Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ... г******* ов******* Н*******ийн Д*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай 304/2025/00175/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Н.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Д******* нь өв нээлгэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд дараах байдлаар хүсэлтийн шаардлагаа тодорхойлж байна.

Миний төрсөн ах Н*******ийн Ц******* нь 1958 онд Сайхан суманд төрсөн бөгөөд сумандаа амьдарч байгаад 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний ах Н.Ц******* нь насаараа ганц бие амьдарч, гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болоогүй.

Миний бие өвчтэй ахыгаа өөд болтол харж хандан, асран халамжилдаг байсан. Миний ахын амьдарч байсан газар нь сайхан сумын урд хороонд байдаг. Уг газрыг сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар т*******оолоор олгосон. Энэхүү газрыг би өөрийн нэр шилжүүлэн авах хүсэлтэй байгаа бөгөөд миний бие хуулийн хугацаа байдаг талаар мэдээгүй. Мөн миний бие өвдөж байнгын эмнэлэгээр явж, эмчилгээ хийлгэсэн шалтгааны улмаас өв нээлгэх хугацааг хэтрүүлсэн. Иймд өв нээлгэх хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Нас барсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Садан төрлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар газар өмчлүүлэх тухай захирамж, захирамжийн хавсралт /хэргийн 8-9-р хуудас/,

-Хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн хүсэлт гаргагчийн хүсэлт /хэргийн 23-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

1.Хүсэлт гаргагч Н.Д******* нь өвлөгчөөр т*******оолгох тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хүсэлтийн шаардлагаа өв хүлээн аваха хугацаа сэргээлгэх гэж өөрчилжээ.

2. Хүсэлт гаргагчийн төрсөн ах Н.Ц******* нь Булган аймгийн Сайхан сумын .. дугаар баг, ... дугаар хорооны урд хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

4. Хүсэлт гаргагч нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд өв хүлээн авах хүсэлтээ хуулийн мэдлэг дутмаг болон өвчний учир байнгын эмнэлэгээр явж, эмчилгээ хийлгэж байсны улмаас хуулийн хугацаанд гаргаагүй гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн болон 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрүүд байх бөгөөд өв хүлээн авах хуулийн хугацаа 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.

Мөн хуулийн мэдлэг дутмаг байх нь өв хүлээн авах хугацаа сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд хүсэлт гаргагчийг өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл т*******оогдсонгүй.

5. Иймд хүсэлт гаргагч Н.Д*******ын өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Д*******ын өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА