| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00149/И |
| Дугаар | 311/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 311/ШШ2025/00187
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 5, байрлах ......... банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... баг, Т.........., Арвижих ...... тоотод оршин суух хаягтай Д.Ш........ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 9.807.489.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ....... банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ш........аас ....... банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 9.807.489.39 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж ...... банкинд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ш...... нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д....... овогтой Ш....... нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ...... банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч тодорхой шалтгааны улмаас зээлээ төлөлгүй удсан нь үнэн болно. Үлдсэн 9.807.489.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....... банкнаас хариуцагч Д.Ш.......д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.807.489.39 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Ш......... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д....... овогтой Ш......... нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ...... банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авч тодорхой шалтгааны улмаас зээлээ төлөлгүй удсан нь үнэн болно. Үлдсэн 9.807.489.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170.282 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ....... банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ш......д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.807.489.39 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Д.Ш........ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87.416 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 87.416 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ