| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00238/И |
| Дугаар | 304/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2025/00200
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э*******ийн О*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,641,489 /дөрвөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00238/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э.О******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Т******* ББСБ ХХК-тай №3Г2024052821790 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "iphone15" маркийн гар утсыг нийт 3,888,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 190,774 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зуйлийн 3-т заасныг ундэслэн гэрээг цуцлаж, шуухэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 3,623,361 төгрөг, үндсэн хүү 848,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169,688 төгрөг, нийт 4,641,489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Э.О*******д холбогдуулан 4,641,489 /дөрвөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлага 4,641,489 /дөрвөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг хариуцагч Э.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 44,607 /дөчин дөрвөн мянга зургаан зуун долоо/ төгрөг, хариуцагч Э.О*******аас 44,607 /дөчин дөрвөн мянга зургаан зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА