Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 307/шш2025/00457

 

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00480/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******** хороо, ******** тауэр, ******** давхарт байрлах, М ******* ХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ******** хороолол, ******** байр, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

6,140,394.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 6,140,394.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* овогтой ******* нь М *******-с 2024 оны 06 сарын 05-нд цалингийн 5,650,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. М *******ны нэхэмжлэл шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. М *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 6,140,394.15 төгрөгийг 8 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлттэйгөөр хувааж төлөх хүсэлтэй байна. 2025 оны 03 сарын 20-ноос 767,550 төгрөг, 4 сарын 20-ны өдөр 767,550, 5 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг, 6 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг, 7 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг, 8 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг, 9 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг, 10 сарын 20-ны өдөр 767,550 төгрөг. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн хариу тайлбар дээр зөвшөөрсөн гэж гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 6,140,394.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,140,394.15 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 06 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 07 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 08 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 09 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 10 сарын 20-нд 767,550 төгрөг тус тус төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,196 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,598 төгрөг, төрийн сангийн орлогоос 56,598 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 6,140,394.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,140,394.15 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 04 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 05 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 06 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 07 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 08 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 09 сарын 20-нд 767,550 төгрөг, 2025 оны 10 сарын 20-нд 767,550 төгрөг тус тус төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,196 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 56,598 төгрөгийг, хариуцагчаас 56,598 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА