Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/05364

 

 

 

 

 

 

2025 05 01 197/ШШ2025/05364

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9 давхар, 902 тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилтын-8, ******* тоотод оршин суух, Эр******* Зо******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,884,176.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Зо******* нь "*******" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 11 сарын 24-ний өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *******-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,059,900.00 (Таван сая тавин есөн мянга есөн зуу) төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 11 сарын 15-ны өдөр дуусгавар болох Зээлдэгч Э.Зо******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 сарын 17- ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,958,931.31 төгрөгийг, хүүний төлбөрт 2,130,619.83 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,346.86 төгрөгийг, нийт 5,090,898.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Э.Зо******* нь 2025 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 390 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал үндсэн зээлийн үлдэгдэл 2,100,968.69 төгрөг, зээлийн хүү 695,487.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73,719.78 төгрөг, нийт 2,870,176.19 төгрөг, ******* ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Зо******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Э.Зо******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *******-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,100,968.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 695,487.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 73,719.78 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 2,884,176.19 (Хоёр сая найман зуун наян дөрвөн мянга нэг зуун далан зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Зо*******гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Эрдэнэбилэг овогтой Зо******* би ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,884,176.19 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 06 сарын 26-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.Зо*******д холбогдуулан 2,884,176.19 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Э.Зо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,884,176.19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 06 сарын 26-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.Зо******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,884,176.19 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 06 сарын 26-ны өдөр 242,089 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 600,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,096.82 төгрөгөөс 30,548.41 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 30,548.41 төгрөг, улсын төсвийн данснаас 30,548.41 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Зо******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР