Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 47

 

Г.Мгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Тт холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Тт холбогдох,

“Нэмэлт зардал 8.810.680 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 19*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нар / онлайнаар / нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Г.М нь Н.Ттэй 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 05 дугаар сарын 17*******нд охин Т.Золжаргалыг төрүүлсэн. Бид 2008 оны 10 дугаар сарын 21*******нд албан ёсоор гэр бүл болсон боловч Н.Т охиноо төрснөөс хойш ааш зан нь илт хувирч, архи ууж, олон хоног гадуур хонож, охин бид хоёрыг 2009 оны 12 дугаар сард өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн. Тэр үеэс хойш бид дахиж уулзалдаагүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш Н.Т нь нэг ч удаа охиндоо анхаарал халамж тавьж байгаагүйгээс гадна холбоо барихгүй сураггүй алга болсон. Энэ үеэс хойш би охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлж, асран халамжилж, тэжээн тэтгэж, сурч боловсрох, тав тухтай амьдран суух бүхий л нөхцөлөөр хангаж ирсэн. 2018 онд Н.Тийн сургийг гаргаж эрэн сурвалжлуулж олсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сард Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, нэмэлт тэтгэлэг болох сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхээс №142/ШШ2019/00480 тоот шүүхийн шийдвэр гарч гэрлэлтээ цуцлуулан, охиноо өөрийн асрамжид үлдээж, амьжиргааны доод түвшингээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгон 2018 оны 5 дугаар ангийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2.500.000 төгрөгийг гаргуулан авсан. Охин Т.Золжаргал нь 2018 оноос Гёте сургуульд сурч байгаа бөгөөд одоо тус сургуулийн 7а ангид суралцаж байна. Н.Тийн одоо төлж буй амьжиргааны доод түвшингээр тогтоосон хүүхдийн тэтгэлэг нь охины маань хоол ундны төлбөрт нь арай гэж хүрэлцдэг. Үүнээс гадна хувцас хунар гэх мэт хүний хэрэгцээний зайлшгүй зардлууд маш их гардаг. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийг суурь боловсрол эзэмшүүлэх, сурах нөхцөл боломжоор хангах нь эцэг эхийн үүрэг байдаг ба хэдийгээр бид гэр бүлээ цуцлуулсан ч эцэг хүүхдийн харилцаа хэвээр үргэлжилж энэхүү үүрэг хэвээр хадгалагддаг учир хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нэмэлт зардал болох хүүхдийн сургалтын төлбөр болон сурахтай холбоотой нэмэлт зардлууд, эмчилгээний төлбөрүүдээс H.Тт ногдох 50 хувийн төлбөрийг нэхэмжилж байна.Үүнд: 2019*******2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр /6*******р анги/*******ийн 50 хувь болох 3.000.000 төгрөг, 2020*******2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр /7*******р анги/*******ийн 50 хувь болох 3.000.000 төгрөг, 5*******7*******р ангийн автобусны төлбөрийн 50 хувь болох 607.500 төгрөг, сурах үйл ажиллагаатай холбоотой заавал төлөгдөх нэмэлт зардал болох сурах бичиг, дүрэмт хувцас, дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 724.860 төгрөг, 5*******7*******р ангийн зайлшгүй хамрагдах ёстой үйл ажиллагааны зардал болох ангийн хуримтлал, анги засварын төлбөр, хонхны баяр, шинэ жил, намрын аяллын төлбөрийн 50 хувь болох 325.000 төгрөг, охин Т.Золжаргалын эмчилгээний төлбөрийн 50 хувь болох 1.153.320 төгрөг, эцэг Н.Тт ногдох 8.810.680 төгрөгийн нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18*******ны 142/ШШ2019/00480 тоот шийдвэрээр Ганбаатарын М бидний гэрэлтийг цуцалж, миний бие охин Т.Золжаргалд сургалтын төлбөрийн 2.500.000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 3.491.000 төгрөг нийт 5.991.000 төгрөг төлөхөөр, мөн охин Золжаргалыг эх Мгийн асрамжид үлдээж сар бүр амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн ба энэ шийдвэр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04*******ний 83 тоот магадлалаар хэвээр батлагдсан. Шүүхийн шийдвэрийн дагуу миний бие нь ******* төлбөрийн 5.991.000 төгрөгийг Г.Мд тэмдэгтийн хураамж 110.808 төгрөгийн хамт 2019 оны 08 дугаар сард төлж дуусган шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн /Баримтыг хавсаргав/, Мөн хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 08 дугаар сарын 20*******ны өдөр 958.756 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгч Б.Гантулгад бэлнээр, мөн сар бүр цалин хөлснөөсөө сард 217.900 төгрөгөөр 5 сар буюу 1.089.500 төгрөг, сар бүр 230.000 төгрөгөөр 11 сар буюу 2.530.000 төгрөгийг төлөөд байна. Өнөөдөр 2021 оны 1 дүгээр сарын 230.000 төгрөг татагдаж ШШГА*******ны дансанд орж байгааг тооцвол би 2019 оны 08 сараас хойш / 5.991.000 + 110.808+ 958.756 + 1.089.000 + 2.760.000/ бүгд 10.909.564 төгрөг төлөөд /баримтуудыг хавсаргав/ байна. Г.Мгийн нэхэмжлэлд дараах зүйл багтжээ. Золжаргалын 2019*******2020 оны хувийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь 3.000.000 төгрөг, Золжаргалын 2020*******2021 оны хувийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь 3.000.000 төгрөг, сургуулийн автобусны төлбөр 607.500 төгрөг, сургалтын үйл ажиллагааны зардал 724.860 төгрөг, бусад үйл ажиллагааны зардал 325.000 төгрөг, 2018 оны 05 сард "Гурван гал" эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 1.153.320 төгрөг, эдгээр бүгд 8.810.680 төгрөг нэхэмжилжээ. Сургалтын төлбөр, сургалтын үйл ажиллагаатай холбоотой зардлуудад тусад нь зохих тайлбар, үндэслэлийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргана. Эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг дараах үндэслэлээр одоо нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Нэхэмжилсэн дүнд хамаарах 2.306.640 төгрөгийн зардлаас шүүхэд ирүүлсэн "Гурван гал" эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 06*******ны 35.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09*******ний 30.000 төгрөг, 467.000 төгрөг нь санхүүгийн анхан шатны баримттай байна.

2. 2018 онд гарсан эмнэлгийн үйлчилгээний зардлыг Г.М 2019 онд Н.Тт холбогдуулан 29.856.950төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлээгүй байна.

3. Эмнэлгийн үйлчилгээний зардлын задаргаа гэх зүйлийн үзэхэд үзлэг, шинжилгээ, эм тариа гэсэн зүйлүүд байх бөгөөд энэ талаар Н.Т би одоо анх мэдэж байгаа ба хувийн эмнэлэгт урьдчилан сэргийлэх байдлаар үзүүлсэн асран хамгаалагчийн сайн дурын үйлчилгээ гэж үзэж байна.

4. Шүдний эмчилгээний 467.000 төгрөгийн хувьд эргэлзээтэй байна.

5. Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжоор Т.Золжаргал эрүүл мэндийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой ба хэрэв төлбөрт үйлчилгээг сонгосон бол асран хамгаалагчийн сайн дурын эрх тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д заасан гарсан зардлыг хариуцуулах онцгой нөхцөлд хамаарахгүй. Дүгнэн үзэхэд миний нэгэнт төлсөн 10.909.564 төгрөгөөс шүүхийн шийдвэрт заасан 2018*******2019 оны сургалтын төлбөр 2.500.000 төгрөгийг хасвал 8.409.564 төгрөг үлдэх бөгөөд үүнийг тооцвол төлөх төлбөр байхгүй байх үндэстэй байна. Н.Т миний хувьд Г.Мгаас гэрлэлт цуцлуулсан нь ялт хэрэг биш бөгөөд охин Золжаргалын өмнө болон хууль шүүхийн өмнө бид адил тэгш эрх, үүрэгтэй. Монгол улс Үндсэн хуульд заасан ёсоор иргэддээ суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог тогтсон боловсролын тогтолцоотой байхад өөрөө боломжтой гэж үзэж дангаар шийдвэр гаргасан төлбөртэй боловсролын үйлчилгээг Г.М өөрөө хариуцна гэж тооцож Гётё дунд сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 12*******ны тодорхойлолтоор төлбөрөө бүрэн хариуцаж төлбөрийн үлдэгдэлгүй болсон байна. H.Т миний хувьд Г.Мгаас гэрлэлтээ цуцлуулсан тул одоо нэгэнт гэр бүлтэй хүүхэдтэй болсон ба амьдралаа болгож босгохын тулд цалингийн зээлийн үлдэгдэл 23.833.329.28 төгрөгийн өртэй байна. Би сарын 1.780.000 төгрөгийн цалинтай ба үүнээсээ Золжаргалын тэтгэлэгт сард 230.000 төгрөг, зээл, зээлийн хүүд 1.038.191.95 төгрөг төлж байгаа нөхцөл байдлыг тайлбарлах байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00223 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д зааснаар хариуцагч Н.Тээс 6.000.000 төгрөг /зургаан сая/ гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.810.680 төгрөг /хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун ная/*******ийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155.921 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Тээс 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.М давж заалдсан гомдолдоо:

Г.М миний бие хариуцагч Н.Тт холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд охин Т.Золжаргалын сургалтын төлбөр, үйл ажиллагааны зардал, эмчилгээ хийлгүүлэхэд гарсан зардлын 50 хувь болох 8.810.680 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 25*******ны 142/ШШ2021/00223 дугаар Анхан шатны шүүхийн шийдвэрээр сургалтын төлбөрт төлсөн зардлын 50 хувь болох 6.000.000 төгрөгийг гаргуулан үлдэх 2.810.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2.810.680 төгрөгнөөс охин Т.Золжаргалын хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөр. шүдний эмчилгээний гарсан зардалын 50 хувь болох 1.153.320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан энэ хуулийн 47.2*******т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.” гэж заасны дагуу охин Т.Золжаргалыг эмчлүүлэхэд гарсан зардлын 50 хувийг нэхэмжилсэн болно. Түүнчлэн эцэг эх хэдийгээр гэр бүлээ цуцлуулсан ч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эрх тэгш үүрэг нь хэвээр хадгалагдана. Би өдий олон жил ганцаараа хүүхдээ өсгөж хүмүүжүүлж бүх ачааг нуруун дээрээ үүрч ирсэн. Эцэг нь гадаад руу гарч сураггүй байж байж 2018 онд монголд ирснээр гэр бүлээ цуцлуулсан. Энэ хугацаанд эцэг нь холбоо сураггүй нэг ч удаа хүүхдээ яаж ийж байна гэж ярьж байгаагүй миний бие хариуцагчийг 2013 оноос эхлэн эрэн сурвалжлуулж байж олсон байдаг. 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Т.Золжаргалын хувьд эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өрхийн эмнэлэг амарсан, ажлын бус цагаар өвчилсөн тохиолдолд 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт хандах. яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг авах бүрэн боломжтой байсан ” гэж үзнэ...гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Миний бие харъяа өрхийн эмнэлэгт анх хандаж өрхийн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэж байсан боловч буруу эмчилгээ хийснээс болоод байдал хүндэрч өвчин нь даамжирсан. Тухайн үед амралтын өдөр байсан ба охин Т.Золжаргал маш их халуурч, ханиалгаж байсан учраас дүүргийн эмнэлэгт хандсан боловч 14 хоногийн дараа цаг байгаа. хэвтэн эмчлүүлэх ор байхгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Иймд яаралтай хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ямар ч эх хүн хүүхэд нь өвдөөд уйлж байхад хурдан эдгээгээд авъя л гэхээс цаг хүлээж хугацаа алдахгүй байх байсан. Иймдээ ч миний бие яаралтай хүүхдээ хувийн эмнэлэгт үзүүлсэн.Төрөөс 0*******18 насанд хүрээгүй хүний эрүүл мэндийн даатгалыг төлдөг ба хариуцагч талын үнэгүй үйлчилгээ авах боломжтой гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын эмнэлэгт хэвтсэн ч гэсэн зохих үнэ төлбөртэй үйлчилгээний хөлсийг төлөх ёстой. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ багтсан байдаг. Хэдийгээр охин Т. Золжаргал нь хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч гэлээ улсаас хөнгөлөх эрүүл мэндийн даатгалыг хасаж тооцуулсан байгааг шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. /хх*******ийн 56*******57 хуудас/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3*******т “Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бух хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Миний бие үүний дагуу сонгож үйлчлүүлсэн ба зохих даатгалын төлбөрийг хасаж тооцуулсан болно. Хувийн эмнэлэгт үзүүлсэн шалтгаанаар эмчлүүлсэн зардлыг олгохгүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. 4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Монгол улсын эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд*******Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлсэн... дурдах нь зүйтэй гэсэн хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.Нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ,эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй.” гэж заасан байдаг ба шүдний эмчилгээ нь Монголд төлбөргүй үйлчилгээ биш юм. Улсын эмнэлэг ч төлбөртэй үйлчилдэг. Иймд 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00223 дугаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2.810.680 төгрөгнөөс охин Т.Золжаргалыг эмчлүүлэхэд гарсан зардлын 50 хувь болох 1.153.320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан  гомдолдоо: 

Ганбаатарын Мгийн нэхэмжлэлтэй, Нэргүйн Тт холбогдох Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зардалд 8.810.680 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25*******ны 142/ШШ2021/00223 тоот шийдвэрийг 2021.03.02*******нд гардан авгад хянуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь: Шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн Н.Тээс сургалтын зардалд 6.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзнэ.Үүнд: 1.Т.Золжаргал Ерөнхий боловсролын хувийн хэвшлийн "Гётё" дүнд сургуулийг сонгон суралцаж байгаа нь дараах байдлаар Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д заасан "онцгой нөхцөл байдал" гэж үзэх үндэслэлгүй байна. а. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2*******т зааснаар бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох тул Н.Тийн Золжаргал энэ хэлбэрээр суурь боловсрол эзэмших боломжтой. Б. Г.М, Т.Золжаргал нарын оршин суудаг Нийслэлийн Хан*******Уул дүүрэг ерөнхий боловсролын 40 сургууль үйл ажиллагаа явуулдаг/1212.mn Үндэсний статистикийн хороо/ байх ба тэдгээр сургуулиас сонгон суралцах боломж ба өөрийн амьдардаг хороонд сургууль байхгүй бол дүүргийн захиргаа, боловсролын хэлтсээс тогтоосон тухайн хорооны хамран сургах тойргийн сургуульд суралцах боломжтой. в. Т.Золжаргалыг Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороололд байрлан ажиллах хувийн хэвшлийн, төлбөртэй "Гётё" дунд сургуульд суралцуулж байгаа нь онцгой нөхцөл байдал биш асран хамгаалагчийн сайн дурын сонголт гэж үзэхээр байна. Асран хамгаалагч Г.М нэмэгдэл төлбөр бүхий сургуульд нэмэлт зардлаар сургах, түүнийг хамтран хариуцах талаар тэжээн тэтгэгч Н.Ттэй хэлцэн тохиролцсон зүйлгүй, энэ талаар Г.Мгийн бичсэн цахим захидалд Н.Т боломж муутай байгаагаа илэрхийлж байсан баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн ба Н.Т нь сард дунджаар 2.152.515 төгрөгийн цалин хөлс авдаг /НД*******ын тайлан/, сар бүр Золжаргалд тэтгэлэгт 230.000 төгрөг, зээл хүүд 1.038.191.95 төгрөг төлдөг баримт хэрэгт авагдсан байгаа. 2. Н.Тээс Т.Золжаргалын сургалтын төлбөрийг нөхөн гаргуулах бодит ундэслэлгүй байна. а.Т.Золжаргалын асран хамгаалагч өөрөө сонголт хийсэн учраас 2019*******2020 он, 2020*******2021 оны сургалтын төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн "сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй" болохыг Гётё дунд сургууль 2020.11.12*******нд тодорхойлсон байна. б. Н.Т нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18*******ны 142/ШШ2019/ 00480 тоот шийдвэрийг үндэслэн 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл нийтдээ 10.909.564 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг, төлбөрт Г.Мд нэгэнт төлж баримт, тайлбарыг 2021.01.27*******нд энэ хэрэгт шүүхэд гаргасан ба энэ баримт байдлыг нэхэмжлэгч няцаасан баримт гаргасан, үгүйсгэж мэтгэлцсэн зүйл байхгүй байна. в.Н.Тийн төлсөн 10.909.564 төгрөг хуульд зааснаар гагцхүү Т.Золжаргалын боловсрол, эрүүл мэнд, ахуйн хэрэгцээнд зарцуулагдах ёстой тул нэхэмжилж байгаа сургалтын зардал хүрэлцэхүйц мөнгийг нэгэнт төлсөн байна. Харин энэ мөнгийг Г.Мгийн орлого хэлбэрээр зарцуулагдах ёстой гэвэл тэрээр гэм хорын нэхэмжлэл шаардлагатай болно. д.Г.Мгийн Н.Тээс жил бүр Золжаргалын сургалтын төлбөрийн 50 хувийг төлөхийг даалгах түхай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хзргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18*******ны 00480 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалтаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6*******д заасан заалтад хамаарч байгаад шүүх дүгнэлт хийх ёстой. Г.Мгийн хүүхдээ илүү сайн сургуульд сонгон суралцуулах, ирээдүйд нь анхаарал тавьсан явдлыг хэн ч буруутгаж үгүйсгэхгүй. Шүүхэд нэгэнт эрх зүйн маргаан болж үүссэн, шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэж байгаа асуудалд талууд мэтгэлцэх, харилцан нотлох баримт гарган шүүхээр хэлэлцүүлэх асуудал хуулиар олгогдсон эрх. Гэтэл нэхэмжлэгч Ганбаатарын М шүүхэд хандаж тайлбараа гаргаж мэтгэлцэхийн оронд төлөөлөх хэлбэрээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч над руу дайрч, давшилж байсан зүй бус хандлагаа давтахгүй байх гэж найдна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25*******ны 142/ШШ2021/00223 тоот шийдвэртэй иргэний хэргийг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж Г.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                           ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.Тт холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 17*******ны өдөр төрсөн охин Т.Золжаргалын нэмэлт зардал болох Гёте сургуулийн 2019*******2020 он, 2020*******2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 6.000.000 төгрөг, эмчилгээний төлбөрийн 50 хувь буюу 1.153.320 төгрөг, сурах үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй гарсан зардал /сурах бичиг, дүрэмт хувцас, ангийн хуримтлал, анги засварын төлбөр, унааны мөнгө, аялал амралтын төлбөр гм/ 1.657.360 төгрөг нийт 8.810.680 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д зааснаар хариуцагч Н.Тээс 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.810.680 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлжээ.

Зохигчид 2007 оноос хамтран амьдарч байгаад  2008 оны 10 дугаар сарын 21*******ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ.

2008 оны 05 дугаар сарын 17*******ны өдөр охин Т.Золжаргал нь  төрсөн бөгөөд гэрлэгчид хоорондын үл ойлголцолоос болж 2008 оноос хойш тусдаа амьдарчээ.

 2019 оны 04 дүгээр сарын 18*******ны өдрийн 480 дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Т.Золжаргалыг эх Г.Мгийн асрамжинд үлдээж, эцэг Н.Тээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хариуцагчаас 5.991.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 23. 865. 850 төгрөг болон цаашид хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу жил бүр 2 750 000 төгрөг төлж барагдуулахыг даалгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.*******д зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2.*******т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Н.Тээс 2019*******2020 оны хичээлийн жилийн, 2020*******2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тал хувь болох 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.810.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.М нь охин Т.Золжаргалыг эмчлүүлэхэд гарсан зардлын 50 хувь болох 1.153.320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч тэрээр холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******д заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...”, үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан  гомдол гаргаж байгаа боловч   Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7/сурч боловсрох эрхтэй, 17 дугаар зүйл. 2.”...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, нь  иргэн бүрийн журамт үүрэг мөн..., гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; 26.2.3.”... түүнд суурь боловсрол эзэмшүүлэх..., 26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2*******т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ..., гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн .59.3.*******т  зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.230 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР