| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00256/И |
| Дугаар | 103/ШШ2025/00243 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2025/00243
2025 03 24 103/ШШ2025/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч:******* дүүрэг, 0 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк *******-ийн******* салбарын хүсэлттэй
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Нямцэцэг нь Хас банкнаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1290084890 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 19.800.000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.8, 4.10, 6.2 дахь заалтуудыг зөрчиж 1290084890 тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч оршин суугаа газар тодорхойгүй байна. Б.Нямцэцэг нь хамгийн сүүлд******* дүүргийн 0 дүгээр хороо, ******* 0 дугаар гудамжны 0 тоот хаягт оршин сууж байгаад Швед улс руу явсан тухай албан бус мэдээлэл байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний дагуу Монгол улсын хууль сахиулах байгууллагын албан ёсны хүсэлтийг Швед улсын хууль сахиулах байгууллагад уламжлуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч үүнээсээ татгалзаж байна гэв.
Хүсэлт гаргагч байгууллагаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хас банк *******-ийн******* салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нямцэцэг нь Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, ******* 0 дугаар гудамжны 0 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хариуцагч нь уг хаягтаа оршин суудаггүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******* эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД: ..1/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Бат-Эрдэнэд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО