгдээгүй, мөн Их британи нэгдсэн вант улс руу явна гэж хэлсэн боловч тухайн улсын виз Ирланд улс руу нэвтэрч болдог эсэх талаар гадаад хэргийн яамны консулын газраас тодруулах боломжтой байсан. Хэргийн үйл баримтад Ирланд улс руу гаргаж өгнө, виз чинь гарчихлаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж гэж гэмт хэргийн санаа сэдлийг улсын яллагч тодорхойлжээ. Гэтэл Г.О виз гарсан байх бөгөөд тухайн улс руу нэвтэрч очсон нь гэмт хэрэг мөн эсэхэд үйлдэл тус бүрээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан тус шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Магийн өмгөөлөгч Б.Очбадарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/715 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ