| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2025/00036/И |
| Дугаар | 307/ШШ2025/00490 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/00490
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2025/00036/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* дугаар байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* дугаар байр, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******** хороолол, ******* дугаар байр, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* төв, ********тоотод байрлах, ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******, Д.*******,
Нэхэмжлэгч Т.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********н цахимаар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн Б.*******, Д.*******, Т.******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ХХК нь төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт, орон сууц 2021 оноос барьж эхэлсэн байна. Нэхэмжлэгч нар нь 2021-2022 оны хооронд компанийн барьсан ******** дугаар байранд ****** ******** тоот байруудыг ХХК-тай орон сууц захиалах, худалдах, худалдан авах гэрээ хийж байрны төлбөрийг бүгд 100% төлж худалдан авсан байна. Тухайн үед компанийн зүгээс банкны барьцаанд байсан бодит байдлыг нууж байрны гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж олон удаа хэлснээс хойш 1 жилээс 3 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ асуудлаар манай байрны захиалагч , нар залилангийн хэргээр 2023 оны 10 сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч иргэний хэрэг байна гэсэн хариуг өгчээ. , нар нь иргэний хэргийн тус шүүхэд 2023.12.08-нд хандаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч компани хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсныг нэхэмжлэгч бид нар олж мэдлээ. Бидний зүгээс энэ байруудыг ойлгож мэдсэн тул шүүхэд хандаж байгаа. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сум, ******** хороолол, ******** дугаар байр, ******* тоот ******* *******, ******* тоот ******* *******, ******** тоот ******* ******* нарыг орон сууцуудын шударга өмчлөгчөөр тогтоож, ХХК Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгч нарын ******** дугаар байрны ****** ******** тоот орон сууцуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулахыг даалгах гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********н нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага банкны Дархан-Уул аймгийн салбарт 499,176,937 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Энэ зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар барьцаалбар чөлөөлөгдөөд холбогдох материалыг эрх бүхий байгууллагад шилжүүлж гэрчилгээ гарах асуудал яригдана. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Манайх Дорнод аймагт төсөл хэрэгжээд оны дараа улсын комисс хүлээж аваад акт нь гарсан байгаа. Үүнээс төлбөрийн үлдэгдэлтэй айлууд болон ипотекийн зээлийн асуудлууд нотариатаар шийдэгдээд, банкны данс руу манай зээл төлөгдөөд дууссаны дараа барьцаалбар чөлөөлнө гэсэн чиглэл өгсөн байгаа гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайхаас нь 2021 оны 11 сарын 22-ны өдөр ********* тоот зээлийн гэрээг байгуулж 1,700,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг, нийт 2,000,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдөр ******** тоот барьцааны гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* хороолол, ******** гудамж, ******** тоот, ******** м.кв талбайтай орон сууц болон автомашины зогсоолын борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан. Ийнхүү барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
ХХК нь зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулснаар маргаан бүхий орон сууцны эрх дуусгавар болж, барьцаа хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлнө. Гэвч өнөөдрийн байдлаар ХХК нь 498,829,336.4 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байгаа. Төлбөрүүд нь бүрэн орж ирээд зээл төлөгдсөн орон сууцны гэрчилгээг нь манайх хэсэгчлэн чөлөөлж өгч байгаа юм. 108 тоот айлаас 50-аад айлыг чөлөөлөөд өгсөн. Одоо 50 айлынх үлдсэн байгаа юм. 5 айлын төлбөр төлөгдөх юм бол үлдсэн бүх айлынхыг чөлөөлөөд өгнө гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь Д.*******, Т.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум, ******** хороолол, ******** дугаар байр, ********, ******* ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
Иймд хариуцагч ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Б.*******ын Дархан-Уул аймгийн Дархан сум, ******** хороолол, ******** дугаар байр, ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах тухай, нэхэмжлэгч Д.*******ын Дархан-Уул аймгийн Дархан сум, ******** хороолол, ******** дугаар байр ******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах тухай, Т.*******гийн Дархан-Уул аймгийн Дархан сум, ******** хороолол, ******** дугаар байр ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******, Д.*******, Т.******* нар тус бүр 70,200 төгрөг олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА