Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 304/ШШ2025/00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Орхон сум, Засаг дарга Х.Ундрахбаярын хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Т*******ийг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00228/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь Б.Т*******ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.Т******* нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоод Сум хөгжүүлөх сан-гийн эх үүсвэрээс Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсөлд оролцон, шалгарч Орхон сумын Засаг даргатай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар гэрээ байгуулж, 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, 2,300,000 төгрөгийн үнэтэй үрлэгээ, ханзархай, шулуун оёдлын машин зэрэг тоног төхөөрөмж олгосон.

Б.Т*******ийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан зээлийн эргэн төлөлтийг барагдуулах болоход Орхон сумын ..... багт оршин суух хаягтаа 2018 оноос хойш амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Тоног төхөөрөмжийн санхүүгийн гэрээ /хэргийн 2-4-р хуудас/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймаг, Орхон сум, ..... багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаар Б.Т******* нь оршин суух хаягтай бүртгэлтэй боловч оршин суухгүй байгаа талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймаг, Орхон сумын Засаг дарга Х.Ундрахбаярын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Б.Т*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Б.Т******* нь Сум хөгжүүлэх сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдан Тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээг Орхон сумын Засаг даргатай 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байна.

3.2.2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дууссан боловч Б.Т******* нь зээлээ эргэн төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

3.3.Б.Т*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахаар шүүхэд хандахад түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, Орхон сумын Мандал багт бүртгэлтэй боловч хаягандаа оршин суудаггүй болох нь Мандал багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаар албан бичгээр тогтоогдсон.

4.Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ын Т******* /ЙЕ84032107/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ын Т******* /........../-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б*******ын Т******* /.........../-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА