| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00107/И |
| Дугаар | 304/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн О******* сумын ******* дугаар багт оршин суух Б******* овогт П*******ийн Б*******гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч П.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би Булган аймгийн О******* сумын хүн эмнэлэгт 1989 оноос 1993 оны хооронд жолоочоор ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн тул шүүхэд хандсан. 1989 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарыг дуустал Булган аймгийн О******* сумын хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор шүүхэд хандсан гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт,
-П*******ийн Б*******гийн “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”,
-Булган аймгийн О******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилд томилох тухай” 26 тоот захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч П.Б*******гийн хүсэлтээр А.Л*******, Т.Д******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн газрын газраас ирүүлсэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хуульд хамрагдаагүй гэсэн тодорхойлолт,
-Үндэсний төв архивын 1989 оны хүн ам, орон сууцны 202******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/1473 дугаартай лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 202******* оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот цалингийн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.Б*******гийн Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч П.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн харъяат П******* овогтой Б******* нь О******* сумын Хүн эмнэлэгт 1989-1993 онд жолоочоор ажиллаж байсан 1990 оны 1-6 сар, 8-12 сар, 1991 оны 4-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 3 дугаар сар”-уудын цалин бичилттэй 33 тоот цалингийн лавлагаа,
-Булган аймгийн О******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилд томилох тухай” 26 тоот захирамж /Захирамжид: П******* овогтой Б*******г хүн их эмчийн салбарт жолоочоор 1989 оны 8 дугаар сарын 2*******-наас авч ажиллуулсугай.../ гэсэн,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “П.Б******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдаагүй болно” гэсэн 01/71 дугаар тодорхойлолт,
-Булган аймгийн Архивын тасгийн 202******* оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Булган аймгийн О******* сумын ******* дугаар багийн харъяат П******* овогтой Б******* нь О******* сумын Хүн эмнэлэгт 1991-1993 онд ажиллаж байсан үеийн 1991 оны 4-7 сар, 9-12 сар, 1992 оны 1-12 сар, 1993 оны 3 сарын цалингийн бичилттэй” 24 тоот лавлагаа,
-Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 106 дугаар хуудсанд “Булган аймгийн О******* суманд оршин суугч, П*******ийн Б*******, тэргүүлэгч өөрөө, 2******* настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-тууварчин, нийгмийн бүлэг-хоршоолсон ард, гэрлэлтийн байдал-Огт гэрлээгүй” гэж тоологдсон Үндэсний төв архивын 202******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/1473 тоот лавлагаа,
-Батлан хамгаалах төв архивын 2023 оны 11 сарын 28-ны өдрийн “П*******ийн Б******* БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/23******* дугаар тушаалаар Булган аймгаас 1982.06.1*******-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 167 дугаар ангид алба хааж, мөн сайдын 198*******.06.08-ны өдрийн н/23******* дугаар тушаалаар 198*******.06.18-ны өдөр *******13912 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн “Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа” зэрэг баримтууд
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч А.Л*******гийн: “Би 1970 онд Архангай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг их баригч бага эмч мэргэжлээр төгссөн. Би Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт 1970 онд Их баригч бага эмчээр ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт ажиллаж байгаад 2000 онд тэтгэвэртээ гарснаар ажлаасаа гарч байсан. П.Б******* нь 198******* онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор ажилд орж байсан. 198******* оноос 1993 оныг дуустал Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт жолоочоор тасралтгүй ажилласан. Тэгээд 1993 онд Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэг нь 2 жолоочтой байж байгаад сүүлдээ 1 жолоочтой болж орон тоо хасагдсанаар П.Б******* ажлаасаа гарч байсан” гэх,
Гэрч Т.Д*******гийн: “Би 1977 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуулийн сувилагчийн ангийг төгссөн. Могод, Хишиг-Өндөр сумдад бригадын эмчээр ажиллаж байгаад 1982 онд Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарч байсан. П.Б******* нь 198******* онд Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор ажилд орж байсан. 198******* оноос 1993 оныг дуустал Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт жолоочоор тасралтгүй ажилласан. Тэгээд 1993 онд Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэг нь 2 жолоочтой байж байгаад 1 жолоочтой болж орон тоо хасагдсанаар П.Б******* ажлаасаа гарч байсан. Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт ажиллаж байхдаа П.Б******* нь ажлаа их сайн хийдэг байсан” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт П*******ийн Б*******гийн Булган аймгийн О******* сумын Хүн эмнэлэгт 1989 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА