Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0204

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: “У******* ц т с” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “ эв п” ХХК,

Маргааны төрөл: “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/202401******* дугаарын тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, тендерт “ эв п” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, “У******* ц т с” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/67 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Л.Н,  хариуцагч “У******* ц т с” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Э.Х, З.Б, Н.Б, С.Т, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Ж.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Б, В.А, өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.С” ХХК-иас “У******* ц т с” ТӨХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан: “1/.Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ" худалдан авах УБЦТС/202401******* дугаарын тендерийг үнэлсэн шийдвэр /зовломж/-ийг хүчингүй болгуулах;

2/.Тендерт " эв п" ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах;

3/.У******* дулааны с ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/67 дугаар дугаар тендерээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, "С" ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. 2024 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 30-ны өдөр “Кабель гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лабортори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/202401******* дугаар тендер шалгаруулалтын баримт бичгийг У******* ц түгэх с” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр баталжээ.

3. Уг баримт бичгийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ дугаар “У******* ц т с” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Үнэлгээний хороо”-г байгуулсан.

4. УБЦТС/202401******* дугаар “Кабель гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лабортори, багаж, засвар үйлчилгээ” нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтын нээлттэй тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч “С” ХХК-ийг холбогдох Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн шаардлага шалгуур үзүүлэлтийг ирүүлэхийг шаардах ТШЗ-ны 18 дугаар зүйлийн 18.1-д заасан маягтын дагуу Ижил төстэй гэрээ ирүүлсэн боловч НӨАТ шивсэн баримт ирүүлээгүй үндэслэлээр татгалзаж, “ эв п” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулжээ.

5.Нэхэмжлэгч С” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “1/.”...хариуцагч УБЦТС ТӨХК-иас 2024 оны 10-р сарын 30-ны өдөр зарласан УБЦТС/202401******* дугаартай "Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ"-ний тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцож холбогдох материалаа шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн юм.

Гэтэл тус тендерийн үнэлгээний хорооноос манай компанийн тендерийн материалаас татгалзсан шийдвэрийг гаргаж ирүүлсэн тул нэхэмжлэгчээс хариуцагчийн 2025 оны 01-р сарын 14-ны өдрийн 01/67 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмын дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэхийг хүссэн гомдлоо гаргасан боловч бидний гомдлыг үндэслэл бүхий байдлаар хянаж чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хуульд заасан журам, дарааллын дагуу Шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна.

Нэг. Манай гомдлыг хянасан Сангийн яам нь "Тендер шалгаруулалтын баримт бичгийн 18.1-д Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай: , 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн прот холбогдох НӨАТ шивсэн баримтыг ирүүлнэ. Ижил төстэй ажилд эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн туршлагыг тооцно гэж заасан байна. “С” ХХК-ийн тендерт 2022 оны 06-р сарын 30-ны өдрийн 550,000,000,00 төгрөгийн үнийн дүнтэй №20 дугаартай Цы хэмжилтийн багажууд худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн актыг тус тус ирүүлсэн боловч НӨАТ шивсэн баримтыг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичиг заасан дээрх шаардлагыг хангахгүй гэж үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл манай компани уг 18.1-д заасан заалтад заасан эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн актыг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн. НӨАТ шивсэн баримтыг хавсаргалгүй нь тендерийн материалаас шууд татгалзах үндэслэл болохгүй. Харин бид НӨАТ шивсэн баримт нь байгаа гэдгээ нотлон Сангийн яаманд гаргасан гомдолдоо хавсарган хүргүүлсэн боловч манай саналыг хүлээж аваагүй нь өөрөө үндэслэлгүй болсон. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана" гэсэн заалтын дагуу холбогдох татварын алба, татварын албаны цахим систем эсвэл бидэнд хандан НΘΑΤ-ын шивсэн баримтын мэдээллийг авах бүрэн боломжтой, хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэглэхгүйгээр шууд татгалзах үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Энэ нь тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Мөн нэхэмжлэгч нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан талаар тайлбарлаж, холбогдох баримтыг гомдолд хавсарган хүргүүлсээр байхад энэ талаар тайлбар дүгнэлт хийхгүйгээр, бидний гомдлыг хуулийн хүрээнд зөв тайлбарлан үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэж чадаагүй байна. Хуулийн дээрх зохицуулалтыг хууль тогтоогч нь анхнаасаа тендерийн бусад оролцогчдын өрсөлдөөнд нөлөөлөхөөргүй байвал оролцогчоос тодруулга авч болохоор хуульчлан өгсөн бөгөөд энэ үндэслэлээр тодруулга авах үндэслэлд маргаан бүхий тохиолдол хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь "Эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн акт"-ыг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн атлаа НӨАТ-ын баримтыг хавсаргаагүй байгааг тодруулах зохицуулалтаар шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Үүнийг бид тайлбарлаж Сангийн яаманд хүргүүлсээр байхад гомдлыг үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж явцуу байдлаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн тухайн тодруулах асуудлыг холбогдох татварын алба, татварын албаны цахим системээс нягтлан тодруулах бүрэн боломжтой байсан. Иймд Захиалагч талын энэ талаарх шийдвэр үндэслэлгүй.

Мөн манай гомдлыг хянасан Сангийн яам нь "Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 6-д Кабелийн гэмтэл тодорхойлох болон, оношилгооны зөөврийн лабораторийн Импульсийн хүчдэлийн генераторын техникийн нарийвчилсан үзүүлэлт хэсэгт Макс. импульсийн энерги 3000 Втс гэж, Импульсийн рефлектометр IRG 400-н техникийн нарийвчилсан үзүүлэлт хэсэгт Оролтын импеданс 30 Ом 2кОм гэж, Удирдлагын блокийн техникийн нарийвчилсан үзүүлэлт хэсэгт дэлгэцийн хэмжээ 4.3 инч, 480*272 пиксел гэж, 12-т Явуулын кабелийн гэмтэл тодорхойлох болон оношилгооны лабораторийн Импульсийн Хүчдэлийн генераторын техникийн нарийвчилсан үзүүлэлт хэсэгт Макс.импульсийн энерги 3000 Втс гэж тус тус заасан байна. “С” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтээс үзэхэд санал болгож буй кабелийн гэмтэл тодорхойлох болон оношилгооны зөөврийн лабораторийн дэлгэцийн хэмжээний үзүүлэлтийг 4.3 инч, 320х240 пиксел гэж, оролтын импедансийн үзүүлэлтийг 20 Ом- 5кОм гэж тус тус ирүүлсэн байгаа нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан Дэлгэцийн хэмжээ 4.3 инч, 480х272 пиксел. Оролтын импеданс 30 Ом- 2кОм гэсэн үзүүлэлтээс зөрүүтэй байх тул тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн тайлбар, дүгнэлтийг хийж манай гомдлыг үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Мөн Сангийн яам нь "С ХХК-ийн тендерт хүргүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй кабелийн гэмтэл тодорхойлох болон оношилгооны зөөврийн лабораторийн макс. импульсийн энергийн үзүүлэлтийг 10, 15 имп/мин гэж, туршилт оношилгооны иж бүрэн явуулын лабораторийн макс. импульсийн энергийн үзүүлэлтийг 10, 15 имп/мин гэж тусган хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооны 2024 оны 12-р сарын 17-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлээс үзэхэд Макс.импульсийн энерги 3000 Втс гэж заасныг ирүүлээгүй гэж дурдсан байх бөгөөд “С” ХХК нь макс.импульсийн энергийн үзүүлэлтийг 10, 15 имп./мин.гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолтод заасан 3000 Втс гэж заасныг хангах эсэхийг нягтлан үзээгүй байна" гэсэн шийдвэр гаргасан.

Сангийн яамны дээрх шийдвэрүүдээс үзэхэд "С ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтээс үзэхэд санал болгож буй кабелийн гэмтэл тодорхойлох болон оношилгооны зөөврийн лабораторийн дэлгэцийн хэмжээний үзүүлэлтийг 4.3 инч, 320х240 пиксел гэсэн нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн байгаа нь огт ойлгомжгүй, маргааны агуулгыг бүрэн ойлгож шийдвэрлэж чадаагүй, буруу шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулж хэлбэл, маргаан бүхий энэ хэсэгт зөөврийн лабораторийн дэлгэц огт яригдаагүй бөгөөд манай санал болгосон аудио давтамжийн 4,3 инч/8,6см хэмжээтэй, 320*240 пиксел нягтралтай, Захиалагчийн техникийн тодорхойлолтод адил 3 инч/8,6см хэмжээтэй нягтрал нь 480*242 гэсэн хоёр дэлгэцийн нягтрал өөр байна гэсэн захиалагчийн дүгнэлт гарсан. Энэ нь хүний нүдэнд үл анзаарагдам хэмжээс бөгөөд гэрэлтдэг дэлгэцтэй, нүдэнд ядаргаа багатай, өдөр, шөнө ялгаагүй гэрэлтэж харагддаг, ажилтны аюулгүй ажиллах нөхцөл байдалд тохируулсан хэмжээ болохыг буруугаар дүгнэж үндэслэлгүй шийдвэр гарсан асуудал юм. Гэтэл Сангийн яамнаас кабелийн гэмтэл тодорхойлох болон оношилгооны зөөврийн лабораторийн дэлгэцийн хэмжээний үзүүлэлт гэсэн агуулгаар маргааны нөхцөлөөс буюу шалгаж байгаа зүйлээсээ огт өөр ямар ч хамааралгүй асуудалд үндэслэлгүй тайлбар, дүгнэлт гаргаж байгаа нь гомдлын агуулга болон маргааны үүссэн үндсэн нөхцөлд хайнга хариуцлагагүй хандсан, буруу шийдвэр гаргаж, гомдлын шийдвэрлэх ёстой хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан алдаатай, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн Захиалагч нь рефлектометрийн оролтын импеданс 30 Ом-оос 2000 Ом гэж тендерийн материалын техникийн тодорхойлолтын баримт бичигт өөрөө буруу бичсэн алдаатай. Энэ нь гаралтын импенданс бөгөөд манай багажийн инпеданс нь 50 Ом байгаа нь шаардлага хангаж байгаа болохыг бүрэн нотлох юм. Энэ талаар аль аль нь үндэслэл бүхий дүгнэлт, шийдвэрийг гаргаж чадаагүй байна.

3000Втс гэдэг нь нэг секундэд 3000Вт импульсийн энерги өгч гэмтэл тодорхойлдог багажийн үзүүлэлт болно. Энэ нь маш их зардалтай, сөрөг нөлөөтэй, ихэнх улс орнууд ашиглахаас татгалзсан хуучирсан технологи болно. Манай санал болгосон багаж нь дууны синусиод долгион цацаж гэмтлийг тодорхойлдог. Эдгээр үзүүлэлтүүдийг захиалагч нь мэдсээр байж зориуд үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь шийдвэр үндэслэлгүй болохыг давхар нотолж байгаа болно.

Хоёр. Манай компани " эв п" ХХК-ийн ирүүлсэн тендерийн бичиг баримт шаардлага хангахгүй байгаа талаар дараах нотлох баримтуудыг хүргүүлж гомдол гаргасан.

Гэтэл Сангийн яам нь "Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д Борлуулалтын орлогын хэмжээ: , 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь батлагдсан төсөвт өртгийн 20 хувь болон түүнээс багагүй байна, ТIЗ 19.1-д Тендерт оролцогчийн , 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн (www.e-balance.mof.gov.mn) мэдээллийн системээр санхүүгийн тайланг ирүүлэх ба цахим системээр дамжуулан шалгана" гэж заасан байна. Цахим санхүүгийн тайлангийн систем (www.e-balance.mof.gov.mn)-ээ эв п ХХК-ийн санхүүгийн тайлангийн мэдээллээс үзэхэд тус компанийн борлуулалтын орлого (цэвэр) онд 620,659,300.0 төгрөг, 2022 онд 327,349,400.0 төгрөг, 2023 онд 61,152,727.27 төгрөг байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн агуулгаар үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.

Гэтэл манай компани " эв п” ХХК-ийн "Санхүүгийн тайлан, борлуулалтын орлоготой холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй" байхад ямар ч хамааралгүй ийм дүгнэлт гаргасан байгаа нь өөрөө манай гомдлын энэ талаарх агуулгыг зориуд өөр тийш нь чиглүүлж, зориуд манай гомдлыг шийдвэрлэхээс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Мөн Сангийн яам нь манай гомдлын дараах агуулгыг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Үүнд:

Гомдлын хариунд "Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д "Хуний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Лабораторийн засвар үйлчилгээ тохируулга хариуцсан мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба тухайн хүн нь үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байх. Тендерт оролцогчийн үндсэн ажилтны мэдээллийг тендерт мон хавсарган ирүүлнэ." гэж заасан байна. эв п ХХК нь Австри Улсын BAUR үйлдвэрлэгчийн барааг санал болгож, лабораторийн засвар үйлчилгээ, тохируулга хариуцсан мэргэжилтнээр В.Аын мэдээллийг ирүүлсэн байна. BAUR үйлдвэрлэгчээс В.Ат 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон Сургалтын гэрчилгээнд манай бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, сургалтад амжилттай оролцсон гэж тусгагдсан байх бөгөөд тус гэрчилгээний агуулгад лабораторийн засвар үйлчилгээ, тохируулга хийх талаар тусгагдаагүй байгаа нь тухайн гэрчилгээнд дурдсан сургалтад амжилттай оролцсон гэсэн агуулгад хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй тул В.Аын гэрчилгээг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн байдлаар гомдлыг үндэслэлтэйгээр шийдвэрлэж чадаагүй байна.

Гэтэл "Сургалтын гэрчилгээ"-нд "... манай бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, сургалтад амжилттай оролцсон" гэж тусгагдсан баримтыг ирүүлсэн байгаа нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Лабораторийн засвар үйлчилгээ тохируулга хариуцсан мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба тухайн хүн нь үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байх” гэсэн шаардлагыг хангахгүй.

Тендерийн баримт бичгээр тавигдаж байгаа гол шаардлага, түүний агуулга, нөхцөл нь: 1) "Лабораторийн засвар үйлчилгээ тохируулга хариуцсан мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба

2) Тухайн хүн нь үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байх" гэсэн нөхцөл байхад үүний агуулгыг буруугаар буюу “ эв п” ХХК-д үндэслэлгүйгээр давуу байдал олгон тайлбарлаж тендер сонгон шалгаруулалтын талаар шударга бус шийдвэр гаргасан.

Тавигдсан нөхцөл шаардлагад нийцэхгүй байхад илт давуу байдал олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн гомдлын хариунд " эв п ХХК-ийн тендерт ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлагад оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Э ц т с ТӨХК-тай байгуулсан ЭБЦТС/49/ дугаартай 179,705,200,0 төгрөгийн үнийн дүнтэй Кабелийн гэмтэл тодорхойлох багаж нийлүүлэх гэрээ, оны 05 дугаар сарын 28-ны өдөр УЕЗА У******* Э******* ХХК-тай байгуулсан 0001-3 дугаартай 42,405,000.0 төгрөгийн үнийн дүнтэй Бараа материал нийлүүлэх гэрээ, оны 03 дугаар сарын 22-ны өдөр УГГО ХХК-тай байгуулсан 0001 дугаартай 107,900,000.0 төгрөгийн үнийн дүнтэй Бараа материал нийлүүлэх гэрээ, оны 08 дугаар сарын 23-ны өдөр М******* м******* ХХК-тай байгуулсан А-001 ММ--082 дугаартай 85,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ДСЦТС ХК-тай байгуулсан 0001 дугаартай 72,875,000.0 төгрөгийн үнийн дүнтэй Бараа материал нийлүүлэх гэрээ мэдээллийг тус тус ирүүлсэн байна. Дээрх гэрээнүүдээс эв п ХХК-ийн Эрдэнэбурэнгийн ц т с ТӨХК-тай байгуулсан ЭБЦТС/49/ дугаартай Кабелийн гэмтэл тодорхойлох багаж нийлүүлэх гэрээ, УГГО ХХК-тай байгуулсан 0001 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээ, ДСЦТС ХК-тай байгуулсан 0001 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн нэхэмжлэхийг тус тус ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д ... Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай. , 2022, 2023 онуудын ижил төстэй бараа,... Ижил төстэй ажилд эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн туршлагыг тооцно гэж заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэсэн үндэслэлгүй байдлаар гомдлыг шийдвэрлэсэн байна.

Гэтэл бодит байдал дээр "Э ц т с ТӨҮГ" гэсэн хуулийн этгээд Монгол улсад бүртгэлгүй, байхгүй байна. Э******* Б******* ц т с ТӨХК гэж манай гаргасан гомдол, тендерийн бичиг баримтад заасаар байтал ийм дүгнэлт гаргасан нь гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн болохыг нотлон харуулж байна.

оны 05 дугаар сарын 28-ны өдөр "УЕЗА У******* Э*******" ХХК-тай 0001-3 дугаартай 42,405,000.0 төгрөгийн үнийн дүнтэй "Бараа материал нийлүүлэх гэрээ" байгуулсан байна. Гэтэл тухайн гэрээний 1.2-т “Гэрээний хавсралт 1-д заасан бараа материалыг захиалагчид хүлээлгэн өгнө" гэж заасан боловч хавсралт байхгүй, барааны нэр, тоо ширхэг, үнэ, НӨАТ-ын шивсэн баримт байхгүй байгаа нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээ мөн гэсэн шаардлагыг хангахгүй байна.

оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М******* м*******" ХХК-тай байгуулсан А-001 ММ--082 дугаартай 85,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй "Ажил гүйцэтгэх гэрээ" нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээ мөн гэсэн шаардлага хангахгүй байна.

, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээнд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "ДСЦТС" ХК-тай байгуулсан 0001 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ" хамаарахгүй болно.

Захиалагч нь дээрх тендерийн нөхцөл, шаардлагыг хангаагүй байгааг зөв үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, тус хуулийн этгээдэд илтэд хууль бус давуу байдал үүсгэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд энэ талаарх гомдлыг Сангийн яам нь үндэслэл бүхий байдлаар хянан чиг үүргээ шударгаар хэрэгжүүлж чадаагүй байна.

Мөн Сангийн яам нь гомдлын хариунд "ТШЗ 18.1-д заасан Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага, , 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх" гэсэн тавигдсан шаардлагыг “ эв п” ХХК нь хангаагүй байхад Захиалагчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн буруу шийдвэр гаргасан байна.

Тухайн тендер сонгон шалгаруулалтын талаар Захиалагч болон Сангийн яамны гаргасан дээрх үндэслэлгүй шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нь өөрийн оролцсон тендер сонгон шалгаруулалтын материалыг шударгаар, үнэн зөвөөр үнэлүүлж, шийдвэрлүүлж чадахгүйгээр хохирч энэ талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд зөрчигдөхөд хүрсэн. Уг тендерийн сонгон шалгаруулалтыг шударгаар, үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчийг сонгон шалгаруулах бүрэн үндэслэлтэй байсан. Тиймээс энэ талаарх зөрчигдсөн болон хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулж Захиалагчийн болон Сангийн яамны маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгуулж тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно.

Иймд захиалагч "У******* Ц Т Станц" ТӨХК-ийн 2025 оны 01-р сарын 14-ны өдрийн 01/67 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагч “У******* Ц Т Станц" ТӨХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2/.2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 25/02-09 дугаараар нэхэмжлэгч С” ХХК-аас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч “С” ХХК-аас тендер шалгаруулалтыг бүхэлд нь үнэлүүлж, “ эв п” ХХК-ийг шалгаруулж, эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нь зүйтэй байх тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагчаар Үнэлгээний хороог татуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Үндсэн нэхэмжлэлд дурдсан үндэслэл өөрчлөгдөөгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд ихэсгэж буй шаардлагыг хүлээн авч хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү.ы

Нэхэмжлэгчээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актуудын хүрээнд хүсэлтээ дэмжин оролцох болно. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих хариуцагч, гуравдагч этгээдүүдийг татан, захиргааны актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиалагчийн зүгээс манай тендерээс татгалзсан 2 дахь зүйл нь зөөврийн лаборатори техникийн шаардлагад кабелийн гэмтэл тодорхойлох систем Макс.импульс энерги 3000 втс гэж заасныг ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна гэсэн тайлбар хүргүүлсэн байгаа. Тендерийн материалын техникийн тодорхойлолтыг нь олон үйлдэлт хүчдэлийн генератор олон улсын нэршил /SSG/ багажийн хамгийн их хүчдэлийн энерги нь 2000 жоуль байна гэж заасан. Гэтэл ард талд нь тус багажийн техникийн тодорхойлолтыг бичихдээ 3000 Втс гээд заачихсан. Энэ нь 3000 Втс уу, 2000 жоуль уу гэдэг тодорхой бус. Манай санал болгосон багаж 2000 Втс-ын хүчин чадалтай багаж байгаа. “ эв п” ХХК-ийн өгсөн техникийн саналтай адилхан байгаа. Түүнийг захиалагч хүчин төгөлдөр байна гэж хүлээж авсан. Манай саналыг танайх 3000 Втс байна гээд хассан. Нөгөө компани 2000 Втс гэхээр зөвшөөрөөд манайхыг 3000 гэхээр татгалзсан шийдвэр гаргасан. Тендерийн материал нь толгой эргүүлсэн. Оролтын бетоноос 30ом-32 кОм гэж заасан байгаа. Бид кабелийн гэмтэл тодорхойлох багаж санал болгосон. Багаждаа бид оролтын импеданс оролтын эсэргүүцлээ хэмжинэ гэхээр кабелиа хэмжих гээд байгаа юу өөрийнхөө багажийг хэмжих гээд байгаа юу гэдэг дээр техникийн алдаа гаргасан байж магадгүй. Гаралтын импеданс гэдгийг оролтын импеданс гээд тендерийн бичиг баримт боловсруулж байсан хүмүүс нь биччихээр тендерийн хороо түүнийг нь “С” ХХК буруу биччихсэн байна гээд шийдвэр гаргасан байж магадгүй. Энэ бол техникийн алдаа байх. Түүнээс манай компанийн хавсралтаар өгсөн STX40-P гэдэг кабелийн гэмтэл тодорхойлдог багажийн даралтын импульс нь 50 ом байгаа. Тийм учраас 30-аас 2 кОм гэсэн шаардлагыг хангаж байгаа. Мөн багажийн дэлгэц, пикселийн асуудал яриад байгаа. Энэ багажууд үйлдвэрлэлийн зориулалттай, хэмжилтийн багажуудын дэлгэц нь /TFT/ гэдэг дэлгэц байдаг. Энэ нь үйлдвэрлэлийн зориулалттай буюу хуучин дээр үеийн гар утас шиг дэлгэцтэй ус шорооны хамгаалалттай байдаг. Энэ дээрээс пиксел гэсэн үзүүлэлтийг төдийлөн хэмждэггүй. Тодролт гэсэн хэмжилтээр хэмжигддэг. Гуравдагч этгээдийн өгсөн багаж манай багаж 2 адилхан тодролтой багаж байгаа. Би зүгээр жишээ болгох гээд 1 багаж авч ирсэн. “Меггер” компани 150 орчим жилийн түүхтэй компани. Англи, Америк, Швед, Герман улсуудад үйлдвэртэй дэлхийн цы хэмжилтийн багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр хамгийн шилдэг компани байгаа. Манай компани энэ компанийн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулаад 10 гаруй жил болж байна. Тийм учраас худалдааны хэмжээний бол мэдлэг бидэнд хуримтлагдсан байдаг.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хэлсэн зүйл дээр нэмж хэлье. Энэ маргааныг бид юу гэж харж байгаа гэхээр хэлбэр талаас нь тендерийн баримт бичиг шаардлага хангаж байна уу үгүй юу гэдэг үнэлгээ өгөхдөө хэлбэр талаас нь дүгнэхээсээ илүүтэйгээр тендерийн баримт бичгээр тодорхойлж байгаа шалгаж тодруулах гээд байгаа үнэлэх зорилго хангасан баримт байна уу үгүй юү гэдгийг давхар тодруулж үнэлэх ёстой байсан. Энэ үүргийг зохих ёсоор нь хэрэгжүүлж чадаагүйгээс үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлууд байгаа. Гэрээ яах гэж ирүүлээд байгаа гэдэг зорилго байгаа. Ийм хэмжээний тендер, бараа нийлүүлж байсан туршлага байна уу, байхгүй юу гэдгийг тодруулах үүднээс гэрээ шаардаж байгаа. Тэгэхээр ирж байгаа гэрээ л бол гэрээ гэдэг талаас биш гэрээ нь эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлага байна уу, үгүй юү гэдгийг тодруулж үнэлэх гэж байгаа. Түүнээс ямар ч ач холбогдолгүй гэрээг үнэлэх харилцаа биш. Тодорхой зорилгын хүрээнд туршлагыг нь тодруулах гээд шаардлага тавиад байгаа. Үндсэн асуудал нь тендер хууль ёсны дагуу явагдаж чадаагүй, шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй нөхцөл байдлуудыг бий болгож байгаа. Туршлага байна уу, үгүй юү гэдгийг юунаас харах вэ гэхээр гэрээний хавсралтууд, ямар техник хэрэгслүүд, акт, бүхэл цогцоор нь тендерийн материалаа тавиад байгаа шаардлагад нийцсэн гэрээ байна уу, үгүй юү гэдгийг бүхэлд нь хянаж чадаагүй. Эдгээр нөхцөл байдлаа зөв үнэлж тодорхойлж чадаагүйгээс гуравдагч этгээдийг шалгаруулах процесс руу орчихсон байна гэдгийг онцгой анхаарч өгнө үү гэж хүсэж байна. 10 хувиас багагүй байна гэдэг босго мөнгө яагаад заагаад байгаа гэхээр тендерийн үнийн дүнгийн нийлбэр дүнгээрээ ийм хэмжээний тоног төхөөрөмжийн нийлүүлэх чадвар энэ компанид байна уу, үгүй юү гэдгийг л харах гэж байгаа. Тэгэхээр түүнийг гэрээтэйгээ давхар шалгаад, ийм тоног төхөөрөмжүүд нийлүүлж байсан байна уу, үгүй юү гэдэг дүгнэлтээс цааш явахдаа шаардаад байгаа хэмжээний шаардлага хангахуйц гэрээ байна уу гэдэг дүгнэлтээ хийгээд тухайн дүгнэлтээсээ шаардлага хангаагүй тоног төхөөрөмж нийлүүлж байсан гэж үзэх боломжгүй, тодорхойлох боломжгүй, бүрдэл дутуу гэрээнүүд хэрэв тодорхойлогдвол дараагийн 10 буюу түүнээс багагүй хэмжээний хувь байна гэдэг нөхцөл байдал давхар шалгагдаад явах байсан. Энэ нөхцөл байдал хангагдаагүй байгаа учраас нэмж тодруулж хэлэхийг хүсэж байна. Манай явуулсан тендерт эхний үзүүлэлттэй холбоотой зүйлсийг төлөөлөгч дэлгэрэнгүй тайлбарлачихлаа. Нотлох баримт шинжлэн судалсны дараа бас дэлгэрэнгүй тайлбарлах байх. Эхний татгалзаад байгаа НӨАТ-ын баримттай холбоотой асуудалд хуулиар 2 зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт тодорхойгүй байвал тодорхой бус байвал тодруулга авах гэж байгаа. Ямар нэгэн маргаан үүсгэхгүйгээр эсвэл тендерийнхээ зорилгод нийцүүлэн үнэн зөв тодорхой ойлгомжтой процесс явуулах үүднээс тэр боломжийг хууль тогтоогч олгож өгч байгаа. Тендер сонгон шалгаруулалт захиалагч нар энэ заалтыг маш сайн хэрэглэдэг. Хэрэглэх боломжтой байна уу гэж тухайн нөхцөлд шалгаж үзээд хэрэглэх боломжтой байна гэж үзвэл тодруулгыг аваад явдаг. Уг тодруулга дээр хуулийн 1 хориглолт байгаа. Үүнд өрсөлдөөнийг хязгаарлахуйц нөхцөл байдал байна уу үгүй юү гэдэг асуудал байгаа. Хэрэв тухайн тодруулах гэж байгаа асуудал өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдал тогтоогдохгүй бол ойлгомжгүй асуудлыг тодруулаад явах бүрэн боломжтой. Хууль тухайн боломжийг захиалагчид олгочихсон. Энэ нөхцөлийг хангаад явах  бүрэн боломжтой байсан. Үнэхээр тодорхой ирүүлэх ёстой баримтыг бүхэлд нь ирүүлээгүй, шаардлага хангаагүй нөхцөл байдал байвал өөр асуудал. Хэрэв “С” ХХК-д тодруулга авах зохицуулалтын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэн бол тендерийн НӨАТ-ын баримт гаргаж өгөөд тайлбарлаад явах боломжтой. Тендерийн НӨАТ-ын баримт гарч ирснээрээ өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдал, үр дагавар үүсэхгүй. Гагцхүү баримт нь байна уу, үгүй юү гэдгийг тодруулах ажлаа хийх бүрэн боломжтой байсан. Тийм учраас Сангийн яаманд гомдол гаргахдаа баримтаа тодруулж өгсөн. Сангийн яам үүнийг үндэслэлтэй байдлаар хүлээж авч дүгнэлт хийж чадаагүй. Тийм учраас бид шүүхийн шатанд баримтыг гаргаж өгч байгаа. Энэ нөхцөл байдлыг тодруулж хэлье.” гэв.

6.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж тендерт оролцогчдын материалыг хянан үзэхэд "С" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1 "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай. , 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн прот холбогдох НӨАТ шивсэн баримтыг ирүүлнэ. (Ижил төстэй ажилд эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн туршлагыг тооцно)"-д заасан ижил төстэй гэрээг ирүүлсэн боловч НӨАТ шивсэн баримтыг ирүүлээгүй, зөөврийн лаборатори техникийн шаардлагад тусгагдсан "Кабелийн гэмтэл тодорхойлогч систем Макс импульсийн энерги 3000 Втс" гэж заасныг огт ирүүлээгүй, оролтын импеданс 300м-2 кОм гэж заасан шаардлагыг оролцогч нь 200м-5кОм гэж зөрүүтэй ирүүлсэн, удирдлагын блокийн техникийн нарийвчилсан үзүүлэлт дэлгэцийн хэмжээ 4,3 инч 480х272 пиксел гэж заасан шаардлагыг оролцогч нь 4,3 инч 320х240 пиксел гэж зөрүүтэй ирүүлсэн, "С" ХХК болон "Нийслэл т с" ХХК нар ижил төрлийн брэндийн лаборатори санал болгосон боловч техникийн тодорхойлолтууд илт зөрүүтэй, явуулын лаборатори техникийн шаардлага дээр макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан шаардлагыг оролцогч нь тухайн үзүүлэлтийг ирүүлээгүй. Мен "С" ХХК ТШЗ 18.2 "Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: Шаардана. Үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчийн зөвшөөрөл, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл ирүүлнэ" гэж заасан Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, дилерийн гэрээ ирүүлэхдээ Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл дээр тендерийн дугаар болон захирлын нэр буруу ирүүлсэн, тШЗ 20.1.6 "Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэн үйлдвэрлэгч, гэрээт борлуулагчаар баталгаажуулан ирүүлнэ" гэж заасан боловч "С" ХХК нь Үйлдвэрлэгч болон гэрээт борлуулагчаар баталгаажуулаагүй бөгөөд "С" ХХК нь өөрөө баталгаажуулж ирүүлсэн.

Үнэлгээний хорооны хуралдаанаар тендерийн материал ирүүлсэн оролцогчдын материалыг үнэлж дээрх үндэслэлүүдийн дагуу "С" ХХК-д татгалзсан, "Нийслэл т с" ХХК-д татгалзсан, харин " эв п" ХХК- д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус цахимд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан. Гэтэл Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/10747 дугаартай албан бичгээр тус тендерийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс түдгэлзүүлэхээр мэдэгдсэн тул уг албан бичгийн дагуу дээрх тендертэй холбоотой шаардсан бүх материалуудыг Сангийн яаманд хүрүүлсэн.

Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/172 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг ирснийг үнэлгээний хороонд танилцуулж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин хуралдаж тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Ингэхдээ Сангийн яамнаас "С" ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон " Эв П" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дээр дурдсан 01/172 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт ирүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиалагч цахим системд тендерт оролцогчдын гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг дахин байршуулсан.

Хуульд заасан гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулахаар шалгарсан " Эв П” ХХК-тай 2025/03 дугаартай гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2/.Тендерийн үнэлгээний хороо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж тендерт оролцогчдын материалыг хянан үзэхэд ""С" ХХК, "Нийслэл т с" ХХК нарын ирүүлсэн тендерийн материалыг үнэлгээний хороо техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үзэж тус тендерээс татгалзсан. Мен тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтын шаардлага хангаж байгаа эв п ХХК-ийг шалгаруулсан.

Үнэлгээний хорооны хуралдаанаар тендерийн материал ирүүлсэн оролцогчдын материалыг үнэлж "С" ХХК-д татгалзсан, "Нийслэл т с" ХХК-д татгалзсан, харин " эв п" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг тус тус цахимд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байршуулсан.

Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/10747 дугаартай албан бичгээр тус тендерийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс түдгэлзүүлэхээр мэдэгдсэн тул уг албан бичгийн дагуу дээрх тендертэй холбоотой шаардсан бүх материалуудыг Сангийн яаманд хүрүүлсэн.

Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/172 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг ирснийг үнэлгээний хороонд танилцуулж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин хуралдаж тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Сангийн яамнаас "С" ХХК-ийн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон " Эв П" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дээр Дурдсан 01/172 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт ирүүлсэн тул 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр захиалагч цахим системд тендерт оролцогчдын гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг дахин байршуулсан.

Хуульд заасан гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулахаар шалгарсан " Эв П” ХХК-тай 2025/03 дугаартай гэрээг байгуулсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компанийг “Баур”/BAUR/ компанийн лабораторийн техникийн шаардлагыг бүгдийг нь хуулсан гэж байна. Хурал эхэлснээс хойш манай инженер төлөвлөлтийн ажилтнууд тайлбарлаж хэллээ. Бид 18 жилийн дараа лабораторио дахиж авч байна. Яагаад 18 жил гэдгээ дахин дахин хэлээд байгаа вэ гэхлээр үүнийг бид жил болгон авдаг тоног төхөөрөмж биш. Энэ нь өөрөө өндөр үнэ дүнтэй удаан хугацаанд хэрэглэгддэг. Манайд баавар брэнд болон Себа гэдэг брэндийн лаборатори байдаг. баавар брэндийн техникийн үзүүлэлтэд тулгуурласан гэж ярьсан. Тулгуурлаад Себа болон өөр бусад брэндийн техникийн үзүүлэлтүүдийг цахимаар хайгаад тэрэндээ тулгуурлаж дунджилж техникийнхээ шаардлагаа гаргаж ирсэн. Түүнээс шууд хуулаад тавьчихсан гэдэг зүйл бид нарын хэн нь ч яриагүй. Манай 2 компанийг хоорондоо тохиролцсон гэж ярьж байна. Тэр талаар шалгуулах зүйл мөн ярьж байна. Манай компанид бол ямар ч асуудал байхгүй. Гуравдагч этгээдтэй манай компани тохиролцсон асуудал байхгүй учраас бид нар үүнд нүүр бардам байж чадна. Санхүүгийн тайлан татагдаагүй гэж ярьж байна. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн хэллээ. Аудитын тайлан байсан гэж байгаа. Аудитын тайлан гэж хэлээд байхад ойлгохгүй байгааг нь ойлгохгүй байна. Мөн пиксел, дэлгэц тийм чухал үзүүлэлт биш гэж өмгөөлөгч хэлж байна. Өмгөөлөгч үүнийг яаж мэдэж байгаа гэдгийг мөн ойлгохгүй байна. Өмгөөлөгч техникийн хүн юм шиг байна. 3000 пиксел гэдэг нь тийм ч чухал үзүүлэлт биш гэж хэлсэн. Техникийн шаардлагыг боловсруулсан хүн 2000 BDC бид нарын шаардлагыг хангахаа больчихсон. Бидэнд 2100 BDC лаборатори байгаа. Орчин цагийн кабелиуд илүү урт, илүү бүдүүн болчихсон. 3000 гэдэг нь бид нарын шаардлагыг хангах техникийн үзүүлэлт байгаа.  3000 нь “С” ХХК-ийн санал болгож байгаа лаборатори байхгүй. 1750-тай байдаг гэж олон удаа хэлсэн. Гэтэл үүнийг тийм чухал үзүүлэлт биш гэж яриад байна. Лаборатори гэдгийн цаана хүний амь нас яригддаг. Яагаад гэвэл шууд хүчдэл дээр бид нар очдог. Техникийн шаардлага үзүүлэлтийг гаргаж ирж байгаа хүний амь нас болон эрүүл мэнд, эд хөрөнгө бүх зүйлийг бодож техникийн шаардлага гаргаж ирж байгаа. Цаанаа бас ажилчдаа хүртэл бодож байгаа гэсэн үг.

Яагаад гэвэл бид нар шууд хүчдэлтэй очиж харьцах гээд байгаа. Гэмтчихсэн байгаа хүчдэлийн тэр кабелийн гэмтлийг нь тодорхойлох гээд байгаа. Гэтэл тийм чухал үзүүлэлт биш гэж яриад байна. Бид нарын техникийн шаардлагадаа тусгачихсан байгаа үзүүлэлт бүхэн манай компанид чухал гэдгийг нэхэмжлэгч тал ойлгохгүй байна. Үүнийг харин сайн тайлбарлаад өгье гэж бодлоо. Үзүүлэлт болгон маш чухал. Энэ нь зөрөөд байхгүй байгаа ч бид нар шалгах ёстой гэж яриад байгааг манай компани үнэхээр ойлгохгүй байна. Бид нарын хүсээд байгаа техникийн үзүүлэлт биш байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороог би өөрөө даргалж хуралдуулсан. Үнэлгээний хороонд нийт 7 гишүүн ажилласан. Үнэлгээний хороог байгуулагдахдаа захиалагч буюу гүйцэтгэх захирлаас томилон байгуулсан. Үнэлгээний хороо техникийн тодорхойлолтыг мэргэжлийнх нь хэсгээс гаргуулж авсан. Тийм учраас бид техникийнхээ хэсгийн бичиг баримт материалыг яг ирүүлснээр нь тусгасан. Үүнд тодруулж хэлэх зүйл нь бид бичиг баримтуудыг бүгд тодруулж хараад, шалгаад өөрсдийнхөө хэмжээнд инженер техникийн ажилтнууд үнэлгээний хороонд байсан. 2000, 3000 гэдэг BDC гэдэг тоон дээр тодруулаад хэлсэн зүйтэй байх. Зөөврийн болон явуулын гэж 2 өөр байгаа. Зөөврийнхөн бид нарт ирсэн техникийн тодорхойлолт дээр хүн яг шууд биеэр харьцаж ажилладаг. Явуулынх нь бол машин техник дээр суурилагдсан тодорхой хэмжээнд арай өөр үнэтэй, өөр үзүүлэлттэй техникийн хэрэгслүүд байгаа. Үнэлгээний хороо тендерийг 30 хоногоор буюу цахимд нийтлэх ёстой хамгийн доод хугацаанаас дээш хугацаагаар тавьж өгсөн. Энэ хугацаанд бидэнд тодруулга нэг ч удаа ирээгүй. Мөн Монополын эсрэг газраас янз бүрийн тодруулах шаардлагуудыг асуугаагүй. Ийм учраас бид хуулийн хугацаанд нь нээсэн. Нээгээд үнэлгээний хороо захиалагч буюу техникийн тодорхойлолт боловсруулсан хүмүүсээс зөвлөгөө авсан. Ингээд хуулийн хугацаанд буюу 12 дугаар сарын 17-ны өдөр бүтэн өдөржин хуралдсан. Нэг бүрчлэн ярилцаад шийдвэрлэх асуудалд хүн болгон нээлттэй саналаа хэлээд явсан. Үүнд хэн нэгний хувьд зөрүүтэй бичсэн саналуудаа тайлбар болон үнэлгээний хорооны тайлан дээр оруулсан байгаа. Ийнхүү бүтэн өдөр хуралдаад гаргасан шийдвэрээ бид цахимд оруулсан. Сангийн яам бид нарын гаргасан үнэлгээтэй холбоотой асуудлуудыг нэг бүрчлэн шалгасан. Ирүүлсэн хариуны дагуу дахин хуралдаад шийдвэрээ гаргаад явсан байгаа. Сая бас дурдсан энэ бол 18 жилийн өмнө авсан техник өнгөрсөн хугацаанд ямар асуудлууд гарч байсан бэ гэхлээр засвар техникийн үйлчилгээ гэдэг асуудлууд их гардаг. Үүнийг инженер техникийн хүмүүс ярих байх. Үнэлгээний хороо “С” ХХК-г шалгаруулах байсан гэж нэхэмжлэгч тал яриад байна. Хэрэв “С” ХХК-ийг компанийг шалгаруулсан бол магадгүй өнөөдрийн байдлаар үнэлгээний хорооны шийдвэр маань хүчин төгөлдөр бус болох байсан байх.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т гүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Техникийн шаардлага тодорхойлсон ажлын хэсгийн гишүүн байсны хувьд ашиглагч байгууллагын лабораторийг дунджилж гаргасан. Бид нарыг бааврын техникийн шаардлагын тодорхойлолтуудыг хуулж оруулсан гэдэг зүйл нэхэмжлэгч тал ярьж байна. Тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр маш олон үзүүлэлтээр давах үзүүлэлтүүд ч байгаа. Яагаад баавар брэндэд тулгуурлаж хийхээр болсон бэ гэхээр манайх Себа брэндийн лаборатори нь 1 ширхэг байдаг. Тэр нь 2 жилийн хугацаанд эвдрэл гэмтэлтэй байгаа. Тэгээд “Меггер” брэнд рүү нь засвар үйлчилгээ хийлгэе гэхээр дистрибьютер байгууллага нь манайд байхгүй Хятад улсад байдаг. Хятад улс руу лабораторийн томьёоллыг тээвэрлэж аваачиж буцаж авчирч засвар үйлчилгээ хийлгэнэ гэхээр асар өндөр зардалтай байдаг. Өөр бусад Америк, Английн  тоноглолууд дээр тулгуурлаж хийе гэхлээр шинэ тоноглол болохлоор манай дээр олон мэргэжилтнүүд ажилладаг тэр болгоныг сурах шаардлагатай байдаг болохлоор тулгуурлаж хийхэд учир дутагдалтай байсан учраас баавар брэндэд  тулгуурлаж интервалтай хийсэн. Зарим үзүүлэлтүүд нь дундчилсан гээд яриад байна. Бүгдийг нь интервалтай хийсэн учраас “Меггер” компанийн брэнд олон үзүүлэлтээр давж байгаа зүйлүүд байгаа гэж ойлгосон.” гэв.

7. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нь тендерийн баримт бичигт заасан зарим шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа бөгөөд ийнхүү тайлбарлахдаа, борлуулалтын орлогын шаардлага хангахгүй, хүний нөөцийн шаардлагыг хангахгүй, ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа.

Манай компани нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангасан баримт бичгийг илгээсэн бөгөөд энэ хүрээнд тендерийн үнэлгээний хорооноос хамгийн сайн тендер гэж үнэлсэн нь үндэслэлтэй юм.

Манай компанийн санал болгосон туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори нь захиалагчийн тендерийн баримт бичгээр шаардсан шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Дээрх асуудлаар нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн кам гэж үзсэн бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Манай компаниас захиалагчийн шийдвэрийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны едер Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж засвар үйлчилгээ Багц-2 туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори нийлүүлэх гэрээг байгуулсан.

Манай компаниас тус гэрээний дагуу 2 туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лабораторийг Монгол Улсад оруулж ирж, бэлтгэсэн байгаа бөгөөд нийлүүлэхэд бэлэн байгаа болно. Ийнхүү манай компаниас гэрээг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд холбогдох зардлыг гаргаж, лабораторийг бэлтгэж, нийлүүлэхэд бэлэн байгаа тул тус маргааны улмаас " эв п" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, манай компаниас ихээхэн хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал бий болоод байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримт судлаад асуулт хариулт яваад олон зүйлүүд тодорхой боллоо. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэдэг талаар дараах дүгнэлтийг хийж байна. Нэхэмжлэгч 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх гэж байгаа. Тэгэхээр эхний нэхэмжлэлийн шаардлага тендерийг үнэлсэн зөвлөмжийг хүчингүй болгуулъя гэдэг шаардлага байгаа. Тендерийг яагаад ингэж үнэлсэн бэ гэдэгтэй холбоотой зүйлийг олон тайлбарлаж ярилаа. Энэ дунд юу тодорхой болсон бэ гэхээр нэхэмжлэгч техникийн тодорхойлолт буюу тендерийн баримт бичигт заасан шаардлагыг, баримт бичиг хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөөд тендерт баримт бичиг хүргүүлсэн гэдэг нь тодорхой болчихсон. Үүнтэй холбоотойгоор өрсөлдөөний асуудлыг ярьж байгаа. Ер нь техникийн тодорхойлолт тендерийн баримт бичиг нэхэмжлэгч талд таалагдахгүй байсан гэдгээ мөн тайлбарлаад байна. Гэхдээ гомдол гаргаагүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөөд орчихсон байна. Техникийн тодорхойлолт гэдэг хуульд зааснаар Тендерийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д тодорхой байгаа. Техникийн тодорхойлолт тендерийн баримт бичигт яагаад чухал ач холбогдолтой вэ гэхээр захиалагч буюу аппаратыг хүлээж аваад хэрэглэх гээд байгаа захиалагч тал ямар шаардлага хангасан, ямар үзүүлэлтийг хангасан тоног төхөөрөмжийг худалдаж авах гээд байгаа, яагаад ийм үзүүлэлттэй тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэдгээ хариуцагч нар зөндөө тайлбарлалаа. Эхнээс нь ажлын хэсэг байгуулаад инженер техникийн ажилтнууд нь оролцоод ийм байвал бид ашиглаж чадах боломж нөхцөл, хүний нөөцийн чадамж, хэрэглэж байгаа нөхцөл байдал гэдэг зүйлүүдээс шалтгаалж үзээд техникийн тодорхойлолтыг боловсруулчихсан. Техникийн тодорхойлолт боловсруулах нь захиалагчийн хийж байгаа үйл ажиллагаа. Тэгэхээр техникийн тодорхойлолт боловсруулсан тендерийн баримт бичигтэй холбоотойгоор нэгэнт ямар нэгэн байдлаар зохих журмын дагуу гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрөөд орчхоод одоо техникийн тодорхойлолт чинь болохгүй байсан учраас бид нар баримт бичгээ зөрүүтэй өгсөн гэж ингэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх нөхцөл байдал байхгүй. Тендерийн баримт бичигт заасан НӨАТ-ын баримттай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. НӨАТ-ын баримтаа өгөөгүй учраас тендерийн үнэлгээний хороо нэгэнт баримт байхгүй байгаа учраас байна гээд үнэлээд явахад ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлын үүднээс шаардлага үндэслэлтэй. Асуулт хариултын шатад техникийн тодорхойлолттой холбоотой шаардлагуудыг бүрдүүлээд өгчихсөн үү гэхээр тийм гээд байгаа. Нэгэнт захиалагчийн техникийн тодорхойлолттой нийцэхгүй байгаа учраас нийцээгүй байна гэж дүгнээд байгаа нь яагаад үнэлгээний хорооны буруу гэж. Нийцээгүй байна гэж үнэлсэн хариуцагчийг ямар нэгэн байдлаар буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр үнэлгээний хороотой холбоотойгоор гаргаад байгаа зөвлөмжийг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Дараа нь гуравдагч этгээдийн , 2022, 2023 оны ижил төстэй ажил гүйцэтгэсэнтэй холбоотой гэрээний асуудлыг тайлбарлаад байна. Тендерийн баримт бичигт юу гэсэн шаардлага тавьсан тэр шаардлагын дагуу баримтаа гаргаад өгчихсөн. Үнийн дүнг нь хараад үзэхээр 1 гэрээ бол нийлүүлэгч захиалагч гээд өөр гэрээ орчихсон байсан. Тэр гэрээний үнийг хассан ч гэсэн 442,480,200 төгрөг болж байгаа. Тэгэхээр тендерийн баримт бичигт заасан үнийн дүн 10 хувь гэж байгаа. 355,000,000 төгрөгийн шаардлагыг хангах шаардлагаа хангаж байгаа. Энэ тохиолдолд тендерийн үнэлгээний хороог буруу үйлдсэн гэж үзэх боломж байхгүй. Тендерийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т үнэлгээний хорооны чиг үүргийг тодорхой хуульчилж өгсөн. Үнэлгээний хороо тендерийг нээх, хянан үзэх үнэлэх нь тендерийн үнэлгээний хорооны өөрийнх нь эрх хэмжээний асуудал байдаг. Тендерийн баримт бичигт өгсөн зүйлийг хангаагүй, зөрүүтэй байвал шууд татгалзах ёстой гэдэг агуулга шууд яригдахгүй. Тендерийн үнэлгээний хорооны гишүүд өөрсдийн гэсэн эрх хэмжээтэй. Эрх хэмжээнийхээ хүрээнд юуг нь хүлээн зөвшөөрөх, юуг нь хүлээн зөвшөөрөхгүй, аль гэрээг нь зөв гэж үзэх гэдэг нь тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн эрхийн асуудал. Тэр хүрээндээ гуравдагч этгээдийг , 2022, 2023 онуудтай холбоотойгоор ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна гэдгийг үнэлчихсэнийг үгүйсгэх гуравдагч этгээд нь ийм нөхцөл байдал байхгүй. Тийм учраас энэ талаар гаргаад байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дараа нь “ эв п” ХХК-д олгосон мэдэгдэл гэрээг хүчингүй болгуулъя гэж тайлбарлаж байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргаж байгаа олон удаагийн тайлбар дунд ямар хууль зүйн үндэслэлээр мэдэгдэл хууль бус, ямар хууль зүйн үндэслэлээр ямар хуулийг зөрччихөөд гэрээ хууль бус болоод байгаа гэдгийг огт тайлбарласангүй. Янз бүрийн үйл баримтууд, тендерийн баримт бичигт авагдсан баримтуудыг л тайлбарлаад байна. Тэрнээс биш хууль зүйн хувьд яагаад үндэслэлгүй гэдэг талаар тайлбар өгөхгүй байна. Нэг зүйл яриад байгаа нь тодруулгыг яриад байгаа. Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйл бол ямар нэгэн байдлаар үнэлгээний хороонд хийгддэг тийм ажиллагаа биш. Энэ бол захиалагчаас хийгддэг ажиллагаа. Хуульд маш тодорхой заасан байгаа. Захиалагч тендерийн тодорхойгүй эс үгүй бол зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь сөргөөр нөлөөлөхгүй байвал тодруулга авна гэж байгаа. Тэгэхээр энэ заавал хийх ёстой ажиллагаа биш. Үнэхээр тодорхойгүй зөрчилдөөнтэй байна гэж үзэх захиалагчийн л эрх хэмжээний асуудал байгаа. Үүнийг заавал гүйцэтгэх ёстой байсан гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэл байхгүй. Тэрбум төгрөгийн зөрүүтэй үнийн дүнтэй гээд яриад байгаа. Захиалагч энэ төрлийн аппарат лабораторийн үнэ 3,550,000,000 төгрөг хавьцаа байна гэдэг үнийн дүн тавьчхаад байгаа. Гэтэл тэр дүнгээс нэлээд доогуур үнэтэй үнийн дүн тавьчхаад байгаа. Энэ нь өөрөө яг энэ үнийн дүнгээр нийлүүлэгдэх боломжтой юу, өндөр үнийн дүнтэй байдаг аппаратыг ямар ч байсан манайх тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоо хангахгүй гэхдээ үнийн саналаа бага өгөөд ороод авчихъя гэдэг хүсэл зориг байсан уу гэвэл байсан байж магадгүй. Гуравдагч этгээд хариуцагч нарыг нэлээн их гүтгээд байна. Хоорондоо хамааралтай холбоотой гээд өмгөөлөгч нар ёс зүйн хувьд ингэж тайлбарлаж болдог уу. Хууль зүйн үүднээс нь авч үзсэн ч гэсэн харин нэхэмжлэгч яагаад ийм бага үнийн дүн санал болгоод байгаа гэдэг бодох асуудал болов уу гэж харж байна. Тендер 2 үе шаттай байдаг. Тендер хянан үзэх болоод үнэлэх гэж байгаа. Энэ үүднээсээ хуульд тендерийн үнэлгээний хорооны эрх нээх, хянан үзэх, үнэлэх гээд тусдаа байгаа. Хууль эдгээрийг тус тусад нь хуульчилж өгсөн. Нотлох баримт шинжлэн судлахад нэхэмжлэгчийн тендерээс Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасан үндэслэлээр татгалзаад байгаа. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэл байгаа. Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж байгаа. Тэгэхээр нэгэнт нэхэмжлэгчийн хувьд шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй учраас шаардлагад нийцээгүй тендер болж таарч байгаа. Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д захиалагчийн шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-д заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ гэж байгаа. Шаардлагад нийцэж байж үнэлэгдэнэ. Тэгэхээр нэхэмжлэгчийн тендер шаардлагад нийцээгүй учраас хянан үзэх шатын үндэслэлээр буюу энэ үндэслэлээр татгалзаад байгаа. Захиалагч Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзана гэдэг шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой ийм нөхцөл байдал байгаа тохиолдолд 3 дах нэхэмжлэлийн шаардлага буюу өөрсдөд нь өгсөн мэдэгдлийг захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр гэж тайлбарлаад байгаа. Энэ бол захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр биш тусдаа бие даасан захиргааны акт байгаа. Өөрсдийнх нь эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд энэ мэдэгдлийн дагуу тендерийн үйл ажиллагаанд тууштай оролцох боломжгүй болж байж үүнийг татгалзсан шийдвэр гэж тайлбарлаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Цаашлаад нэгэнт хянан үзэх шатаас хасагдаад үнэлэгдээгүй тендертэй холбоотойгоор захиалагч шууд гэрээ байгуулах эрх олгоод шалгаруулаад танайх шалгарах юм байна гэрээ байгуул гэж даалгаад шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй. Тэгэхээр эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн хувьд үндэслэлгүй, хангагдах боломжгүй гэж харж байна. Дараа асуудал нь санхүүгийн тайлангийн асуудлыг яриад байна. Тендерийн баримт бичгийн шаардлагад юу гэж байна гэхээр и балансаар баталгаажуулна гэдэг үг байгаа. Түүнээс и балансаас санхүүгийн тайланг татаж авсан нь баталгаажна гэдэг шаардлага байхгүй. Тэгэхээр санхүүгийн тайлан и баланс /www.ebalance.mof.gov.mn/ баталгаажсан байна уу гэдэг нь харагдана. Аудит гэдэг зүгээр бичиг цаас үйлдээд байдаг газар биш. Санхүүгийн тайланг нь хянаж шалгаад үнэн зөв байна гээд аудитын дүгнэлт гарчихсан. Аудитын дүгнэлт байгааг үнэлгээний хороо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд авч үзээд шаардлага хангасан гэж үнэлсэн болохыг нь буруутгах ямар ч боломж байхгүй. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Гуравдагч этгээдийн хувьд 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээ байгаа. 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаатай. Гэрээний хугацаа дуусах дөхчихсөн байгаа. Тийм учраас гуравдагч этгээд нийлүүлэх ёстой бүх тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь Монголд оруулаад ирчихсэн, зарим тоног төхөөрөмжүүдээ хариуцагчийн агуулахад тавьчихсан нөхцөл байдал байгаа. Тэгэхээр гуравдагч этгээдийн хувьд хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байгаа. Нэгэнт тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүхэлд нь хангаад хууль ёсны дагуу шалгарчихсан байгаа учраас одоо оруулаад ирчихсэн бараа бүтээгдэхүүнийг яах вэ гэдэг маш том эрсдэлийн асуудал байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээдийн хувьд маш их хохиролтой нөхцөл байдал байгааг харгалзаж үзээд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анх удаагаа шүүх хуралд оролцож байна. Шүүхийн танхимд хэлбэр төдий гэрээний асуудал яригдаж байна. Энэ бол маш харамсалтай байна. Хэрэв ийм зүйл шүүх танхимд оруулж ирээд энэ талаар яригдаж байгаа нь харамсалтай байна. Монголчуудын бизнесийн хувийн амьдралын ахуйн шинжтэй жишээн дээр аваад тайлбарлахад цагтаа амжихгүй хойшлуулах зүйлүүд байдаг. Хуульд ч мөн аман гэрээ хийсэн гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр сая дурдсан гэрээгээ хийгээд хэрэггүй дараа нь болъё гэсэн үндэслэлээр гэрээний сунгалтыг хийгээгүй нь ийм учиртай. Бидний ахуйтай буюу өдөр тутмын амьдралтай холбоотой учраас зайлшгүй гэрээ дууслаа өнөөдөр гэрээгээ сунгах ёстой гэдэг бизнесийн зарчимд зохицуулалт буюу журам, хууль байдаггүй байх. “С” ХХК-ийн хувьд харахад өмгөөлөгчийн хэлдэг хэлбэр төдий гэрээ “Н******* а*******” ХХК-тай хийсэн гэрээг хараад хардалт сэдэлт төрж байна. Энэ талаар яагаад дүгнэлт хэсэг дээр хэлж байна гэхлээр аливаа хувийн компани тусгай зөвшөөрөл байхгүй, цы үйл ажиллагаа явуулдаггүй ямар нэгэн одоо кабель эзэмшдэггүй цы шугам с ашигладаггүй компани 550,000,000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг худалдаж аваад цааш нь борлуулаагүй бол тэр компанид байх ёстой зүйл. Ямар нэгэн үйл ажиллагаа байгаа бол өнөөдөр 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл олон байгуулга бүртгэгдчихсэн байх ёстой. “С” ХХК-ийн оруулж ирж байгаа “Н******* а*******” ХХК-тай байгуулсан гэрээ хэлбэр төдий биш биз гэдэг надад дүгнэлт гарч ирж байна. Тэгэхээр үүнийг өмгөөлөгч хөндөж ийм зүйл байх ёсгүй гэж байгаа учраас шалгаж үзэх шаардлагатай гэж бодож байна. Зарим зүйлийг энд заавал хэлэх ёстой байх гэж бодож байна. Бид нар дэлгүүрт ороод дугуй авахдаа Польшийн дугуй, нэг нь Германы дугуй авах гэж Польшийн дугуй зарагч нь өөрийнхөө мэдээллээ буруу өгчхөөд өөр хэн нэгэн худалдаад авдагтай адилхан хуурч байна гэсэн асуудал. Түүнээс биш миний ярьсан үл ойлголцсон асуудал бол үндсэндээ Ц.Б гэдэг хүн миний хүүхэд хэдэн настай, өндөр нь хэд вэ гэдгээ мэддэгтэй адилхан хуулийн этгээдийн аливаа зүйл рүү ороход регистрийн дугаараа бөглөдөгтэй адилхан бөглөх ёстой. Гэтэл тэрийгээ өөрөө яг ингээд паспорт дээр байгаа мэдээллээ мэдсээр байж буруугаар бичиж байна гэдэг хууран мэхлэлтийн нэг хэлбэр төдий асуудал болж байгаа. Төгсгөлд нь яриагүй байгаа. Энэ нь үйл баримтаар буюу батлагдсан. “С” ХХК-ийн захирал Н.А харамсалтай нь надаас мөнгө нэхсэн үйлдэл байгаа. Үүнийг тухайн дараагийн хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “У******* ц т с” ТӨХК-ийн зарласан “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/202401******* дугаарын тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн тендерийн материалыг шаардлага хангаагүй гэж дүгнэн, гуравдагч этгээдийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/172 тоот албан бичгээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хангажээ.

3. Улмаар хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар дахин үнэлж, нэхэмжлэгчийн тендерийн материалаас татгалзаж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/67 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг гуравдагч этгээдэд тус тус хүргү.

4. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/67 тоот мэдэгдэлд нэхэмжлэгчийг НӨАТ-ын шивсэн баримт ирүүлээгүй, Макс импульсийн энерги, оролтын импеданс, удирдлагын блокийн дэлгэцийн хэмжээг тус тус зөрүүтэй ирүүлсэн гэх үндэслэлүүдээр татгалзжээ.

5. Нэхэмжлэгчээс “НӨАТ баримт төлсөн эсэхийг тодруулах боломжтой байсан, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг нэг хуулийн этгээдэд зориулж боловсруулсан, шаардлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмж санал болгосон” гэж хариуцагчаас “татгалзсан үндэслэлүүд хуульд нийцсэн” гэж, гуравдагч этгээдээс “тендер хуульд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн санал болгосон” гэж тус тус маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

6. Нэхэмжлэгчээс “Н******* а*******” ХХК-тай байгуулсан гэрээний НӨАТ-ын баримтыг тендерийн цахим баримтад хавсаргаагүйтэй маргадаггүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруулга авах боломжтой байсан гэжээ.

7. Гэтэл тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д “бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн прот холбогдох НӨАТ-ын шивсэн баримтыг ирүүлнэ” гэж заасан, уг тодруулгыг авснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгөөр байх тул тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

8. Мөн захиалагчийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад зөөврийн болон явуулын лаборатори техникийн шаардлагад Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан байхад нэхэмжлэгчээс 10,15 имп/мин гэж зөрүүтэй, оролтын импеданс 30 Ом-2кОм гэж заасан байхад нэхэмжлэгчээс 20 Ом-5кОм гэж, удирдлагын блокийн дэлгэцийн хэмжээ 4,3 инч 480х272 пиксэл гэж заасан байхад нэхэмжлэгчээс 4,3 инч 320х240 пиксэл гэж тоног төхөөрөмжийг санал болгосон шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нэхэмжлэгчийн тендерийн цахим баримтаар нотлогдож байна.

9. Хэдийгээр нэхэмжлэгчээс техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа БАУР гэх үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжид нийцүүлсэн гэх боловч уг асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар захиалагчид, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргаагүй байна.

10. Нэгэнт захиалагчийн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод гомдол гаргаагүй тул түүний шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг тендерт оролцогч нар санал болгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс дээр дурьдсанчлан үзүүлэлтээс доогуур бүтээгдэхүүн санал болгосон тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

Иймд дээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11. Гуравдагч этгээдээс ижил төстэй бараа нийлүүлэлттэй холбоотойгоор 5 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг ирүүлснээс оны 05 дугаар сарын 28-ны өдөр “УЕЗА У******* Э*******” ХХК-тай байгуулсан 42,405,000 төгрөгийн гэрээ хавсралтгүй, гэрээ дүгнэсэн актгүй, мөн оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М******* м*******” ХХК-тай байгуулсан 85,000,000 төгрөгийн гэрээ нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээнд хамаарахгүй менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байна.

12. Хэдийгээр гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М******* м*******” ХХК-тай байгуулсан бараа материал, ажил үйлчилгээ хүлээлцсэн актыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг баримтыг цахим баримтад хавсаргаагүй тул шүүх үнэлэх боломжгүй.

13. Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурьдаж буй 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ДСЦТС” ХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн баримт оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шивэгдсэн байх тул тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д  заасан , 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэрт хамаарахаар байна.

14. Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийн цахим баримтад хавсаргасан 5 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнээс оны 05 дугаар сарын 28-ны өдөр “УЕЗА У******* Э*******” ХХК-тай,  оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М******* м*******” ХХК-тай байгуулсан гэрээнүүд шаардлагад нийцэхгүй, үлдэх гэрээний нийлбэр 360,480,200 төгрөг буй тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй байгаа боловч уг үндэслэлээр гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэр, мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах боломжгүй.

15. Өөр хэлбэл нэхэмжлэгчийн тендерийн материал 5 зөрчилтэй, гуравдагч этгээдийн тендерийн материал 1 зөрчилтэй байх бөгөөд маргаан бүхий тендерийн тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг худалдан авсан, угсралт хийсэн, гэрээний хугацаа дуусч байх тул уг тендерт дахин үнэлгээ хийх нь эдийн засгийн болоод эрх зүйн ач холбогдолгүй байна.

16. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс тухайн тендерт дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас У******* ц т с” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/202401******* дугаарын тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, тендерт “ эв п” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, “У******* ц т с” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/67 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ