| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00187/И |
| Дугаар | 304/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00198
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: З.С*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.А*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,050,000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00187/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.С******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.С******* нь В.А*******тай машины наймаа хийсэн. В.А*******гаас суудлын автомашин авахаар болж өөрийн портер машиныг ямар нэгэн зөрүүгүйгээр солисон. Харин портер машиныг авч явахдаа надаас 3 тооны адуу ачиж яваад зараад мөнгийг нь явуулна гэсэн боловч одоог хүртэл явуулаагүй. Иймд В.А*******гаас адууны үнэ 4,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С******* хариуцагч В.А*******д холбогдуулан 4,050,000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч В.А******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.С*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 4,050,000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг хариуцагч В.А******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 39,875 /гучин есөн мянга найман зуун далан тав/ төгрөг, хариуцагч В.А*******гаас 39,875 /гучин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА